ЭМЯ: Чартер нислэгээр ирэх иргэдэд зориулж, ХӨСҮТ-д 150 ор бэлтгэжээ | News.MN

ЭМЯ: Чартер нислэгээр ирэх иргэдэд зориулж, ХӨСҮТ-д 150 ор бэлтгэжээ

ЭМЯ: Чартер нислэгээр ирэх иргэдэд зориулж, ХӨСҮТ-д 150 ор бэлтгэжээ

ЭМЯ: Чартер нислэгээр ирэх иргэдэд зориулж, ХӨСҮТ-д 150 ор бэлтгэжээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 466  ажиглалтад байна. Тусгаарлах байрнаас  284 иргэн гарчээ.  Эрүүл мэндийн яамны  119 тусгай дугаарт өчигдрийн байдлаар нийт  183 дуудлага иржээ. Япон, Швед улсаас иргэд зөвлөгөө авчээ.

ХӨСҮТ ЧАРТЕР НИСЛЭГЭЭР ИРЭХ ИРГЭДИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний сорьцод шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 163 хүний шинжилгээний сорьцод коронавирус илрээгүй. Замын-Үүд суманд тусгаарлагдсан нэг хүний хариу сөрөг гарсан. Тандалтын зорилгоор авсан 46 хүнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. ХӨСҮТ-д 150 хүний ор бэлдлээ. Тусгай үүргийн нислэгээр ирж буй зорчигчдод онцгой анхаарч байна. ОХУ-аас ирсэн оюутнууд 20 гаруй хонож байна. ОХУ-ын оюутнуудын хувьд 20 гаруй хонож байгаа бөгөөд зарим хүмүүст нь 3-4 удаагийн шинжилгээ хийсэн бөгөөд үлдсэн оюутнуудаас коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д эмчлүүлж буй өвчтөнүүдийн шинж тэмдэг заримд нь тод илэрч байна. Хэдэн хоног халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрсэн. Өвчтөнүүдийн шинж тэмдэг эхний үед хөнгөн байдлаар илэрч, улмаар хатгаа болох тохиолдол байгаа гэлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: 

-Иргэдийн хувьд олон нийтийн газар бөөнөөрөө явж, хүүхдүүд амны хаалт зүүхгүй нэг савнаас ундаа дамжуулан ууж байна гэх гомдол мэдээлэл Эрүүл мэндийн яаманд ирүүлжээ.Иргэн бүр тус тусдаа гар нүүрийн арчуур, аягатай байх хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байгаа юм.

Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар коронавирусийн 38 тохиолдол батлагдсан. Тэдний 10 нь эдгэж, эмнэлгийн ажиглалтад байгаа бол 28 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Сайн мэдээ нь, Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдсэнгүй.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Wednesday, April 29, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-30 64.119.27.251

Ганц хотдоо тусгаарлаж байгаа нь асар их өндөр эрсдэлтэй үйлдэл гэдгийг УОК онцгой анхаарах шаардлагатай. Дахин дахин нягтлан шалгаж, хатуу, зарчимч ажиллах хэрэгтэй. Өчүүхэн алдаа л гарвал дуусна гэдгийг тусгаарлалтыг гүйцэтгэж байгаа ажилтнуудад цаг тутам хатуу анхааруулж туйлын хариуцлагатай ажиллахгүй бол тусгаарлах ажил чинь эргээд Монголыг сүйрүүлсэн ажил болно шүү гэдгийг онцгой хатуу анхааруулж байна. Орос өчүүхэн сэрэмж алдсанаас өнөөдөр сүйрэлд хүрээд байна шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-30 103.14.38.132

оросоос ирсэн хүмүүсийн халдвар хэцүү шүү. Болгоомж байхгүйгээс алдаа гаргав.

Avatar

Зочин 2020-04-30 66.181.177.115

Haldvar avsan joloochiin huu Songdogiin uvgunii ach yasan be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж