НҮБ: Нийт ажиллах хүчний тал хувь нь ажлын байраа алдаж болзошгүй | News.MN

НҮБ: Нийт ажиллах хүчний тал хувь нь ажлын байраа алдаж болзошгүй

НҮБ: Нийт ажиллах хүчний тал хувь нь ажлын байраа алдаж болзошгүй

НҮБ: Нийт ажиллах хүчний тал хувь нь ажлын байраа алдаж болзошгүй

НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) дэлхийн ажиллах хүчний тал хувь нь буюу 1.6 тэрбум ажилчид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уршгаар амь зуулгаа алдах өндөр эрсдэлтэй байгаа талаар анхаарууллаа.

Хамгийн сүүлийн мэдэгдэлдээ НҮБ коронавирусээс болж хамгийн их хямарч буй хүмүүс бол богино хугацааны гэрээний ажилчид, хувиараа бизнес эрхлэгчид зэрэг “албан бус эдийн засгийн” ажилчид юм хэмээжээ. “Цар тахлын эхний нэг сард л гэхэд эдгээр “албан бус эдийн засгийн” ажилчдын тоо 60 хувиар буурсан” хэмээн ОУХБ мэдээлсэн байна. ОУХБ улам бүр хүчээ авсаар буй цар тахал дэлхийн олон оронд 436 сая бизнесийг санхүүгийн хямралд оруулж, дампуурлын ирмэгт аваачаад байгааг онцолжээ. Тэдний тооцоолсноор цар тахлын нөлөөнд хамгийн их хохирч байгаа салбарууд бол үйлдвэрлэл, бөөний болон жижиглэн худалдаа, үл хөдлөх хөрөнгө зэрэг юм.

“Тэдгээр салбарын сая сая ажилчдын хувьд бол орлогогүй болно гэдэг нь хоолгүй, аюулгүй байдалгүй, ирээдүйгүй болно гэсэн үг. ОУХБ-ын мэдээлэл дээр үндэслэн засгийн газрууд эдийн засгаа аварч үлдэх арга бодож олохгүй бол дэлхий даяар ажилгүйдлийн түвшин асар ихээр нэмэгдэх төлөвтэй байна" хэмээн ОУХБ-ын ерөнхий захирал Гай Райдер хэлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-30 221.163.81.203

Хэн энэд буруутайг дараа нь шүүж болно. Одоо харин манайх ийм үед хэвийн горимд шилжиж эдийн засгаа асаахгүй бол маш хүнд байдалруу бид орчоод байна. Дотроо халдвар тараагүй байхад наад хөл хориогоо цуцлаачээ! Хүмүүс тэсэхээ байлаа. Удахгүй хоолгүй хонох гээд байна цаана чинь! Өвчинтэйгээ уялдан зохицоод амьдрах төлөвлөгөөгөө хурдан гаргаачээ. Өөрсдөө өлсөхгүй болохоороо ардуудыгаа ингэж хааж боож болохгүй шдээ. Засгийн газар мундаг хааж боож өвчин тархаахгүй сайн байнаа, гэхдээ энэ арай хэтэрлэ

Avatar

Зочин 2020-04-30 49.0.212.235

Xятадын тарьсан балаг

Avatar

Зочин 2020-04-30 39.155.40.190

Fort Dietrich Laboratory Virus

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж