Бритни Спирс хувийн жимдээ гал алджээ | News.MN

Бритни Спирс хувийн жимдээ гал алджээ

Бритни Спирс хувийн жимдээ гал алджээ

Бритни Спирс хувийн жимдээ гал алджээ

Дуучин Бритни Спирс жимд донтож, өдөр тутмын амьдралын нэг хэсэг нь фитнесст хичээллэх болсныг учирлаж байсан. Харамсалтай нь тэрбээр зургаан сарын өмнө бүрэн тохижуулсан хувийн жимдээ өчигдөр гал алдаж, шатаачихжээ. Өөрийнх нь хэлснээр Бритни хоёр ширхэг лааг унтрахаа мартаж орхисноос гал алдсан аж. Бритни хоёр сарын өмнө хөлдөө гэмтэл авснаас түр хугацаагаар завсарласны эцэст дахин төмөр өргөж эхлээд байжээ.

Тэрбээр өнгөрсөн оноос фитнесээр хичээллэж эхэлсэн юм. Бритни олон сая дагагчтай Инстаграм хуудаснаа төмөр өргөж буй зураг, дасгалын бичлэгээ оруулан залууст үлгэр дуурайлал болохыг хичээх болсон. Инстаграм дахь зураг дээр 37 настай Бритниг ар нуруунаас нь харвал 18-тай охин гэж хэлмээр.

Эх сурвалж: TMZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж