Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газрын ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/513 дугаар захирамж гарсан.
Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас зөрчил арилгахаар тусгагдсан байршлуудад газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байгаа.
Өнөөдөр дүүргийн 5 дугаар хороо 1 дүгээр байрны баруун талын блокон болон төмрөн хашааг чөлөөллөө. Тус байршилд автобусны буудал барихаар төлөвлөлтөнд тусгажээ.
СБД ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА
Холбоотой мэдээ