АНУ бодлогын хүүгээ 0.25 хувьд хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

АНУ бодлогын хүүгээ 0.25 хувьд хэвээр үлдээлээ

АНУ бодлогын хүүгээ 0.25 хувьд хэвээр үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ 0.25 хувь буюу хамгийн доод хэмжээнд хэвээр үлдээлээ. Тус сангаас коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор гуравдугаар сарын 16-аас эхлэн бодлогын хүүгээ 0.25 хувьд хүргэж бууруулсан юм. Өмнө нь гуравдугаар сарын 3-нд ХНС бодлогын хүүгээ 1.5-1.75 хувиас 1-1.25 хувьд хүргэж бууруулж байсан юм.

Коронавирусийн халдварт өвчний цар тахал нь эдийн засгийн үйл ажиллагаа, ажил эрхлэлт, инфляцийн түвшинд маш их дарамт учруулж, урт хугацааны болзошгүй эрсдэлээс сэргийлэн бодлогын хүүгээ 0-0.25 хувьд хэвээр барих шийдвэрийг хоёр өдөр үргэлжилсэн хурлаас гаргажээ.

АНУ-ын ДНБ энэ оны эхний улиралд жилийн дүнгээр 4.8 хувиар буурсан нь 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн их уналт болжээ. Эдийн засгийг дэмжих зорилгоор Холбооны нөөцийн сангаас 2.3 их наяд ам.долларын дэмжлэгийг үзүүлэхээр болсноо зарлажээ.

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж