НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц өглөө

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц өглөө

НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц өглөө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц гардуулан өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийнхээ аж амьдрал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт хийгээд өнөөгийн сайн сайхан бүхнийг бий болгохын төлөө хүч хөдөлмөр, цаг хугацаа, залуу халуун насаа зориулсан үе үеийн ахмадуудаараа бид бахархан үлгэрлэдэг билээ. Нийслэлийн хөгжилд оруулсан таны хөдөлмөр зүтгэл, гавьяаг үнэлж олгож байгаа энэхүү орон сууцны түлхүүрийг нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс танд гардуулъя. Эрүүл энхийг хүсэж, урт насалж, удаан жаргаарай гэж хүсэн ерөөе” хэмээлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга асан Л.Лантуу “Миний хувьд Улаанбаатар хотыг 28 жил удирдах ажилд гар бие оролцож иржээ. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгсөнд хотын удирдлагууддаа чин сэтгэлээсээ талархаж байна. Хотыг удирдаж явахдаа тухайн үед би олон хүнийг баярлуулж явсан. Харин өнөөдөр хотын удирдлагуудаасаа орон сууц аваад баярлаж суух юм гэж бодож байсангүй. Нийслэл хотыг удирдаж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж