4500 гэрэлтүүлэг шинээр суулгажээ

Хуучирсан мэдээ: 2015.12.05-нд нийтлэгдсэн

4500 гэрэлтүүлэг шинээр суулгажээ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг нийт 11 компани хариуцан ажиллаж байна. Энэ онд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, орон сууцны болон гэр хороололд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилуулав. Тулга системийн тусламжтайгаар гэрэлтүүлэгт гэмтэл гарсан газруудыг тодорхойлж тухай бүрт засвар үйлчилгээ хийж байгаа юм.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс 11-310005 утсаар 2015 оны эхний 11 дүгээр сарын байдлаар гэрэлтүүлгийн нийт 249 гомдлыг иргэдээс хүлээн авч гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцдаг компаниудад мэдэгдэж зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж