Жоли тэргүүтэй одод Иррфан Ханы гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Жоли тэргүүтэй одод Иррфан Ханы гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Жоли тэргүүтэй одод Иррфан Ханы гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

“Пигийн амьдрал”, “Ядуусын хорооллын саятан” зэрэг киногоороо дэлхий дахинд алдартай болсон Энэтхэгийн кино ертөнцийн хосгүй од Иррфан Хан өчигдөр/2020.04.29/ 53 насандаа таалал төгчээ. “Бид энэ эмгэнэлт мэдээг та бүхэнд дуулгаж байгаадаа маш их харуусч байна. Иррфан бол эцсийн мөч хүртлээ маш зоригтойгоор тэмцэж, дэргэдэх бүхэндээ хэмжээлшгүй их урам зориг, итгэл найдвар бэлэглэсэн жинхэнэ баатар байсан юм” хэмээн Иррфаны төлөөлөгч мэдэгджээ. Иррфан Хан 2018 онд маш ховор төрлийн дотоод шүүрлийн хавдартай болохоо мэджээ. Эмч нарын хэлснээр түүний хавдар маш хурдтай биеийн хамгийн чухал хэсгүүдэд тархсан байна. Тэрбээр энэ долоо хоногт Мумбайн эмнэлэгт хэмтэн эмчлүүлж байжээ. Түүнээс гадна Ханы ээж өнгөрсөн долоо хоногт өөд болсон ч хөл хорионоос болоод Хан ээжийнхээ сүүлийн үгийг сонсож чадаагүй ажээ.

Түүний нас барсныг дуулаад найруулагч Данни Бойл, жүжигчин Анжелина Жоли болон энэтхэг киноны уран бүтээлчид Иррфан Ханы гэгээн дурсгалыг хүндэтгэж, эмгэнэл илэрхийлжээ.

Хантай хамт 2011 онд “7 Khoon Maaf” кинонд тоглож байсан жүжигчин Приянка Чопра “Түүний сэтгэл татам байдал зураг авалтын талбайд ч, дэлгэцэнд ч үнэхээр ид шид гэлтэй байдаг байсан” хэмээн дурсчээ. Харин найруулагч Данни Бойл “Иррфан бол маш чадварлаг жүжигчин. “Ядуусын хорооллын саятан” киноноос би үүнийг нь анх харж байлаа. Түүний бүтээсэн дүр том дүр ч биш. Тэр байтугай зохиол дээрээ бараг гардаг ч үгүй дүр. Гэтэл Иррфан тэр дүрийг хэрхэн төгс бүтээх аргаа олсон. Тэрээр өөрийн ур чадвар, итгэл төгс байдал, бусдыг өөртөө татах авьяас, ур ухаанаараа киноны гол дүрээс дутахааргүй үүрэг гүйцэтгэсэн“ хэмээжээ.

Харин Анжелина Жоли “2007 онд би түүнтэй хамтарч ажиллах завшаан тохиосон. Тэр үед Ханыг хараад жинхэнэ уран бүтээлч хүн ямар байдгийг би ойлгох шиг л болж билээ. Түүнтэй хамтарч ажилласан бүх хэсгүүд үнэхээр гайхалтай байлаа. Би түүний ур чадвар, инээмсэглэлийг хэзээ ч мартахгүй. Би хувийнхаа зүгээс түүний ар гэр, найз нөхөд, шүтэн бишрэгч, дэлхийн бүх энэтхэгчүүдэд гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээн ярьжээ.

Мөн жүжигчин Риз Ахмед түүний тухай “Би түүнийг бүх цаг үеийн хамгийн агуу жүжигчдийн нэг гэж боддог. Би түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй ч тэр миний хувьд маш том урам зориг, баатар минь байсан юм. Бусдад ч тийм байсан биз” хэмээн дурсчээ. Харин “Юрийн галвын цэцэрлэг” киноны найруулагч Колин Треворроу “Хан бол маш гайхалтай хүн. Тэрээр хүрээлэн буй орчноосоо, тэр байтугай өвдөлтөөс хүртэл гоо сайхныг нь олоод харчхаж чаддаг хүн” хэмээн ярьжээ.

Иррфан Ханы авьяас чадвар, сэтгэл шингэсэн кинонуудыг үзэж түүнийг дурсаарай.

Эх сурвалж: CNN.COM BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж