Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно

Тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно

Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх, Нийслэлийн агаарын чанар бохирдолтын эсрэг, хяналт зохион байгуултын газрын дарга Г.Даваажаргал, Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр/2020.04.30/ мэдээлэл хийлээ.


Нийслэлийн онцгой байдлын газрын гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга дэд хурандаа Э.Эрдэнэбаатар: Хан-Уул дүүргийн 14-р хороо Жаргалантын аманд гарсан 3 га гал түймэр, 11-р хороо Соёмбот ууланд гарсан 4.5 га түймэр, Зайсангийн аманд гарсан 2.5 га түймэр, Арцатын аманд гарсан 8 га гээд нийт энэ түймрүүд дээр 424 алба хаагч, сайн дурын иргэд, 34 автомашин, техник хэрэгсэл ажилжээ. Сүхбаатар дүүргийн 19-р хороо Өвөрсогоотын аманд 6 га, 20-р хороо Сэлхийн аманд 2 га өнжмөл өвс шатаж гал түймэр гарч үүнд 89 алба хаагч, 8 автомашинтай ажилласан байна. Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын шар хоолойн аманд 5 га газар, 11-р хороо Баянзүрх хайрханы Сүлд даваанд 6.5 га газар түймэр гарч нийт 88 алба хаагч, 9 автомашин ажилсан. Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салааны их хатдын аманд 3.7 га газар түймэр гарсан.

Эдгээр гал түймрүүдийг унтраахад нийт давхардсан тоогоор 1000 гаруй алба хаагч, 150 гаруй автомашин, техник хэрэгсэл оролцжээ.

Хаврын хуурайшилт ихтэй энэ үед аялал зугаалагын ногоон бүсээр аялахгүй байх, ил гар гаргахгүй байх, гаргасан тохилдолд гүйцэт унтраах хэрэгтэй байна. Covid-19 цар тахалтай холбогдуулан тавдугаар сарын 6-8 өдрүүдэд дадлага сургуулилтыг зохион байгуулна.

Үүний хүрээнд тавдугаар сарын 7-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно.

Тус дүүрэгт орох гарах бүх хөдөлгөөнийг өглөө 08 цагаас орой 18 цагт хүртэл хаана. Иргэд маань бэлтгэлтэй, идэвхитэй оролцох хэрэгтэй. Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд ажил үүргээ зохицуулах шаардлагатай.

Нийслэлийн агаарын чанар бохирдолтын эсрэг, хяналт зохион байгуултын газрын дарга Г.Даваажаргал: Агаарын чанарын дүнд бохирдуулагч бодисууд стандарт хэмжээндээ байна. Салхи шуургатай холбоотой тоос тоосонцор агаарт их дэгдэж байна. Мөн хотын ойр орчимд гарсан утаа хот руу орж ирснээрээ агаарт нөлөө үзүүлж байна. Угаарын хий мэдрэгчийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүрэн суурилуулсан. Нийтдээ 165 мянган ширхэг угаарын хий, утааг мэдрэгчийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын айлуудад суурилуулсан байна. Нийтдээ 200 мянган угаарын хий ирсэн үүнээс ашиглаад үлдсэн угаарын хий мэдрэгчийг ирэх онд шаардлагатай айл өрхүүдэд хэрэглэнэ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгэм эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх: Дөрөвдүгээр сарын 20-27-ны өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаториор нийтдээ 71900 хүнд  үзлэг хийгдсэн үүнээс томуу, томуу төст өвчтэй 1119 тохиолдол илэрсэн. Гэрийн хяналтанд байгаа иргэд гуравдугаар сарын 24-ноос дөрөвдүгээр сарын 29-ний өдрүүдэд тусгаарлах байрнаас гарсан нийт 2883 иргэн байна. Үүнээс 1086 иргэн нь одоогоор хяналтанд байна. Харин 1794 хүн хяналтаас гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж