Нью-Йоркт ачааны машинаас 100 орчим цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Нью-Йоркт ачааны машинаас 100 орчим цогцос олджээ

Нью-Йоркт ачааны машинаас 100 орчим цогцос олджээ

Коронавирусийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн муж бол Нью-Йорк. Тэгвэл Нью-Йоркийн Брүүклин дэх нэгэн оршуулгын газрын зогсоолд зогссон хоёр ачааны машинаас  өчигдөр /2020.04.29/ 100 орчим цогцос олдсон байна.

Ачааны машинууд хөргүүргүй байсан ба тус бүрт 50 орчим цогцос ачсан байжээ. Тус оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүс ачааны машинуудаас эвгүй үнэр гарч байгааг анзаарч цагдаад мэдэгдсэнээр цогцосуудыг илрүүлсэн байна.

Одоогоор эдгээр машинуудын эзэмшигч болон цогцоснууд энд хэр удаан хадгалагдсан зэргийг тодруулах ажил явагдаж байгаа аж. Цагдаагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ.  Хотын оршуулгын газрууд ачааллаа дийлэхгүй болж, нас барагсдыг оршуулахад хэдэн долоо хоног дугаарлан хүлээх хэрэгтэй болж байгаа ажээ.

Эх сурвалж: REUTERS, DAILYMAIL

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж