Д.Тэрбишдагва: Зөв мөрийн залуус олноороо орж ирээсэй | News.MN

Д.Тэрбишдагва: Зөв мөрийн залуус олноороо орж ирээсэй

Д.Тэрбишдагва: Зөв мөрийн залуус олноороо орж ирээсэй

Д.Тэрбишдагва: Зөв мөрийн залуус олноороо орж ирээсэй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Таны ахалсан Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-аас тогтоол гарлаа. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-УИХ-ын даргын захирамжаар Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэр дагуу тухайн ажлын хэсэг ордыг ашиглах бүхий л гэрээ, хэлэлцээрүүд одоо мөрдөгдөж байгаа ашигт малтмал, хөрөнгө оруулалт, татварын зэрэг хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган тогтоож, санал дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн хэрэг. УИХ-ын даргын 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 93 дугаар тоот захирамжаар зайлшгүй шаардлагын улмаас Ажлын хэсгийн өмнө нь тавигдсан ахлагчийг чөлөөлж, намайг томилсон л доо. Ажлын хэсэг нийт 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах болсон. Мөн мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх таван Дэд ажлын хэсгийг таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд төр, засгийн холбогдох байгууллагын мэргэжлийнхэн, улс төрийн дөрвөн нам, 10 гаруй төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн, энэ салбарт ажиллаж байсан мэргэжлийн ахмад ажилтан, эрдэмтэд, судлаачдын төлөөлөл оролцсон том баг ажилласныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Дэд ажлын хэсгийн бусад төлөөллийн саналыг ч нэгтгэж дүгнэлтэд тусгаж өгсөн.

Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг энэ том төслийг гацаах, зогсоох биш харин алдааг нь засч, хийдлийг нь арилгаж, харилцан ашигтай, хамтран ажиллах нь юу юунаас чухал байлаа.

Тийм ч учраас гэрээ хэлцэл, хууль, журмын уялдаа холбоо, давхардал хийдлийг нэг бүрчлэн нягталж, алдаа оноог нь дэнсэлж хийгүй ажиллах учиртай байв. Ер нь л алдах эрхгүй, аргацааж болохгүй, аливаад шантрах ёсгүй нь тодорхой. Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид, төр нийгмийн зүтгэлтнүүдэд ч хандаж, зөвлөгөө авч байв. Хугацаандаа амжуулна гээд "Бушуу туулай борвиндоо баастай" гэдэг үлгэрээр орохгүйн тулд бид тэр зун бараг амраагүй. Төрийн ордон эл хульхан, цонхны гэрэл нэлдээ харанхуй шахам байхад манай ажлын хэсгийнхэн л өдөр шөнөгүй цаас нухаж, нүдээ аргатал бичиг баримтуудыг тулгаж, амсхийх завгүй ажиллаж байв. Уйгагүй хүн уул нүхэлдэг гэгчээр Оюу толгойн гэрээг засч залруулахын төлөө тэгж шаргуу ажилласны хүчинд тун чамбай дүгнэлт гаргасан гэж би боддог.

Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхийн зэрэгцээ ҮАБЗ-д ч хүргүүлсэн. Төрийн гурван өндөрлөг сайтар мэддэг байх ёстой, түүгээр ч барахгүй ҮАБЗ-өөс чиглэл өгнө үү хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард бичиг хүртэл илгээсэн. Засгийн газрын ХЭг, АТг, Үндэсний аудитын газрын зүгээс хийсэн хяналт, шалгалтын ажлын дүн ч гарсан. нэгтгэсэн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэж, 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол гарч, хэрэгжилтийг нь хангуулахаар Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

-УИХ-ын тогтоол гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө.Засгийн газар Оюу толгой компанитай хэзээ хэлэлцээрийн ширээний ард суух бол?

-Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хилийн хорио цээрийн дэглэм тогтсон ийм үед хэлэлцээрийн ширээний ард суухад амаргүй байгаа нь мэдээж. нөгөө талаар, дэлхийд зэсийн ханш унаж байгаа тул хэлэлцээр хийхэд адармаатай л болчихлоо. Уг нь ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын тогтоол гармагц л цаг алдалгүйгээр яриа хэлэлцээрт орж, мятралгүй зүтгэх байсан юм. Гэхдээ нэгэнт өгсөн үүрэг даалгавар учир ямар ч байсан Засгийн газар яриа хэлэлцээрээ эхлүүлээд ажиллаж байгаа байх аа.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг нарийвчилж гаргасан, маш олон хуудас бүхий баримт бичиг бий гэдэг. Хэрхэн шалгаж, ямар дүр зураг гарсныг тодруулахгүй юу?

-Дэлхийн хэмжээний орд, асар үнэ цэнэтэй баялгаа ашиглаж байгаа хэр нь монгол түмэн яагаад сэтгэл дундуур байгаа билээ гэдэгт ганцхан л гол утга учир нь бий. Анхнаасаа л гэрээ хэлэлцээр хийхдээ алдаа гаргаснаас л үүдэлтэй. Тэр нь миний оролцсон хоёр удаагийн шалгалтын явцад илт харагдсан. Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөөний талаар хэдэн зүйлийг тодотгож хэлье. Эдгээр гэрээг боловсруулахад оролцсон, гэрээ зурсан Монголын талын төлөөлөл, УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг ягштал баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг илт зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь манай талын хүртэх ашиг, үр өгөөжийг бууруулахад хүргэсэн тухай дүгнэлт гарсан байгаа.

Манай ажлын хэсгийн хийсэн хяналт шалгалт нь зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд төдийгүй Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулсан.

Тэр ч дагуу Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг бий болгон ажиллуулж, гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө, менежмэнтийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл, заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд, шалтгааныг нь нарийвчлан тусгаж өгсөн.

-Дубайн гэрээг зогсоох шаардлагатай гэх дүгнэлтэд хүмүүс чамгүй талцсан санагдана.

-Бидний хувьд дүгнэлтээ хатуухан гаргасан байж магадгүй ээ. Хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэлэлцээрийнхээ нэг ёсны зэвсэг, тулгуур баримт бичиг болгоно шүү дээ. УИХ-аас гарсан тогтоолд Оюу толгойн гэрээ, төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг дахин хийх, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах гээд тодорхой тусгасан. Дубайн гэрээг хүчингүй болгоно гэснийг хэлэлцээр хийнэ гэх маягаар зөөлрүүлсэн л байна билээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Засгийн газар хэлэлцээрийнхээ явцад баримтлах ёстой гэж зааж өгсөн нь тун чухал юм. Хэлэлцээрийн явцад УИХ-аас гарсан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хяналт тавьж хамтран ажиллана.

-Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр байна. Тэр хэрээр Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа цаашилж байгаа нь тодорхой. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Рио Тинто компани анхны ТЭЗҮ-ээр тохирсон зардлаа өнөөгийн байдлаар хоёр дахин нэмэгдүүлчихээд байна. Тэгэхлээр Монголын Засгийн газар Оюу толгой төслийн 34 хувьдаа ногдох ногдол ашиг авах хугацаа хойшилсоор л байгаа хэрэг. 2009 оны аравдугаар сарын 6-нд гэрээг үзэглэж байснаас хойш 11 жил өнгөрлөө. Энэхүү чамгүй урт хугацаанд ямархуу гэрээ хийчихсэнийг нь, хэр үр өгөөжтэй байсныг нь монгол хүн бүхэн биеэрээ мэдэрсэн, бас таньсан даа. Эхний төсөөллөөр 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Монголын тал 34 хувийг нь эзэмших л тохиролцоотой байсан. Гэтэл одоо хөрөнгө оруулалтын дүн хөөсөрсөөр байгаад 10 тэрбумаас даваад явчихлаа. Анхаарууштай нэг зүйл бол хэтэрсэн зардлын хэмжээгээр тус компанид олгох менежмэнтийн төлбөрийг хасч тооцох хэрэгтэй байгаа юм. Гэтэл нэг төрлийн үйлчилгээ үзүүлчихээд, түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан авч байгааг даруйхан таслан зогсоох шаардлагатай. Тухайлбал, Рио Тинто группийн үйлчилгээний төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон Менежмэнтийн үйлчилгээний төлбөрөөс тусад нь нэхэмжлэн авч байгаа нь манай талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлж, цаашид уурхайн нийт ашиглах хугацаанд хоёр тэрбум гаруй ам.доллар болох магадлалтай. Ийнхүү нэмэлт төлбөр тогтоож, РиоТинто компани зардлаараа дамжуулан өөрт ногдох үр ашгийг нэмэгдүүлж байгааг зогсоох шаардлагатай.

-Санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө шимтгэл авдаг хэвээрээ юү, өөрчлөгдсөн үү?

-Рио Тинто групп нь санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө 1.9 хувийн шимтгэл авдаг. Гэтэл энэхүү шимтгэлийг Менежмэнтийн төлбөр тооцох суурьт оруулан тооцохоор тохирсон нь мөнгө давхар авах шударга бус үйлдэл юм. Тэгтэл бас менежмэнтийн төлбөр тооцох суурийг хүртэл нэмэгдүүлсэн байна билээ. РиоТинто группийн санхүүжилтийн баталгааны шимтгэл болох 1.9 хувийг төслийн санхүүжилтийн 4.3 тэрбум ам.долларын дүнд тооцох ёстой байтал бусад хүү шимтгэлийн дүнг нэмсэн дүнгээр тооцож, улмаар 215 сая ам.доллар нэмж авахаар тохирсон байдаг юм. Цаашид авах нэмэлт санхүүжилтэд энэ аргачлалаар тооцоо хийж явбал энэ групп 500 орчим сая ам.доллар нэмж авах болчихоод байгаа юм. Энэхүү төслийн гэрээг бүр анхнаас нь, тал талаас нь бодолцож, нягт нямбай хийсэн бол өнөөдөр ийм болчихоод сууж байхгүй л байсан.

-Та Оюу толгой төсөлд хийсэн хоёр ч шалгалтыг ахалж ажиллалаа. Таныг Шадар сайдаар ажиллаж байхад Оюу толгой төслийн 2010-2012 оны санхүүд шалгалт хийж баахан зөрчил илрүүлсэн гэдэг. Өмнөх шалгалтын дүнгээр Монголын талд эерэг өөрчлөлт гарсан болов уу?

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед юм л даа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг орж ирээд, “Оюу толгойг шалгах гэсэн чинь манай яам дангаараа барахгүй байна. Сангийн сайд, Шадар сайд та хоёр хамтарч орвол санхүүгийн шалгалтыг иж бүрнээр хийхээр байна, та анхаарч өгөөч” гэхээр нь, Ерөнхий сайд дээр ороод саналаа хэлсэн юм. Ерөнхий сайд ч зөвшөөрч, Шадар сайд миний бие, Сангийн сайд, Уул уурхайн сайдуудын хамтарсан тушаалаар 2013 оны гуравдугаар сарын 25-нд Оюу толгой төслийн санхүүд баримтын шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй. Ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Уул уурхайн яам, Сангийн яам, Эрдэнэс Оюу толгой компаниас нийтдээ 24 мэргэжлийн хүн ажиллаж, 2014 оны тавдугаар сарын 5-нд дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан. 2010 оноос 2012 оны санхүүгийн тайланд судалгаа, дүн шинжилгээ, баримтын шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн юм. Тэр бүхнийг нэг бүрчлэн задалж яривал, дотор нь олон ноцтой юм байсан. Тиймээс ч хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээнд сууж, зөрчлийг шийдвэрлэхээр бид шаргуу ажиллаж байсан ч, харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Тэгээд л дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нууцаар гадаад руу гэнэт нисэж, тэр олон мэргэжилтний жил гаруйн хүч хөдөлмөрийг Дубайн гэрээгээр бараг тэр чигт нь арчиж орхисон доо. Тухайн үед татвар төлнө, төлөхгүй гэсэн маргаан гаргахад зөвлөлөөр хэлэлцээд 30 сая ам.долларыг эхний ээлжинд яаралтай төлөх, үлдсэн 100 сая ам.долларыг нь баримтаа гаргаж, баталж чадахгүй бол төлнө гэж хугацаа зааж, хойшлуулсан юм билээ. Гэтэл Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээ байгуулаад, зөвхөн 30 сая ам.долларыг төлчих, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгоё гэснээр 100 сая ам.долларын татвар нэхэх, авах боломжгүй болгочихсон гээд олон юм бий. Миний хувьд Оюу толгойн гэрээг ойлгохын тулд үндэстэн дамнасан корпорациудтай олон улсын эдийн засаг, санхүү, уул уурхайн тухай дэлхийд нэр хүндтэй эрдэмтэн зохиолчдын бичсэн 30 гаруй ном судалж, эрдэмтэн мэргэдтэй уулзаж ярилцсан. Энэ гэрээний цаанаа уул уурхай, санхүү, татвар, байгаль орчин, эрчим хүч, дэд бүтэц, олон улсын эрх зүй, хот байгуулалт, орон нутгийн хөгжил, усны асуудал, ажиллах хүчин гээд олон асуудлыг хамрах тул нэг ярилцлагад багтаах боломжгүй юм. Тиймээс Оюу толгойн гэрээний асуудлаар Ажлын хэсгийг хоёронтоо оройлж ажилласан хүний хувьд энэ талаар ном бичхээр бэлтгэж байгаа. Хэтдээ уул уурхайн асуудлаар олон улсын гэрээ хийхдээ алдаа оноогоо харах, цаашилбал буурай хөгжилтэй улс орнуудад ч дэлхийн нөлөө бүхий томоохон корпориацуудтай гэрээ хийхэд туршлага, судалгааны арга зүй болог гэж бодно.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН олонх болж төрийн эрх барилаа. Парламентад олон удаа сонгогдсон туршлагатай улстөрчийн хувьд та энэ удаагийн парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ. Сонгогчдод өгсөн амлалтаа МАН биелүүлж чадав уу?

-Парламентын ажлыг хэн нэг нь дүгнэх биш, ард түмэн дүгнэж, сонгуулиар дүн тавьдаг. Хэрэв та хувь гишүүний байр сууриа хэл гэж байгаа бол парламент бүрэн хариуцлагажаагүй байна. Зарим гишүүд ажилд хойргоших, хуралдаа ирэхгүй байх, хоцрох, аливаа ажилд хариуцлага сул байх явдал хавтгайрч байгаа нь ажиглагддаг. Яг хэрэг дээрээ бол төр түмэндээ тангараг өргөсөн, тодорхой тойрог иргэдийн төлөөлөл болсон хүмүүсийн хувьд УИХ-ын гишүүд оногдсон ажил үүрэгтээ цаг ямагт манлайлж, төрдөө итгэх олны итгэлийг зузаатгаж байх учиртай. Нэг гишүүний үйлдэл бүхний цаана бүхэл бүтэн парламентын нэр хүнд дэнслэгдэж, хасах нэмэх оноо шажигнан цуглаж байдгийг өдөр бүр санаж байгаасай гэж залуучууддаа хэлдэг. Хүлээж авдаг нэг нь байхад, үгүйсгэж дургүйцдэг нь байдаг л байх. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн парламентыг сахилгыг сануулах мэт онож хэлсэн үг бий.

Энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж дөнгөлөө. Ийм нэмэлт, өөрчлөлтийн талаар хэдэн парламент дамжин ярьсан ч бараагүй л байсан шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилсан гишүүдийн нэг нь би. Хэдийгээр илүү сайжруулах боломж байсан, бас тусгагдаж чадаагүй зүйл бий ч гэлээ дэвшилтэт зүйлүүд их орсон.

Тухайлбал Засгийн газар тогтвортой ажиллах боломж нэмэгдсэн. Бүлэг, фракцуудын толхилцоон, эрх ашгийн хуйвалдаанаар ойр ойрхон засгаараа наадаад байдаг жишиг бараг тогтсон байсан. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрууд дунджаар 1.6-1.8 жил л тэсч, 300-гаад сайд төрүүлсэн байх юм. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллавал эхлүүлсэн ажлаа дуусгадаг, үр дүн нь хамаагүй илүү байдаг тодорхой болсон зүйл. Богино богино хугацаагаар засаг ээлжлээд байхаар улс орны хөгжил саарч, төлөвлөлтийн бодлого алдагдаж, залгамж чанар хадгалагдах битгий хэл, харин ч өмнөхөө үгүйсгэдэг, ахиад өөрийг санаачилдаг. Ганц жишээ гэхэд л, Засгийн газар солигдох бүрт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам, Хөгжил шинэтгэлийн хороо гэх зэргээр өөрчлөгдөнө, эсвэл бодлого төлөвлөлт хариуцсан бүтцийг шууд татан буулгадаг. Тиймээс ч Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж тусгаж өгсөн. Миний хувьд хуучнаар төлөвлөгөөний комисс гэж байсан шиг хөгжлийн бодлогоо төлөвлөдөг бүтэц байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Долоо төөлж, нэг огтол гэдгийг монголчууд зүгээр ч нэг хэлээгүй ард түмэн шүү.

-Тус өөрчлөлтийн хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн яамтай болж, түүнийг Монгол Улсын Шадар сайд хариуцна гэсэн үү?

-Өнгөрсөн хугацаанд эрх баригчид Монгол Улсын хөгжлийн талаар урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг олноор нь үйлдвэрлэж ирсэн. Тэгж хөгждөг бол хөгжчихөөр болсон. Өмнөх бодлогоо үргэлжлүүлэхгүй тас цохиод, хөгжлийн шинэ бодлого гаргаж ирээд байхаар өөр хоорондоо уялдахгүй юм, тэгээд ч өөрсдөө шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байхаар чинь улс орон яаж хөгжих вэ. Хамгийн гол нь төрийн бодлогын залгамж чанар нь алдагдаж ирлээ. Тэр бүхэнд цэг тавихаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төслийг баталснаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг хангаж боловсруулан батлах шинэ тогтолцоог бий болгоно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн яамтай болж, Шадар сайд хариуцна гэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг нь тодорхой тусгасан. Улс орон хөгжихийн тулд бодлогоо тодорхойлж, төлөвлөх нь зайлшгүй чухал. Гурван нүүдлийн цаана байгааг харсан шатарчин ялдаг шиг, бодлогоо гаргаж, төлөвлөж, тэр бүхнээ тууштай хэрэгжүүлсэн улс л алдахын зовлонгүй хөгжинө.

-Монгол Улс “Алсын хараа 2050” гэх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж байна. Энэ нь хэр оновчтой, холыг харж чадсан бодлого болохоор байна вэ?

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг батлах хэрэгтэй. Монгол Улсын гучин жилийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлүүдийг төлөвлөсөн л дөө. Уг төслийг боловсруулахдаа нийт 1500 гаруй олон салбарын мэргэжилтнүүдийг хамруулж, найман сарын турш ажилласан гэж Засгийн газар танилцуулсан байна билээ. Удахгүй УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцээд ирэхээр баримт бичгийн зүйл заалт бүрээр ярилцаж, тодорхой тодорхой санал тусгагдаж таарна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар л гэхэд нүүдлийн соёл иргэншлийг тээгч нь бөгөөд энэ давуу тал дээрээ тулгуурлаж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, экологийн цэвэр хүнс, аялал жуулчлал зэргийг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Тэр бүхний том зураглалыг гаргаж, хэтийн бодлогодоо тусгах хэрэгтэй. Шинээр Ажлын хэсэг ч байгуулж байгаа. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг сохолчихдог гэм бас бий. УИХ дээр лобби бүлгүүд байгуулагдаж, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн хуулийг өөрчлөх гэж дайрдаг. Өөрийн тавьж буй саналаа хамгаас чухал хэмээн сэнхрүүлж, лобби ажиллагаа явуулсаар байгаад сүүлдээ ч өргөн барьсан хуулийн төсөл танигдахаа байдаг дутагдал бий. Нэг салбар, нэг тойрог, нэг аймаг, сум, багийн эрх ашгийг улсын эрх ашигтай эн тэнцүүлж, бодлогын гажуудал үүсгэж болохгүй. Хэн нэгэнд таалагдах тааруулах гэж улсад хохирол учруулж болохгүй. Аливаа зүйлийн жанжин шугамыг л алдагдуулж огт болохгүй. Энэ урт хугацааны хөтөлбөрийг ч гэсэн аль болохоор сайжруулна уу гэхээс, аль нэг тийшээ хэлбийж муутгаж болохгүй шүү гэдгийг хэлээд л байгаа.

-Эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд нэг цул болох бус 60 тэрбум, ЖДҮ-гээрээ хуваагдлаа. Магадгүй ирэх сонгуульд энэ талцал нь нөлөөлөхийг ч үгүйсгэх аргагүй юм. Та энэ байдалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Төрийн хар хүний эрхэмлэж нандигнах зүйл бол төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх явдал. Албан тушаал, цол хэргэм, сандал суудлыг эрх ямба, эд хөрөнгө гэж үздэггүй, харин үүрэг хариуцлага, ажил хийх боломж гэж үзэж ирсэн. Тэгээд ч би өнөөдрийг хүртэл ямар нэг уул уурхайтай хавирсангүй, газрын лиценз, концесс зэрэгтэй хутгалдсангүй. Албан тушаалын ч бай, хөнгөлөлттэй элдэв зээл ч бай, өөрт авч хожоо сонжоо харж явсангүй. Улсаас орон сууц авч, хүүхдүүдээ төрийн зардлаар гадаад, дотоодын их дээд сургуульд сургах гэж хөөцөлдөж ч үзсэнгүй. Байгаадаа сэтгэл хангалуун, боломжиндоо амьдрал тэнүүн, шуналын шулам мэт хорхойг хазаарлаж явах эцэг өвгөдийн сургаалыг дагаж хүмүүжсэндээ олзуурхдаг, сэтгэл тайван амар байдаг. Авлига, хээл хахууль, аваа өгөө, ашиг хожоо харж, төрийн нэр сэвтээж, түмний итгэлийг хугалсан бол тухайн хүн ч намаа бодоод нэр дэвшье гэхгүй биз, намууд нь ч нэрийг нь дэвшүүлж халаахгүй биз. Тийм эрх улс төрийн ямар ч намд бий. Нэр цэвэр, сэтгэл тунгалаг, мэдлэг боловсролтой, хөдөлмөрч хүмүүжилтэй гайгүй залуус төлөвшиж байгаа санагддаг. Үүнд л би их сэтгэл дүүрэн байдаг. Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэдэг шиг боловсорч, хүмүүжсэн ид насны залуус аль ч намд бий. Энэ удаагийн сонгуулиар шулуухан хэлхэд тэдгээр зөв мөрийн залуусаас олноороо орж ирээсэй гэж бодож байна. Гагцхүү нам нь хэрхэн сонгож, яаж нэр дэвшүүлэхээс бас шалтгаална. Монголчууд ч тэгээд зөвийг олж, бурууг ширвэдэг айхавтар билгийн мэлмийтэй ард түмэн шүү дээ.

-Нэр дэвших эрхээ авахын тулд зарим хүмүүс намын даргаа тойгдоод эхэлсэн гэх юм. Таны хувьд?

-Улс төрд би багагүй хугацаанд нэг ёсондоо нэлээд сайн чанагдлаа. Хэзээ ч, хэнээс ч, ямар ч албан тушаалыг гуйж явсангүй, тойрог өгөөч хэмээн хошуу дэвсэн, дарга бараадан харайлгаж байсангүй. Таныг дэвшүүлнэ ээ гэвэл надад татгалзах юм алга, намын шийдвэрээ дагана. Улс төрд хөл тавьсан цагаас миний баримталсан зарчим бол нэгдүгээрт улс орны, хоёрт намынхаа, хамгийн сүүлд өөрийн эрх ашгаа тавьж эрэмбэлж, асуудалд хандаж ирсэн. Тиймдээ ч улс орны эрх ашгийг ардаа тавьж, хувийн амбиц, өөрийн өчүүхэн эрх ямба, ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж увайгүй улс төр хийж ирсэн нөхдүүдтэй нам харгалзалгүй “дайтаж” явсан. Үүгээрээ сайн муугаар дуудуулж, нүд үзүүрлэгдэж, буланд шахагдаж ч үзсэн. Гэхдээ өөрийнхөө зарчимд хатуу зогсдогтоо сэтгэл хангалуун байдаг. Ямар нэгэн хуйвалдаан, явуургүй арга, бусармаг үйлдлээр санаатайгаар зайлуулах үйлдэл гаргавал бодит үнэнийг илчилж, шударга үнэний төлөө хэзээд ч үгээ хэлэхэд бэлэн байна. Нэр дэвшлээ гэхэд айж бэргэх, ухарч няцах юм ердөө алга. Сүүлийн үед өрсөлдөгчөө захиалгатайгаар доромжлох, гүтгэх, санаатай зохиол бичүүлэх явдал хирээс хэтэрч байна. Тухайлбал, намайг бие дааж нэр дэвшинэ гэж хэсэг нөхөд зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд тараагаад эхэлжээ. Хэн хаанаас ямар чулуу хэрхэн шидэж байгааг дэндүү сайн мэдэж байна. Гэхдээ би үүнийг тоохгүй байгаа. Ийм улс төр хол явдаггүй юм даа. Хаана ч нэр дэвшсэн хүрч очоод, сонгогч түмэнтэйгээ уулзахад хийсэн ажил хэлэх үгтэй, хамгийн гол нь олны жаргал зовлон дунд ямба нэхэхгүй, ялгарах юмгүй, ичих зүйлгүй, нэр цэвэр, итгэл бат, сэтгэл зүтгэл нэгтэй байдаг ясны ардын хүүхдийн чанар минь бэлээхэн байдаг. Хөдөө орон нутаг, үйлдвэрийн цех, ер нь хаана ч хэн ч бай, миний таньж мэдсэн хорвоо, танил дотно хүмүүс байдаг.

-Төрд олон жил ажилласан хүмүүсийг дахин нэр дэвших хэрэггүй гэх хандлага бий болсон. Гадны жишгээр бол ахимаг насныхныг дэвшүүлж, албан тушаалд томилж л байгаа харагддаг.

-Төрд байгаа ахмад насныхан одоо зайгаа тавьцгаа гэх болсон нэг хандлага, өдөөж байгаа хүчин зүйл бий нь бий. Гэхдээ одоо та яв, таныг дэвшүүлэхгүй гэвэл чаргууцалдаад байх юм алга. Би төр түмэндээ хоёргүй сэтгэлээр чин үнэнчээр зүтгэж ирсэн. Ажилласан салбар болгоноо өөд татаж, ахих дэвших үүд хаалгыг хичээл зүтгэлээрээ нээж ирсэндээ сэтгэл дүүрэн байдаг. Үүгээрээ би бахархдаг, бас сайн сайхнаар нэрлүүлэх зүйлтэй, хийсэн ажилтайдаа нүүр бардам байдаг. Сайн эцгийн нэрийг гурав хувааж иддэг гэгчээр залгаж үлдэх хорвоод бүтэн нэртэй, бүлээн зүстэй явна аа.

Нэр цэвэр байна гэдэг, хэний ч өөдөөс дальдчих юмгүй, нүүр дүүрэн инээмсэглэж, сэтгэл тэнэгэр аж төрөх шиг жаргал гэж үгүй. Нэр хугарахаар, яс хугар гэдэг.

Би зүтгэнэ, би чадна гэж амлан байж гарч ирчихээд, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавилгүй, хувиа борлуулж, довоо шарлуулж, өөрийн эрх ашигт хүлэгдэж, буруу бузрыг үйлдсэндээ айж бэмбэгнэхгүй, бүтэн нойртой байна гэдэг юутай сайхан аз жаргал, амар амгалан бэ. Ард түмэндээ зовлон шаналал тарьж, асар их эд баялгаар арьсаа язартал зоолчихоод, хэн ч, юу ч мэдээгүй юм шиг хэчнээн хэнэггүй байя гэвч тэр нь түр зуурынх, өнөөдөр баригдаж тавигддаггүй юм гэвч, яваа яваандаа хилэнц болон хувирч, ядаж дотоод сэтгэлийн тамд шатах байлгүй дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 

О.Ариунцэцэг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

109 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жем 2020-04-30 172.58.139.131

Өөрөө зайгаа тавиад өгчихвөл залуус орж ирэлгүй яах вэ.

Avatar

Амарамгалан 2020-04-30 192.82.75.213

Байнга зөв зүйтэй зүйл ярьдаг шүү. Үргэлж хүндэлж дэмждэг.

Avatar

Badarch 2020-04-30 59.153.85.116

Darga nariinhaa tsunkh, tsuviig barij daldagnaj uls turd garch iregsed bol unendee unuudriin uls turiig muuhai haragduulj baina. TB gishuunii bodsonoor eh ornoo gesen zuv bodol zuv murtei zaluuchuud baival andgaig ni avj baigaad demjihed belen baina.

Avatar

Зочин 2020-04-30 202.126.89.205

улстөрд байх ёстой хүн

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.79

Их ёс зүйтэй хүн харагддаг олон төрийн нүүр үзлээ янз бүрийн юманд нэр холбогдоогүй төр түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй ёстой л нэг төрийн хар хүн дээ

Avatar

Моника 2020-04-30 66.181.177.207

УИХ-д байх ёстой гишүүдийн нэг гэж боддог. Биеэ засаад, гэрээ засаад дараа нь төрөө зас гэдэг биздээ. Д.Тэрбишдагва гишүүн бол хувь хүнийхээ хувьд бүрэн төлөвшчихсөн. Амьдралдаа ч, ажилдаа ч хариуцлагатай, зарчимч ханддаг, олон залуучууд, гэр бүлүүдэд үлгэр дууриал болж яваа зөв хүн дээ. Шудрага болоод л сул гишүүн явж байхгүй юу. Үгүй бол Сүх ахтай наалдаж байгаад нэг сайд хийгээд явах байсан биз.

Avatar

Zochin 2020-04-30 103.57.94.57

Mundag hvn shvv amjilt

Avatar

Б 2020-04-30 66.181.161.79

Ждү авч жийгдсэнгүй,албан тушаалын хойноос улайрсангүй.Ард түмнийхээ төлөө 2 гүй сэтгэлээр зүтгэж яваа зарчимч шударга л гишүүндээ.Ажил хөдөлмөрт чинь өндрөөс өндөр амжилт хүсье.

Avatar

duuregiin irgen 2020-04-30 111.98.88.1

unshlaa. zuw bodoltoi zuw uildeltei hun shig sanagddag . turiin tusheed zuw l bh estoi iim humuusee bid demjinee

Avatar

Irgen 2020-04-30 202.55.188.83

Одоогийн залуус би би гэж цээжээ дэлдэж, нэр алдар хөөж хөөсөрч гүйх болжээ. Та Дубайн гэрээг хэрхэн наймаалцсан талаар ард түмэнд шударга үнэнийг илчиллээ. Ард түмэн мэдэх эрхтэй. Танд амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.79

Ерөнхий сайдын хэлсэн 3 н шалгуур энэ хүнд яг таарч байгаа гэж боддог . Тиймээс дахиж өрсөлдөнө . Дахиад ялалт байгуулна гэж бодож байна

Avatar

Баянаа 2020-04-30 66.181.161.79

Шударга туршлагатай ийм хүмүүс олон гараасай .Дэмжиж бна дэмжих ч болно

Avatar

Бадрангуй 2020-04-30 165.22.167.72

Зөв мөрийн залуус олноор орж ирээсэй! гэж цаад утгатай хэлжээ!! Цүнх баригч болсон, б**с долоогч хийсэн, нам ярьсан, мөнгө бодсон залуус маш их байнаа..! Зөв хэлжээ.. Эднийг засаж сэнхрүүлж, хорт бодол, хожмын гэмшлээс нь цэвэрлэх хүмүүсийн нэг бол Тэрбишдагва гишүүн яах аргагүй мөн гэж харж байна. Их л цаг зав хэрэгтэй болно до.. Шарилж хогийн ургамал ургах Тархах нь хурдан, арилгах нь бас их ажил болноо.. Үнэнээр явахад ядаж л үр хүүхдэд нэр цэвэр юм да! Амжилт хүсье!

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.79

Зөв бодолтой сайхан хүн шүү Ийм бодолтой хүн Монгол төрд зайлшгүй хэрэгтэй гэж боддог ирэх сонгуульд ялалт байгуулах байхаа .Ажилд нь амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-04-30 192.82.70.127

Өө сэвгүй гишүүдийн маань нэг дээ !!!
Хичнээн гишүүдийг бид харав даа !!!
Заваан юмнуудаас ялгаатай нь Тэрбишдагва !
Ийм гишүүд олон байвал жинхэнэ төр бна !
Сэтгэлтэй, хийсэн бүтээсэн зүйлтэй гишүүний маань нэг
Ийм хүмүүсийг л сонгох хэрэгтэй өнаа.. Тэрнээс биш албан тушаалд улангассан хүмүүсиыг бид сонгомооргүй бна. Таныг дэмжиж бгаа шүү !!!!!!!!

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.79

Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг сайн ажилласан гэж боддог туршлагатай төрийн түшээ шүү .Амжилт

Avatar

Болдбаатар 2020-04-30 103.9.90.130

Та төрийн хүний ноён нуруу гэж юу байдгийг харуулж ирсээн. Таныг дэмжиж байна. Та дахин сонгогдох шаардлагатай шүү. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-04-30 66.181.181.111

Chambai zarchimch shudarga Ene hunees zaluuchuud suraltsah heregtei !uls tyrd baih estoi humuusiin neg gej boddog , hundeldeg , tand amjilt husie ,

Avatar

Залуу хүн 2020-04-30 103.9.90.130

Оюу толгойн гэрээ анхнаасаа л толгой эргүүлж, томьёо ярьсан залилангын шинжтэй эхэлсэн одоо хар ашиг нь хойшлоод, зардал нь ихсээд л явж бна. Тэгж байтал гэнэт нөөц нь дуусна!! Хэдэн Монгол ажилчид ажиллуулж цалин өгсөн болдогоос өөр гийгүүлж гялайлгах юу хийсэн юм! Энэ гэрээ хийсэн баталсан новшнууд нь авилгал авч кармаагаа түнтийлгэсэн тэр мөнгөөр Өмнөговьд, Улаанбаатарт хичнээн метро, хичнээн сургууль эмнэлэг босгох байсан бол?! Энэ бүхнийг илчилж зүтгэж байгаад талархаад барашгүй!

Avatar

Зочин 2020-04-30 217.138.194.42

Яг үнэн!

Avatar

Зочин 2020-04-30 178.128.116.166

Оюу толгойн гэрээ анхнаасаа л толгой эргүүлж, томьёо ярьсан залилангын шинжтэй эхэлсэн одоо хар ашиг нь хойшлоод, зардал нь ихсээд л явж бна. Тэгж байтал гэнэт нөөц нь дуусна!! Хэдэн Монгол ажилчид ажиллуулж цалин өгсөн болдогоос өөр гийгүүлж гялайлгах юу хийсэн юм! Энэ гэрээ хийсэн баталсан новшнууд нь авилгал авч кармаагаа түнтийлгэсэн тэр мөнгөөр Өмнөговьд, Улаанбаатарт хичнээн метро, хичнээн сургууль эмнэлэг босгох байсан бол?! Энэ бүхнийг илчилж зүтгэж байгаад талархаад барашгүй!

Avatar

Баянмөнх 2020-04-30 66.181.161.79

Зөв сэтгэлтэй нэр цэвэр гишүүн гэж боддог залуучуудыг дэмжсэн мөн залуучууддаа үлгэр дуурайл болж яваа тулхтай төрийн түшээ яахын аргагүй мөн.

Avatar

Зочин 2020-04-30 66.181.181.111

Энэ шээс нь гойжих гээд байгаа ганц нэг нөхөд нөгөө Сайханбалаг, Баярцогтонгуудын хамсаатнууд байнал даа..
Тэрнээс энэ хүнрүү давшлах жоохон ч шалтаг алга!
Тэр намаас гарч намд орсон гэсэн ганц дайралттай!
Эх орноо л гэсэн сэтгэлтэй байхад хэдэн нам ч сольсон яадаг юм. Эх охноосоо урваагүй, ард түмний эрх ашгийн төлөө явж байхад хэсэг замын золбин ноход хажуугаас хуцах гай л байна доо.. Амжилт ТБД!

Avatar

Шавь 2020-04-30 66.181.161.123

Та төрийн хүний ноён нуруу гэж юу байдгийг харуулж ирсээн. Таныг дэмжиж байна. Та дахин сонгогдох шаардлагатай шүү. Амжилт хүсье.

Avatar

Сонгино хайрханы иргэн 2020-04-30 192.82.72.152

Хөлсний бичээчид сонгож байна даа. Жингийн цуваа явж л байдаг золбин хөлсний бичээчид бичиж л байг. Амжилт хүсье танд.

Avatar

Зочин 2020-04-30 192.82.72.152

*Боргож

Avatar

Бэххуяг 2020-04-30 217.138.194.42

Оюу толгойн алдаатай, авилгалтай гэрээний эсрэг явахад бишгүй л эсэргүүцэлтэй тулгарна. Одоо сонгуульд хүртэл шахаж, нэр нөлөө бууруулах гэж үзэж тарах нь ойлгомжтой.. Их ч юм болох байх! Энэ бүгдийг даваад гарна гэдэгт ард түмэн бид итгэж байгаа!

Avatar

Гомбосүрэн 2020-04-30 202.9.46.1

Харин тийм ээ, энэ Тэрбишдагва шиг урваж шарвасан, өөх ч биш булчирхай ч биш худлаа шалчигнасан нөхөд дахиж бүү гараасай. МАН-аас гараад МАХН руу орлоо л гэсэн, гарлаа л гэсэн. Надад лав тэр гарсан нүх рүүгээ буцаад орлоо ч гэх шиг тэр тууштай биш, тавьтаргүй зан байдал нь ер таалагдаагүй. Ер нь л нэг жаахан арчаагүй амьтан л санагддаг. Энд нэг хүн "хоёр нүүртэй хүн" гэж маш зөв тодорхойлжээ энэ хүнийг. "Хоёр үзүүртэй зүүгээр үйл мэтгэж болохгүй, хоёр нүүртэй хүнд төрийг даатгаж болохгүй"

Avatar

Зочин 2020-04-30 217.138.194.42

Намын үзэл бодлоос гарч болноо!
Ард түмэн, эх орныхоо үзэл бодолд л тууштай байж хамгаалж ирсэнд талархаж байгаа шүү

Avatar

Badam 2020-04-30 59.153.85.116

Ekh ornoosoo urvasniig urbagch gej mongolchuud heldeg, ter nam bol erduu uzel bodliin zuruutei baiguullaga sh dee

Avatar

Зочин 2020-04-30 165.22.167.72

Зөв зүйл хийлээ ярьлаа гэж эсэргүүцэж, харлуулах гэж хичээж байдаг та харин жинхэнэ хоёр нүүртэн байна да! Нэрийг тань харваас настай хүн бололтой! Одоо болтол хэн зөв бурууг шүүж тунгааж чадаагүй амьдарч ирсэнг бодвол насаараа өөх ч биш булчирхай ч биш явж дээ..! Муу явахаар сайн үх! гэдэг. Ядаж нэг уул ус хамгаалаад тэмцээд өнгөрөөсэй! билээ!

Avatar

Зочин 2020-04-30 37.120.136.246

Ордог гардгийн тухайд бол бүгд эх толгойгоо алдсан шүү. Чи тоочоод барахгүй. Үнэн худлын дэнсийг чи биш ард түмэн шүүнээ. Идэж уучхаад ичих ч үгүй ширэн нүүрлэсэн идэмхийгүүд олон байгааг чи юу гэж хэлэх вэ. Битгий хүн болгоныг харлуулах гэж бодож бай.

Avatar

zochin 2020-04-30 37.120.136.246

Ордог гардгийн тухайд бол бүгд эх толгойгоо алдсан шүү. Чи тоочоод барахгүй. Үнэн худлын дэнсийг чи биш ард түмэн шүүнээ. Идэж уучхаад ичих ч үгүй ширэн нүүрлэсэн идэмхийгүүд олон байгааг чи юу гэж хэлэх вэ. Битгий хүн болгоныг харлуулах гэж бодож бай.

Avatar

zochin 2020-04-30 185.212.171.21

Уламжлал, шинэчлэл байж улс хөгждөг юмаа. Өнөөгийн залуус шиг өчүүхэн юмаар өөрийгөө дөвийлгөж попордог залуучууд биш ээ. Үүл нүүж байхад, уул сууж л байдаг юм шүү Уулсын мөн чанар тэр буюу.

Avatar

zochin 2020-04-30 208.78.41.159

Уламжлал, шинэчлэл байж улс хөгждөг юмаа. Өнөөгийн залуус шиг өчүүхэн юмаар өөрийгөө дөвийлгөж попордог залуучууд биш ээ. Үүл нүүж байхад, уул сууж л байдаг юм шүү.Уулсын мөн чанар тэр буюу.

Avatar

irgen 2020-04-30 208.78.41.159

Уламжлал, шинэчлэл байж улс хөгждөг юмаа. Өнөөгийн залуус шиг өчүүхэн юмаар өөрийгөө дөвийлгөж попордог залуучууд биш ээ. Үүл нүүж байхад, уул сууж л байдаг юм шүү.Уулсын мөн чанар тэр буюу.

Avatar

Зочин 2020-04-30 202.21.108.188

цөцгий тосийг халаагаад талхандээр түрхээд нохойд хаячих ийвийдээ

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.2

БАЯНХОШУУНААС ГАРАХДАА ГАРАХДАА ЮУ ГЭЖ ПОПОРЧ БАЙЛАА ЧИ ДАЛД ОРЖ ҮЗ,

Avatar

Зочин 2020-04-30 178.128.116.166

Хамгийн их зүйл хийж, хэлсэн амалснаа биелүүлж байгаа хүн дэ! Чи манай дүүргийн хүн биш байна!

Avatar

Цэнгэл 2020-04-30 202.9.47.6

Эх орон, ард түмнийхээ төлөө тэмцэж яваа залуучуудад үлгэр дууриалал болсон, төрийн тогоонд олон жил явж муу, сайныг ялгаж чаддаг, туршлагатай, мэдлэгтэй хүн тул шинээр дэвших ЗАЛУУЧУУДАД НОЁН НУРУУ болж ТҮШИЖ яваарай. ТАНЫГ БИД ДЭМЖИНЭ. Амжилт хүсье.

Avatar

Цэнгэл 2020-04-30 202.9.47.6

Маш их сургамжтай, сайхан ярилцлага байна. Танд баярлалаа. Парламентад олон удаа сонгогдсон ТУРШЛАГАТАЙ улс төрч, эх орон ард түмнийхээ эрх ашгийг хамгийн түрүүнд боддог, маш өндөр боловсролтой хүн гэж би хүндэлж явдаг. Та ОТ-н төсөлд хийсэн 2 ч шалгалтыг АХАЛЖ маш олон хүнийг удирдан зохион байгуулж, луйврын эсрэг тууштай тэмцэгч хүн юм. ЭНЭ ХҮНИЙГ ТӨРД БАЙХ ЁСТОЙ ХҮНИЙ НЭГ ГЭЖ БОДДОГ. Эх орон, ард түмэндээ маш олон зүйлийг хийсэн, НЭР ЦЭВЭР улс төрч хүн.

Avatar

Зочин 2020-04-30 64.119.20.218

Yagaad ugui gej. Nam demjij baival demjikh songogchid baina. TBD amjilt!

Avatar

Зочин 2020-04-30 78.187.120.177

Ёо ёо ёстой хоцрогдсон хүний нэг юм билээ, уулзалт яриа хэлцээ хийж байхад нь харж байсан, яанаа ийм сайд, гишүүд байдаг гэж бодохоос% тэгэхдээ хүн өөрийг өө ер годоггүй юм шигээ хэ хэ хэ

Avatar

Зочин 2020-04-30 202.131.245.34

ene hun dahiad neg bhad gemgui zuv yaridag hun dee

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.43

Хэн ч үгүй л тэгэж хүсч байна. Тэгэхийн тулд чи эхлээд ѳѳрѳѳ зайлаад ѳгѳх хэрэгтэй байна. Улааныгаа дагуулаад зайлаад, зай болоод ѳг. Зайгуул адуу шиг хоёр юм хэлхэлдээд явж байдаг биддээ?

Avatar

Batjargal 2020-04-30 202.126.88.48

Songino khairkhand TBD ner devshine geed shees ni goijij baigaa nukhduud ikh baina daa. Nuguu mogoi khed tasravch gurveliin daitai khuchtei gedeg. Songino khairkhand khiisen yomtai bolkhoor demjikh khumuus bas bii shuu! Bie daagaad MAN garuudiig buur budaa bolgokh kheregtei!

Avatar

зочин 2020-04-30 66.181.161.15

Тэрбишдагва ах гоё хүн шүү. Манай Монголын үлгэр жишээ сайхан хүмүүсийн нэг. Их хүндэлж явдаг шүү.

Avatar

Хулансаран 2020-04-30 203.91.115.45

Өвөө минь одоо боль юу хийю энэ их хугацаанд энэ 4 жил нэг л амралтын өдөр нэмлээ дээ ха ха ха нүглээ наминчлах гэж их л нүгэл хийсэн болоод тэр байх даа.

Avatar

Zochin 2020-04-30 157.245.203.195

Zuv hun. Bugd iim uzel sanaatai baij boldoggui l yum bhdaa

Avatar

Зочин 2020-04-30 202.55.188.46

Залуучуудад үлгэр жишээ та бол зөв хүн.
Бахархаж бас хүндэлж явдаг шүү.

Avatar

Navchaa 2020-04-30 78.30.23.176

Hiisen buteesen yarisandaa baidag hundee, anhnaasaa ugaasaa hiideg hiiseer bgaa hun ingej nuur bardam devshih ni zuvuus zuv. Demjij bainaa

Avatar

Нямсүрэн 2020-04-30 202.126.89.157

Хийсэн юмтай хэлэх үгтэй амьдрах шиг гавьяа гэж үгүй билээ. Амжилт хүсэж сайн сайхныг ерөөе!

Avatar

Зочин Н 2020-04-30 59.153.115.28

Зөв зам мөртэй хүн зав л юм ярьдаг

Avatar

ЗОЧИН 2020-04-30 202.21.104.2

ХУДАЛЧ ХҮН!

Avatar

Haku 2020-04-30 103.57.94.57

Mundag hvn shvv ushuu ihiig hiij bvteegeerei. Tanid ajiliin amjilt hvsie.

Avatar

Энхзул 2020-04-30 202.55.188.46

Хийсэн бүтээсэн зүйлтэй хүн хаана ч нүүр бардам,итгэл дүүрэн байдаг.
Таньд амжилт хүсье!

Avatar

Баатар 2020-04-30 66.181.181.111

Биднийг тэнэг гэж зарим нь бодоод байна уу?! Бид хэлсэн амалснаа биелүүлдэг болхоор нь л 4 удаа сонгож байгаа шүү.. Нэг хүнийг үргэлжлүүлэн сонгох нь олон давуу тал гарч байнаа. Эхний хийсэнгээ үргэлжлүүлээд дуусгаад явж чадаж байна. Тэгэхгүй бол 4 жилд өөрчлөгдөөд байгаачуул нь ёстой самарч хаяад яваад байгааг бид ч харсан та нарч мэдэж байгаа. Бусад дүүргүүд ч ийм зарчим бариасай! Гэхдээ юм хийдэг улсаа шүү! Энэ жил дахиад ч сонгоно энэ миний эрх.

Avatar

Боорчи 2020-04-30 66.181.181.111

76 аас авч үлдэх хүмүүсийн нэг бол та шүү! Залуусыг дэмжих нь зөвөө гэхдээ тань шиг бурууд хатуу, зөвд зөөлөн, туршлагатай, шудрага, ажилсаг хүн дунд нь заавал байхгүй бол болохгүй ээ!!!

Avatar

Зочин 2020-04-30 124.158.107.35

тэгээд чи зайлаасай

Avatar

Зочин 2020-04-30 139.99.159.11

Юм хийгээгүй хүнийг 4 дахин сонгоно гэж юу байхав дээ. Зарим нэг муулах гээд байгаа хүмүүс сумо барилддаг Батбаяр гэгч нөхөр юу ч хийгээгүй болоод л дахин дэвших нүүргүй болсныг л ойлгочих. Энэ хүн чинь сонгогдсон тойрогтоо эргэх холбоотой ажиллаж хийсэн бүтээсэн зүйлээрээ ард түмнийхээ итгэл хайрыг нь татсан хүн шүү.

Avatar

Зочин 2020-04-30 64.119.16.100

отгэрээг засаж залруулах талдээр идэвхи зутгэлтэй тууштай ажил хэрэгчээр Ажиллаж УИХ-аар холбогдох шийдвэрийг гаргуулж чадсан Энэ нь Ард тумэн ЗГ-т хяналт ,шаардлага тавих Хариуцлага тооцох боломжийг бурдуулэхэд Чухал Ач холбогдолтой Ажлыг гуйцэтгэсэн ! Гэтэл Дамбаочир гишуун хэн
болохоо харуулж Ардтумний емне хулээсэн уургээс ээ няцаж Мэдээлэл дамжуулж ноцтой алдаа гаргасныг Олон тумэн сайн мэдэрсэн дээ?!духдв

Avatar

Zochin 2020-04-30 202.55.188.44

Shine zaluu humuus ene hunees surah yum ih bna. Zuv bodoltoi hun shuu.

Avatar

Hamba 2020-04-30 59.153.115.28

Олон түмний итгэлийг олон жил хүлээсэн сайн зөв шудрага улс төрч гэж боддог

Avatar

Иргэн 2020-04-30 202.55.188.90

Жинхэнэ төрийн тогоонд чанагдаж, зөв буруу, зөөлөн хатуугаа ялгадаг болсон танд ард түмэн итгэж байнаа. Бид ч ийм хүнээ таньдаг, ялгадаг салгадаг байх хэрэгтэй. байх хэрэгтэй.

Avatar

zochin 2020-04-30 66.181.177.207

нэр цэвэр хүн шүү дэмждэг

Avatar

Zochin 2020-04-30 202.55.188.87

Тан шиг ийм л зөв бодолтой, зөв үзэлтэй хүн төрд хэрэгтэй. Танд амжилт хүсье.

Avatar

Бадамрагчаа 2020-04-30 202.126.89.52

Танд амжилт хүсье. Мундаг гишүүнээ дэмждэг шүү

Avatar

Zochin 2020-04-30 202.55.188.43

Tani shig iim zov huniig songosnooroo ard tumen tani baharhah bolno. Tand amjilt husii.

Avatar

Даваа 2020-04-30 66.181.177.207

Нэр цэвэр байхаас илүү сайн зүйл гэж юу байхав. шудрага төрөийн түшээ гэж боддог.

Avatar

zochin 2020-04-30 192.82.77.232

ta uuruu urvaj sharvaj nam dagaj, namaasaa orj garch baahan daldagnaj ichih bulchirhaigui yavsan biz dee . Ariun tsagaan hun shig l yariltslaga uguh yum.Ichihgui eee

Avatar

Zochin 2020-04-30 202.55.188.87

Bid hiideg heldeg gishuudee songoh erhtei. Hugshin ,zaluu ch bai gol ni shudarga unench tulhtai hun heregtei. Terbishdagva gishuundee amjilt husiye

Avatar

Зочин 2020-04-30 223.62.212.48

Зөв мөрийн хүн гэж байдаггүй..Шударга зан хүний цусанд шингэсэн байдаг юм.

Avatar

zochin 2020-04-30 192.82.73.176

hunleg, helsedee hurdeg, oroltsoo idevhi saitai mndag ulsturch shuu, hendee ch negen zangaaraa heegui gudeshen aav shig hun dee, mundag mundag, ene hunees surah zui ih bii, huuhdeeree hugshirsun uuriinh ni ue, odoo huuhdeeree baigaa zaluus geh meted bol ulger duurailal bolno shuu

Avatar

Энхээ 2020-04-30 64.119.20.218

Тэрбишдагва ч хөөрхий ЖДҮ-чид, офшорчид, уул уурхайн хамаарал бүхий луйварчид болон бөхчүүд, дуучид, поп нөхдүүдийг бодвол юм хийдэг л дээ. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжээд Ажилсаг Монгол хөтөлбөрийн хүрээнд МСҮТ-ийн хүүхдүүд тэтгэмж авдаг болсон нь нүдээ олсон ажил болсон шүү. Монголд Дипломтой цагаан гартнаас мэргэжилтэй улсыг авч явах дундаж давхарга хэрэгтэй!

Avatar

Sdaak 2020-04-30 66.181.187.192

Iim lalruud odoo boliosoi icheechee. Odoo zuger delhiigees z**l pizdu

Avatar

Зочин 2020-04-30 64.119.20.218

Чи өөрөө пошёл ты нахуй!

Avatar

Зочин 2020-04-30 59.153.115.28

Чи өөрөө зайлвал ямарав

Avatar

Зочин 2020-04-30 103.26.195.207

Soel humuujil bolovsrol huniii haritsaanaas l tod haragah yumdaa…

Avatar

B 2020-04-30 66.181.161.108

Saihan yarialtsgai bolloo

Avatar

Сонгинохайран 9-р хорооны иргэн 2020-04-30 103.206.194.18

Гишүүнийгээ дэмжнээ.

Avatar

Зочин 2020-04-30 103.14.38.144

Жинхэнэ төрийн хар хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг хүн шүү. Маш сургамжтай сайхан ярилцлага болсон байна. Ийм л туршлагатай, мэдлэгтэй, дунд насны хүмүүс л УИХ-д суух ёстой юм. Юугаа ч мэдэхгүй, гадаадад хагас дутуу боловсрол эзэмшиж, англиар хагас дутуу ярьдаг, амьдрал мэдэхгүй, эх орноо гэх сэтгэлгүй хөөргөн залуучууд л төрийн бүх орон зайг эзэлж хамаг ажлыг нурааж төрийн нэр хүндийг унагааж байна шүү. Ард иргэд минь үүнийг л сайн анхаарч УИХ-д саналаа өгөөрэй.

Avatar

Зочин 2020-04-30 202.21.107.93

Дагваа залуусыг удирдаад явчих арга бна уу

Avatar

Баатар 2020-04-30 66.181.181.111

Маш сайхан тодорхой ярилцлага болжээ.. Зөв бодолтой зөв хүн гэж боддог. 76 бүгд л ийм үзэл бодолтой, эх орноо, ард түмний эрх ашгаа боддог болчуул энэ улс хөгжих юухан байхав дэ!!

Avatar

Зочин 2020-04-30 103.26.195.207

Zov tungaaj zov bolovson bh ni huvi hunii humuujil soel shuu….

Avatar

Зочин 2020-04-30 213.55.221.35

2 нууртэй. Еедгуй хун. Худлаа манж.царайлсан

Avatar

Зочин 2020-04-30 59.153.115.28

Чи хэн бэ?

Avatar

зочин 2020-04-30 66.181.169.70

янз бүрийн юманд хутгалдаагүй нэр цэвэр хүн л гэж хардаг даа

Avatar

123 2020-04-30 159.65.67.131

Deeguur tanilgui bol deeshee devshhed hetsuu bolson bna. Bas tanilgui bol zeel avch yum hiiye gehed yamar ch bolomjgui yum. Mongol maani hahuuliar humuust uulchildeg oron bolson bna. Iim gazar yum hiiye gesen ch huch n hurehgui humuus yaj deeshee garhav dee.

Avatar

Vnen vg 2020-04-30 202.55.188.84

Nas hamaagve turshlaga gej ym baisht ee yu ch medehgve ymnuud ner tewsheed ydgiin garaad uls tor oilgoh gej baital 4 jil duusa chin vnen

Avatar

Bat 2020-04-30 64.119.20.218

Худлаа поп гаруудыг бодвол Тэрбишдагва Оюутолгойн луйврын эсрэг тууштай тэмцэдэг. Эх орны язгуур ашгийг нэн тэргvvнд тавьдаг болхоор ард тvмэн сонгодог. Худлаа попордог залуучуудын дэргэд жинхэнэ мужик гэж энэ хvнийг боддог..

Avatar

Баажий 2020-04-30 202.126.88.60

Энэ хүнийг төрд байх ёстой хүний нэг гэж боддог. Хийсэн зүйлтэй, нэр цэвэр, улс орноо гэсэн сэтгэлтэй, залуус бидэнд үлгэр дуурайлал болсон мундаг хүн дээ. Танд амжилт хүсье.

Avatar

Зочин 2020-04-30 64.119.20.218

Худлаа поп гаруудыг бодвол Тэрбишдагва Оюутолгойн луйврын эсрэг тууштай тэмцэдэг. Эх орны язгуур ашгийг нэн тэргvvнд тавьдаг болхоор ард тvмэн сонгодог. Худлаа попордог залуучуудын дэргэд жинхэнэ мужик гэж энэ хvнийг боддог..

Avatar

zochin 2020-04-30 202.55.191.130

Ednii ueiinkhen bugd zailakh heregtei

Avatar

Ss 2020-04-30 59.153.115.181

Ner tsever gaiguim bolov uu gj hardag shd

Avatar

Сайхан хэлсэн байна.. Заавар нэр дэвшээрэй 2020-04-30 202.21.104.2

Улс төрд би багагүй хугацаанд нэг ёсондоо нэлээд сайн чанагдлаа. Хэзээ ч, хэнээс ч, ямар ч албан тушаалыг гуйж явсангүй, тойрог өгөөч хэмээн хошуу дэвсэн, дарга бараадан харайлгаж байсангүй. Таныг дэвшүүлнэ ээ гэвэл надад татгалзах юм алга,

Avatar

Сайхан хэлсэн байна.. Заавар нэр дэвшээрэй 2020-04-30 202.21.104.2

…Улс төрд би багагүй хугацаанд нэг ёсондоо нэлээд сайн чанагдлаа. Хэзээ ч, хэнээс ч, ямар ч албан тушаалыг гуйж явсангүй, тойрог өгөөч хэмээн хошуу дэвсэн, дарга бараадан харайлгаж байсангүй. Таныг дэвшүүлнэ ээ гэвэл надад татгалзах юм алга…

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.34

Оюу толгойг их сайн шалгаж бүтээлч ажил хэрэгч мундаг хүн шүү

Avatar

Зочин 2020-04-30 66.181.184.188

Үр дүн нь юу билээ, яаж шийдэгдэв, гэрээнд өөрчлөлт оров уу?

Avatar

Зочин 2020-04-30 59.153.85.116

Ter zasgiin gazar ni l shiidne sh dee

Avatar

Зочин 2020-04-30 66.181.177.115

залуусыг оруулая гэж бодож бгаа бол хөгшин чи зайгаа тавь

Avatar

Зочин 2020-04-30 64.119.20.218

Наад залуус гээд попроод байгав нохдууд чинь хэн нэгэн олигархын цvнх баригч эсвэл сугны vснvvд ш дээ. Тэд Оюутолгой мэтийн асуудлууд дээр дугарлаа юу?

Avatar

Иргэн 2020-04-30 103.57.93.98

Энэ 2 нүүртэй нөхөр шүү.Одоо Хүрэлсүхэд пялдагадаж байгаад дэвших гэж бодож байгаа юм байна. Энхтүвшин Нямдорж та нар л биш шүү Одоо болидоо ТБ минь. Эсвэл МАХН Энхбаяр руугаа яв

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.34

Зөв хандлагатай хүн ба

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2020-04-30 202.131.232.202

ОДОО АЛЬ Ч НАМ ЗАСАГ БАРЬСАН ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ АЖИЛ БОЛ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ НЭН ТҮРҮҮНД ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ 66/34 ГЭСЭН ХАРЬЦААГ МОНГОЛ УЛСАД АШИГТАЙГААР ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ МОНГОЛЧУУД БАЯЛАГТАЙ БАЙХЫН ХЭРЭГ АЛГА.МОНГОЛЫН ТАЛ 51 ХУВИЙГ ЭЗЭМШИНЭ ГЭЖ ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ШААРЛАГА ГАРЧ БАЙНА ТЭГЭХГҮЙ БОЛ ДАХИН Л БААХАН ОЮУТОЛГОЙ ГАРЧ БАЯЛАГИЙН ЭЗЭН АРД ТҮМЭН ХООСОН ҮЛДЭХЭЭР БАЙНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

юугаа хуцаад байгаан 2020-04-30 64.119.26.26

одоо болтол бодлогогүй 30 жил худлаа ярьлаа

Avatar

Зочин 2020-04-30 103.26.195.207

Yamar ch bsan ard tumnii uls eh oron baigali orchinoo suitgej yavaagui ner tsever yavaa hun ll gej dugnej bna.Zaaval hun burt taalagdah gej hudlaa yavaagui bhaa…

Avatar

Зочин 2020-04-30 66.181.184.188

Амаараа 30 жил хөгжүүллээ, чаддаг мэддэг хүнд нь ажлаа өгөөд амарч үз дээ,

Avatar

Зочин 2020-04-30 103.26.195.207

Amjilt husie.Zaaval ner devshij songogdoj zaluuchuudiin tuichee ni bhiig batlan haruulj chadna gedegt buren duuren naidaj bgaa shuu.

Avatar

Zochin 2020-04-30 202.9.47.14

Odoo bolioch dee amar amar ovoo mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж