Техасын амьтны хүрээлэнг машинтайгаа үзнэ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Техасын амьтны хүрээлэнг машинтайгаа үзнэ

Техасын амьтны хүрээлэнг машинтайгаа үзнэ

Бид олон жилийн өмнөөс л машинтайгаа үйлчлүүлдэг театр, түргэн хоолны газар, эмийн сан гээд олон газруудтай хэдийн танил болсон билээ. Харин одоо Техаст машинтайгаа үзэх боломжтой амьтны хүрээлэн нээгдэх гэнэ. Сан Антонио нэртэй амьтны хүрээлэн хөл хорионд орж, үзвэр үйлчилгээгүй уйдаж байгаа гэр бүл, багачуудад зориулж тодорхой хугацаанд амьтны хүрээлэнгээ машинаар явж үзэж болохоор болгон нээхээр төлөвлөжээ.

Хүрээлэнгийн зочид машин дотроосоо арслан, бар, баавгай зэрэг амьтдыг аюулгүй сонирхож, машиныхаа хөгжмөөр тайлбар, заавар авах боломжтой гэнэ. Мөн цонхоор үйлчилдэг цайны газар ажиллах аж.

“Энэ бол өнөөгийн нөхцөл байдалд гэр бүлүүдэд амьтны хүрээлэн үзүүлэх яг тохирсон, хамгийн аюулгүй, ухаалаг арга. Энэ гайхалтай аргын тусламжтайгаар бид үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлж байна” хэмээн Сан Антонио амьтны хүрээлэнгийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Тим Морроу ярьжээ. Тус амьтны хүрээлэн гуравдугаар сарын 14-нөөс эхлэн хөл хорионы дэглэмээс болж хаагдсанаасаа хойш орлогогүй учир санхүүгийн хямралд орсон байжээ. Харин дээрх аргаар үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр амьтны хүрээлэн эргээд орлоготой болж, зарим ажилчдаа ч эргүүлэн ажиллуулах боломжтой болсон гэнэ.

Шинээр нээх амьтны хүрээлэнгийн тасалбарын үнэ 32-60 ам.долларын үнэтэй бөгөөд тасалбар худалдаанд гарснаасаа хоёрхон цагийн дотор бүгд зарагдаж дууссан гэнэ. Ийнхүү Сан Антонио амьтны хүрээлэн тавдугаар сарын 17-н хүртэл дээрх төлөвлөгөөний дагуу ажиллахаар болсон байна.

Эх сургууль: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж