Калифорнийн буудлагыг террорын ажиллагаа гэж дүгнэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Калифорнийн буудлагыг террорын ажиллагаа гэж дүгнэв

Хуучирсан мэдээ: 2015.12.05-нд нийтлэгдсэн

Калифорнийн буудлагыг террорын ажиллагаа гэж дүгнэв

 
 
 

Дэвид Боудич (төвд нь). Фото: Zhang Chaoqun / Xinhua / Zumapress / Global Look

 

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, ХМТ Калифорнид хийгдсэн буудалцааныг алан хядах үйл ажиллагаа гэж ангилсан тухай Лос-Анжелес дэх товчооны орлогч захирал Дэвид Боудичийн хэлснээс ишлэн Reuters агентлаг дамжуулжээ.

 

“Бидэнд тодорхой болсон баримтад үндэслэн алан хядах ажиллагааны энэ аймшгийн хэргийг мөрдөж байна” хэмээн тэр хэлсэн байна.

 

Буудалцааныг хийсэн Ташфин Малик гэдэг эмэгтэй нь “Исламын улс” бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадид үнэнч гэж андгайлсан байжээ.

 

 

Малик өөрийн нөхөр Саид Ризван Фарукийн хамт хэрэг хийхээс өмнө аль-Багдадийг магтсан пост илгээсэн байсан тухай мэдээллийг нууц нэрээр гаргасан байна.

 

Тогтоогдсноор, 27 настай Малик пакистан гаралтай, Саудын Арабт амьдарч байгаад гэрлэлтийн визээр 2014 онд АНУ-д иржээ. Түүний нөхөр 28 настай Фарук, Чикаго хотод пакистан айлд төрөөд Калифорнид өсжээ. Сан-Бернардино хотод болсон буудалцаан 12 дугаар сарын 2-нд орон нутгийн цагаар 11:00 орчимд гарчээ. Гэмт хэрэгтнүүд нийгмийн халамжийн төвд нэвтрэн тэнд байсан хүмүүсийг буудсан байна. Энэ үеэр 14 хүн амиа алдаж, 21 хүн шархадсан юм.

 

Фарук, Малик хоёрыг цагдаагийнхан устгажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-05 103.23.51.5

tiimee ulger jishee durlahaar gazar bish

zochin 2015-12-05 68.174.162.130

ene Myagmar niitlej baigaa medeelluuddee mongo avdag yum uu.

гомдол 2015-12-05 150.129.142.66

Орчуулга гэж авах юм алга

nnnn 2015-12-05 103.26.193.201

ulger jishee durlahaar gazar bish

Зочин 2015-12-05 150.129.142.238

Калифорнийн буудлагыг террорын ажиллагаа гэж дүгнэв гэнэ үүү Гарчиг гэж авах юм байхгүй Мягмар гэж засарахгүй амьтан байнаа