Энэ жил ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг эхчүүдийн заавал мэдэж байх 3 зүйл

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Энэ жил ЭЕШ өгөх хүүхэдтэй эцэг эхчүүдийн заавал мэдэж байх 3 зүйл

Хөл хорионы хугацаанд гэртээ хичээлээ үзэж байгаа төгсөх ангийн сурагчдад тулгамдаж буй асуудал бол яах аргагүй "ЭЕШ". Тэгвэл аав ээжүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцаж, суралцах үйл явцыг тасралтгүй дэмжин оролцох вэ? Эдэкс сургалтын төвөөс эцэг эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг хүргэе.

  1. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах

Та ЭЕШ-ын талаар хэр сайн мэдэх вэ? Зөвхөн хүүхэддээ бүгдийг даатгаад орхилгүй шалгалтын бүтэц, хугацаа, оноог хэрхэн үнэлдэг талаар мэдээлэлтэй байж ямар хичээлээр хэдэн ЭЕШ өгөх, аль сургуульд ямар мэргэжлээр элсэн суралцах талаар харилцан ярилцаарай. Өсвөр насны хүүхдүүд аливааг ойлгож хариу үйлдэл үзүүлэхдээ хурдан, ухаантай, сонирхолтой байдаг ч тэдэнд ганцхан зүйл юу юунаас илүү хэрэгтэй. Тэр бол түүнийг ойлгодог, сонсдог, юу болох юу болохгүйг ухаалгаар ярилцаж чаддаг эцэг эхтэй байх юм.

  1. Суралцах орчныг бүрдүүлэх

Хүүхэд хичээлээ давтаж байх үед бусдын яриа, дуу чимээ, хөгжим, хурц гэрэл зэрэг нь  анхаарал төвлөрөхөд саад болдог. Хөл хорионы улмаас танхимд хичээллэх, номын санд суух боломжгүй тул суралцах орчныг сайтар бүрдүүлж өгч туслаарай. Мөн бухимдалтай, загнаж зандарсан, хэрүүлтэй, удаан хугацаагаар ширээний ард суухад хүүхэд тавгүй байж хичээл хийх хүсэл эрмэлзэлгүй болдог.

  1. Тэвчээртэй байх

Багадаа сайн сурдаг байсан, өндөр боловсролтой эцэг эхчүүд хүүхэддээ хэт өндөр шаардлага тавьж, их зүйл хүлээх нь элбэг. Хүүхэд хичээлээ бүрэн ойлгоогүй түүнээсээ болоод хийх дургүй,  нэг л тийм залхсан байдалтай байх үед уурлаж загнах хэрэггүй. Хэрэв хүүхэд тань хичээлийн хоцрогдолтой, тест сорил дээр тааруу байвал онлайн сургалтанд хамрагдах, багшаас нэмэлт хичээл авах зэргээр хүүхдийн чадварыг ахиулах боломжийг олгоорой.

Хэрэв таны хүүхэд англи хэлний хичээлээр оноо ахиулах, нэмэлт хичээл авах шаардлагатай бол олон улсын Каплан тест бэлтгэлийн төвийн монгол дахь албан ёсны салбар Эдэкс сургалтын төвийн ЭЕШ-д бэлтгэх онлайн сургалтыг санал болгож байна. Сургалтыг мэргэжлийн заах арга зүйн туршлагатай, чадварлаг багш нар орно.

📅 Сургалт эхлэх хугацаа: 5-р сарын 4

📌 Сургалт үргэлжлэх хугацаа: Нийт гурван долоон хоног

⏰ Хичээллэх цаг: 11:00-12:30 болон 15:30-17:00 гэсэн цагуудаас сонголт хийх боломжтой

🔖 Хичээллэх өдрүүд: 1,2,3,5 дахь өдрүүд

📚 Ашиглагдах ном сурах бичиг: Сambridge-н ном сурах бичиг, тестүүд /PDF/

💸 Төлбөр: 70,000 төгрөг

Сургалтаар 👇

✅Англи хэлний дүрмээ давтах

✅2017-2019 онуудын ЭЕШ-н сорилууд дээр дүн шинжилгээ хийж ажиллах

✅Үгийн баялгаа нэмэгдүүлэх

✅Сорил бөглөх аргачлалд суралцах

✅Шалгалтын сэтгэл зүй, стратегийн талаар зөвлөгөө авах зэрэг элсэлтийн ерөнхий шалгалтыг амжилттай өгөхөд шаардлагатай бүхий л зүйлүүдийг богино хугацаанд суралцах болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 👇

📞70138020

🌎www.facebook.com/EdxSchoolbyKaplan

🌎www.instagram.com/edx_school

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж