Коронавирусийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн муж бол Нью-Йорк. Тэгвэл Нью-Йоркийн Брүүклин дэх нэгэн оршуулгын газрын зогсоолд зогссон хоёр ачааны машинаас өчигдөр /2020.04.29/ 100 орчим цогцос олдсон байна.
Ачааны машинууд хөргүүргүй байсан ба тус бүрт 50 орчим цогцос ачсан байжээ. Тус оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүс ачааны машинуудаас эвгүй үнэр гарч байгааг анзаарч цагдаад мэдэгдсэнээр цогцосуудыг илрүүлсэн байна.
Одоогоор эдгээр машинуудын эзэмшигч болон цогцоснууд энд хэр удаан хадгалагдсан зэргийг тодруулах ажил явагдаж байгаа аж. Цагдаагийн газраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа гэнэ. Хотын оршуулгын газрууд ачааллаа дийлэхгүй болж, нас барагсдыг оршуулахад хэдэн долоо хоног дугаарлан хүлээх хэрэгтэй болж байгаа ажээ.
Эх сурвалж: REUTERS, DAILYMAIL
Холбоотой мэдээ