ИХ ДУУЛГА: Ц.Мөнхзаяа V байрт орлоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ИХ ДУУЛГА: Ц.Мөнхзаяа V байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2015.12.05-нд нийтлэгдсэн

ИХ ДУУЛГА: Ц.Мөнхзаяа V байрт орлоо

Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд ОУХМ Ц.Мөнхзаяа шагналт V байрт орлоо.

Энэ өдөр татамид гарсан манай жүдочдоос 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ц.Мөнхзаяа ганцаараа медалийн төлөө барилдахаар үлдээд байсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын Е.Волковад ялагдлаа.

Хоёр өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 2 хүрэл, шагналт V байрт 1, VII байрт 2 тамирчин орсноор жагсаалтын IX байрт бичигдэж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа “D” хэсгийг тэргүүлэн эхний тойрогт хийлсэн. Улмаар ОХУ-ын Пари Суракатоваг ялсан ч Нидерландын А.Ван Емденд хожигдон дагах барилдаанд Австралийн Катарина Хаескерг хожин хүрэл медалийн төлөө барилдан ялагдлаа. Энэ жинд нийт 29 жүдоч барилджээ.

Энэ өдөр барилдсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир гуравдугаар тойрогт, мөн жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид нар хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 2 хүрэл, шагналт V байрт 1, VII байрт 2 тамирчин орсноор жагсаалтын IX байрт бичигдэж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.

Япон улс 7 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Гүрж, Герман, БНСУ, ОХУ, Францын багууд удаалж байна.

Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдах юм.

Токиогийн "Их Дуулга"-ыг ETV телевиз 15.00 цагаас эх орон даяар шууд дамжуулна.  Мөн олон улсын жүдо бөхийн холбооноос www.youtube.com-с шууд дамжуулж байна.

 

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-05 103.57.93.87

Olimpiin hemjeenii chansaatai barildaan ba manaihan ch Neg iimerhuu bureldhuuntei l Oroh baih.tom shalguur bolloo.Barildaandaa sain dun shinjilgee hiij olimpod beldeh heregtei.

ha ha 2015-12-05 112.72.12.7

ystoi archuulj bnaaa uhseneeree sain bdiin suraggui yum bna

БАЯРЛАЛАА 2015-12-05 112.72.6.30

МАНАЙ БАГ САЙН БАРИЛДАЖ БАЙНА ОО. ГЭХДЭЭ ЭНЭ УДАА ДАРААЛСАН ОЛОН ТЭМЦЭЭНД СЭЛГЭЭГҮЙ ОРОЛЦООД ЯДАРСАН БАЙХ АА. НЭГ ЖИНД ХҮЧ ТЭНЦҮҮ ӨРСӨЛДӨЖ БАЙГАА БӨХЧҮҮД БАЙГАА БОЛ ТЭДНЭЭСЭЭ ИЙМ ТЭМЦЭЭНҮҮДЭД БАС ОРОЛЦУУЛЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ ДАА. ЯАХАВ, ТУХАЙН БӨХИЙН ОЛИМПИЙН ОНОО НЭМЭХ БОДЛОГО Ч БАЙГАА Л ДАА.