Монголбанк 6596 зээлдэгчийн зээлийн хугацааг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Монголбанк 6596 зээлдэгчийн зээлийн хугацааг хойшлуулжээ

Монголбанк 6596 зээлдэгчийн зээлийн хугацааг хойшлуулжээ

Монгол банкнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.04.30/ мэдээлэл хийлээ. Тус банкнаас зээлийн төлвийн судалгааг улирал бүр танилцуулдаг. Судалгаагаар өнгөрсөн хоёр сарын хугацаанд арилжааны банкууд иргэдэд олгох зээлийн шалгуурыг чангаруулжээ. Харин зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулаагүй байна. Коронавирусийн халдварын улмаас иргэдийн зээл авах эрэлт буурсан байна. Арилжааны банкууд ирэх сараас иргэдэд олгох зээлийн шалгуур чангаруулах төлөвтэй бол зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахгүй юм байна.

Хэрэглээний зээлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд 6596 зээлдэгчийн хугацааг хойшлуулжээ. Хугацааг хойшлуулсан зээлийн хэмжээ 76 орчим тэрбум. Иргэд дунджаар 6.2 сарын хугацаагаар зээлээ хойшлуулжээ. Өр орлогын харьцаа буурсан байна. Зээлийн төрлөөр нь авч үзвэл цалингийн зээл 90.4 хувийг эзэлж байна.

Банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас есөн тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьтай тэнцэж байна. Хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсч, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувьтай тэнцлээ. Ийнхүү өссөн нь боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэнтэй холбоотой байна.

Гуравдугаар сарын статистик мэдээллээр ипотекийн зээлийн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ хэвийн ангилал руу шилжжээ. Ипотекийн зээл олголтыг өсгөж төрийн тусгай албан хаагчдад онцгой нөхцөлтэйгээр Буянт-Ухаа хорооллын орон сууцнаас олгохоор болжээ. Ингэснээр төрийн алба хаагчид байраа түрээслээд өмчлөх саналыг Нийслэлийн орон сууцны корпораци, Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Монгол банкнаас ипотекийн зээлийн хөтөлбөрийг дэмжих ажлын хүрээнд энэ он дуустал сар бүр 16-20 тэрбумын санхүүжилтийг арилжааны банкуудад олгож байна. Ипотекийн зээлийг хойшлуулах ажил үргэлжилж, иргэдийн хүсэлтээ цахимаар арилжааны банкуудад өгөх боломжтой аж. Арилжааны банкуудаас зээлдэгчдийн хүсэлтийн талаарх тодорхой мэдээлэл ирүүлээгүй байна.

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ЗЭЭЛИЙН 81 ХУВИЙГ ХУВИЙН БАЙГУУЛЛАГА БҮРДҮҮЛЖЭЭ

Арилжааны банкууд иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 8.8 их наяд төгрөгтэй тэнцжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  Мөн нийт хугацаа хэтэрсэн зээлийн 81 хувийг хувийн байгууллага эзэлж байна. Тэр дундаа барилгын салбар хамгийн их хувийг бүрдүүлжээ. Зээлийн хүү өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 нэгж хувиар буурчээ.

Арилжааны банкууд өнгөрсөн сард нийт 613 иргэнд 46.4 тэрбумын зээлийг шинээр олгожээ. Үүний 57 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн бол 43 хувийг ипотекийн зээлийн хөтөлбөрийн эх үүсвэрээс санхүүжүүлжээ. Ипотекийн зээлийн дундаж хүү 11.5 хувь болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 хувиар буурчээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар  4.6 их наяд төгрөгтэй тэнцжээ. Нийт ипотекийн зээлийн 95.8 хувийг хэвийн, 2.2 хувь нь хугацаа хэтэрсэн зээл, 2 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байна. Зээлийн хувьд шинээр олгосон зээл төгрөгийн дундаж хүү 16.6 хувьтай тэнцүү бол валют 10.5 хувьтай тэнцүү байна. Зээлийн хүү өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.5 нэгж  хувиар буурчээ. Чанаргүй зээлийн эзлэх нийт хэмжээ 10.7 хувьтай буюу сүүлийн хоёр сарын хугацаанд тогтвортой байна.

                  ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ 750 САЯ АМ ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ БАЙНА

Энэ оны эхний гурван сарын байдлаар 750 сая ам долларын алдагдалтай гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 370 орчим сая ам.доллараар өсчээ. Экспортын орлого буурсантай холбоотой. Санхүүгийн дансны тэнцэл 412 сая ам.долларын ашигтай гарчээ.Нийт төлбөрийн тэнцэл 350 сая долларын алдагдалтай гарч валютын нөөц 1.4 тэрбумын хэмжээтэй байна.

ГАДААД ӨР ХОЁР ТЭРБУМ АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДЖЭЭ

Монгол Улсын гадаад өр 2019 онд  нийт 30.4 тэрбум ам.доллартай тэнцүү байна. Гадаад өрийн хэмжээг 2018 оны эцэстэй  харьцуулахад хоёр тэрбум ам.доллараар нэмэгджээ. Гадаад өр нэмэгдэхэд гадаадын хөрөнгө оруулалттай зээл 1.1 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад зээл буюу хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 622 сая  ам.доллараар нэмэгдсэн нь голчлон нөлөөлжээ. Энэ онд нийт 4.1 тэрбум ам.доллартай тэнцэх  гадаад өр эргэн төлөх хуваарьтай байна. Гэхдээ зарим зээлийн эргэн төлөлтийн хугацаа сунгагдах аж. Монголбанк БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан 1.8 тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар хэлэлцээ хийж байгаа юм байна.

                АЛТНЫ ХУДАЛДАН АВАЛТ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Өнөөдрийн байдлаар Монгол банк иргэн аж ахуй нэгжүүдээс 6.7 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгджээ. Эдийн засаг буурч буй энэ үед эдийн засгийг дэмжих нэг арга нь алт олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа а

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж