НҮБ, ДЭМБ, “Их-20” хамтран хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

НҮБ, ДЭМБ, “Их-20” хамтран хөтөлбөр хэрэгжүүлнэ

НҮБ, ДЭМБ, “Их-20” хамтран хөтөлбөр хэрэгжүүлнэ

Нэгдсэн Үндэсний байгууллага (НҮБ), Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон “Их-20” бүлгээс хамтран халдварт өвчний аюул, гамшгийн эсрэг урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдээлснээр дээрх байгууллагууд ирээдүйд коронавирусийн халдварт өвчинтэй ижил цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор хохирлыг бууруулах, арилгахын төлөө 7.5 тэрбум ам.долларын төсөвтэй хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхээр болсон аж.

Олон талын эрүүл мэндийн хамтын ажиллагааг ДЭМБ-ын дарга Тедрос Гебреисус, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттерес, энэ жил “Их-20” бүлгийг даргалж буй Саудын Араб улсаас дэмжин баталжээ. Хөтөлбөр хэрэгжүүлснээр цар тахлын үед олон улсыг хамарсан хурдан хариу арга хэмжээ авах боломж бүрдэх аж.

Эх сурвалж: Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж