Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдөр | News.MN

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдөр

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдөр

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдөр

Дөрөвдүгээр сарын 30 буюу өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг” олон улсын өдөр юм.

“Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг энэ өдрийг олон улсад 22 дахь жилдээ, монголд 16 дахь жилдээ тэмдэглэж байна. Анх 1998 онд АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон бөгөөд Монгол улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэхүү өдрийг олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж тэмдэглэсээр ирсэн.

ХҮҮХЭД ХҮМҮҮЖҮҮЛЭХ ЭЕРЭГ АРГЫГ ЭЦЭГ ЭХЧҮҮД БИД ӨДӨР ТУТАМ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга нь хүчирхийлэлгүй, шийдвэрлэх арга замыг чухалчилсан, хүндэтгэл болон хүүхдийн хөгжлийн зарчим дээр тулгуурласан байдаг.
Энэ нь:

  • Хүүхдийн хувийн сахилга баттай болоход нь дэмжиж туслах урт хугацааны шийдэл юм.
  • Хүүхдээсээ хүсэн хүлээж байгаа зүйл, дүрэм журам, хэмжээ хязгаарыг түүнд ойлгуулах, таны зөв тодорхой харилцааг хэлнэ.
  • Бие биеэ харилцан хүндэтгэсэн харилцааг хүүхэдтэйгээ хамт бий болгох явдал юм.
  • Хүүхдэдээ насан турш хэрэглэж үр шимийг нь хүртэх боломжтой чадвар дадал эзэмшүүлэх арга юм.
  • Хүнд хэцүү нөхцөл тулгарахад өөртөө итгэлтэйгээр даван туулах чадварыг хүүхдэдээ зааж сургах тухай юм.
  • Хүүхдээ биеэ зөв авч явах, хүчирхийлэл үл хэрэглэх ,бусдын санаа бодлыг ойлгож хүлээн авах, өөрийгөө хүндэтгэх, хүний эрх болон бусдыг хүндэтгэн харьцах зан харилцаанд сургахыг хэлнэ.

Сүүлийн 30 жилийн турш хүүхдийн хүмүүжлийн талаар хийгдсэн олон зуун судалгааны үр дүнг нэгтгэвэл дараах хоёр үндсэн дүгнэлтийг хийж болохоор байна.

Үүнд:

1. Хүүхэд хайр халамж, элэгсэг дотно харилцаатай уур амьсгалд амьдрах шаардлагатай байдаг.

2. Хүүхдийг удирдан чиглүүлж, учирлан ойлгуулбал аливаа зүйлийг илүү сайн сурдаг.

Эцэг эхчүүдээ хүмүүжлийн эерэг аргад суралцацгаая

ХҮҮХДЭЭ ЗОДОЖ ШИЙТГЭХ БУС ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!!!
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗОГСООЁ!!!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-04-30 203.91.115.246

Энэ бол ямар ч баяр наадмаас хавь илүү хамгийн сайхан өдөр мөн. Уураа барьж дийлдэггүй, өөрийнхөө учрыг олж чадаагүй, үүнийгээ ч мэдэхгүй яваа хүн бүр ойлгох буйзаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж