Японы нийслэл Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд ОУХМ Ц.Мөнхзаяа шагналт V байрт орлоо.
Энэ өдөр татамид гарсан манай жүдочдоос 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ц.Мөнхзаяа ганцаараа медалийн төлөө барилдахаар үлдээд байсан. Тэрбээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ОХУ-ын Е.Волковад ялагдлаа.
Хоёр өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 2 хүрэл, шагналт V байрт 1, VII байрт 2 тамирчин орсноор жагсаалтын IX байрт бичигдэж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа “D” хэсгийг тэргүүлэн эхний тойрогт хийлсэн. Улмаар ОХУ-ын Пари Суракатоваг ялсан ч Нидерландын А.Ван Емденд хожигдон дагах барилдаанд Австралийн Катарина Хаескерг хожин хүрэл медалийн төлөө барилдан ялагдлаа. Энэ жинд нийт 29 жүдоч барилджээ.
Энэ өдөр барилдсан манай бусад бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир гуравдугаар тойрогт, мөн жинд ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид нар хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэмцээний хоёр өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 2 хүрэл, шагналт V байрт 1, VII байрт 2 тамирчин орсноор жагсаалтын IX байрт бичигдэж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа V, эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.
Япон улс 7 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Гүрж, Герман, БНСУ, ОХУ, Францын багууд удаалж байна.
Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдах юм.
Токиогийн "Их Дуулга"-ыг ETV телевиз 15.00 цагаас эх орон даяар шууд дамжуулна. Мөн олон улсын жүдо бөхийн холбооноос www.youtube.com-с шууд дамжуулж байна.
Ч.БОЛОР