Шүүх: М.Энхсайханыг суллах шийдвэрийг хүлээж авсангүй | News.MN

Шүүх: М.Энхсайханыг суллах шийдвэрийг хүлээж авсангүй

Шүүх: М.Энхсайханыг суллах шийдвэрийг хүлээж авсангүй

Шүүх: М.Энхсайханыг суллах шийдвэрийг хүлээж авсангүй

НЭМЭЛТ: 13:20 ЦАГ

Шүүгдэгч М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /2020.04.30/ хянан хэлэлцээд “М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.04.30/ 10.00 цагт  Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг хууль бусаар цагдан хорьсон арга хэмжээг хүчингүй болгуулахаар хандсан гомдлыг шийдвэрлэх шүүх хуралдаан болно.

Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөрөвдүгээр  сарын 23-ны өдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм. Улмаар шүүх хуралдаанаас сайд асан М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг  тавдугаар сарын 5-ны өдрийн 08.30 цаг хүртэл хойшлуулсан.  

Түүнийг бусад хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэсэн шалтгаанаар цагдан хорьсон аж. Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Дөрөвдүгээр  сарын 23-ны өдөр болсон шүүх хурлын өмнө Монгол Улсын сайд асан М.Энхсайхан энэ талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн юм. 

МЕГА ТӨСЛҮҮДЭД АЖИЛЛАХ ДАРААГИЙН ХҮМҮҮСИЙН ЗОРИГИЙГ МОХООХ ВИЙ

Тэрбээр “Тавантолгойн гэрээний төсөл дээр Засгийн газрын нэрийн өмнөөс ажлын хэсэг ахлан ажиллаж, уг гэрээний төслийг Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан нь өөрөө гэмт хэрэг болчхоод байна. Өөрөөр хэлбэл УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан олон хүнийг буруутгах хэлбэр рүү орж байгаа нь ноцтой үйл явдал юм. Тавантолгойн гэрээ бүтээгүй шалтгаан нь цэвэр улстөржилтөөс үүдсэн. Үнэн хэрэгтээ маш амжилтай төсөл байсан. Энэ төсөл дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм бол өмнө нь ажиллаж байсан төслүүдийг давхар шалгаж өгөөч. Давхар шалгасан байдлыг олон нийтэд зөв мэдээлэхийг би Ерөнхий прокурорт хэлж байгаа юм.

Хэрэв хорлон сүйтгэгч хэмээн намайг буруутгаж байгаа бол ийм сэдэл санаа бусад үйл хэрэгт байсан байж таараа гэж үзэх ёстой. Монголчууд олон том төслийг хэрэгжүүлэх л болно. Тиймээс мега төслүүдэд ажиллах дараагийн хүмүүсийн зоригийг мохоох вий гэсэн үүднээс УИХ-ын даргад хандсан.

Төмөр замын 267 км газар, өргөн, нарийн зам барих уу гэж байгаад Чингис бондоос мөнгө гаргаад бид овоолсон шороотой үлдсэн. Миний мэдэхээр цагдаагийн байгууллага хэргийг боосон байсан. Ер нь бол мэдэхгүйн зовлонгоор ийм том хохирлыг учруулсан байж магадгүй. Энэ хэргийг миний ажиллаж байсан хэрэгтэй давхар шалгаад өгөөч гэж хүсэлт тавьсан. Одоогоор хариу байхгүй байна. Надад олон хуульч саналаа хэлж байна. Өмгөөлөгчөөр ажиллаж буй хоёр хүн бий. Тэд юу гэж байна уу гэхээр “таны асуудлыг уншихаар хэрэг гээд байх юм байхгүй. Улс төрийн хэрэг болчихсон байна” гээд мухардалд орчихлоо. 1992 оноос хойш ийм хэрэг анх удаа зүйлчлээд яваа юм билээ. Надад нэг хэргээр хоёр ял төлөвлөөд байгаа. Миний зүгээс шүүх хурал нээлттэй ил тод яваасай гэж хүсч байна” гэж байв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-04-30 202.126.88.185

Манайхны хийсэн ганц мега төслийг нэрлэвэл сайн байна. Газар нутгаа харийнханд зарж ХУВЬДАА мөнгийг нь завшсаныг мега төсөл гэдэггүй юм бол.

Avatar

Иргэн 2020-04-30 103.26.194.123

Суллаж гэж юу яриад бна.асуудал нажжитал тэндээ байж бай,тансаг өрөөнд байгаа байлгүй,тамлаагүй.биздээ. түр л саатуулж байгаа биздээ.ганцаараач шийд гаргаагүйд байхдаа,ажлын хэсэг гэж хүмүүс бас бгаа биздээ.хүн бас хэлмэгдүүлж болохгүй байхоо.

Avatar

M.Enkhsaihanaar - Tug bariaad l Unguruh ve? de ... .... .... 2020-04-30 202.9.40.167

Ts.Elbegdorjiniin – Ch.Saikhanbilegiin – C.Bayrzogt –
nariin Buunii Nohoi Bolj yavaj baigaad engeed l shorongiin hadaas – " Aaviin Halga " -gan orloo Gun Emgnel bolj bna ! Mash ih Uhaantai Mash ih Hudulmurch Hyn shuu de ! Erdem medlegtei bolovsroltoi Hyn shuu de ! Zuv hun – Buruu humuusiin " Bagzand orchloo " Ebeegiin Bagzand " – orsond l iim yavdal bolson shuu de ! Ebeegiin Molgond orson hun ! Ashigluusand – Ebeed

Avatar

Зочин 2020-04-30 119.40.103.6

Энэ мэтийн луйварчдыг цагдан хорьж байгаад яллаад бас ЭД ХӨРӨНГӨ -ийг нь хурааж УЛсын орлого болгоосой доо

Avatar

Зочин 2020-04-30 221.163.81.203

Өөрийн толгойгүй хууль завруулагчид арай л дэндэж байна.

Эх орончидоо… бид нэг өдөр, нэг жил эсвэл бүүр арван жил ч байсан яахав өлсөнө л биз зовно л биз, бүгдээрээ энэ заваан системийг нурж алга болтол нь тэмцэж эсэргүүцэж жагсаж шинэ залуу үеээ гаргаж ирэхгүй бол ирээдүй бүрхэг болжээ. Энэ засаг төр, хууль цааз утгаа алдлаа. Битгий ийм хүлцэнгүй байгаач!

Avatar

Иргэн 2020-04-30 103.57.93.98

Шинэ МАНАН-ын /Хүрэлсүх,Баттулга/-ын хонгилын шүүх үүргээ биелүүлжээ. Хойд Солонгос шиг болохнээ

Avatar

Зочин 2020-04-30 202.126.89.44

женкогийн хонгилийн шүүх овоолсон шороо л бна гэж хэлсэнд нь өс санажээ

Avatar

Bat 2020-04-30 202.9.40.121

Нэг л өдөр Х.Баттулга ерөнхийлөгч маань таван толгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын хэрэг гээд хуулийн байгууллагын өмнө ирэх л байх.
#freeEnkhsaikhan

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.2

Ямар эргүү гарчиг вэ шийдвэриг өмгөөлөгч гаргадаг болцымуу лоллл

Avatar

иргэн 2020-04-30 202.126.88.134

муу урвагч. маш их мөнгө идсэн байх. 5-р ангийн газар зүйн хичээлийн хар хүрэн нүүрсний талаар ТВ ярих үед ой гутсан.Мега төслийг монголчууд хийж чадна чаддаг ард түмэн. Эргэн сануулахад 5 толгойг ядаж хэдэн млрд доллараар биш зүгээр өгөх гэж байсан бүр цайсан н**ш. Монголын шүүх зөв байна

Avatar

Зочин 2020-04-30 122.201.24.141

Чамд 5-р ангийн боловсрол алга даа анд минь, чамаар Мега төсөл хийлгээгүй нь яамай даа Жанхуугийн цагаан хоолой минь, ха ха ха

Avatar

зо 2020-04-30 202.9.40.60

чи ч эргүүтсэн толгой байна хэн нь хулгайч вэ гэдэгийг ялгаж харж чадахгүй тархиа угаалгачихсан мал

Avatar

ZOCHIN 2020-04-30 121.190.68.42

ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ БАЙСАН НЬ ҮНЭН ЯЛЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 2020-04-30 24.4.43.0

М.Энхсайхан бол мега төслийг удирдсан хүн, түүний боловсруулсан төслийг ЗГ хэлэлцээд УИХ-д мэдүүлэхээр өргөн барьсан асуудал. Энд энэ хүнийг 100% буруутгаад байх ямар үндэслэл байнаа, тэр өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн туслалцаатайгаар л боловсруулсан мега төсөл. Ер нь тэр гео-улс төр явагддаг гэдэг том орны бодлого үргэлж байсан, цаашид ч байна гэдгийг үргэлж бодож байх ёстой. Иймд зөвхөн төсөл боловсруулсны төлөө М.Энхсайханд ял өгч болохгүй ээ!!!

Avatar

Лорд 2020-04-30 103.229.122.73

Энхсайхныг сулла! Эхлээд барина.Дараа нь тэгсэн байж магад тэгсэн байж болзошгүй гэж хэрэг зохиохоо боль! Сталины дэглэм дууссан.Дахиж авчрах хэрэггүй!

Avatar

Лорд 2020-04-30 103.229.122.73

Жонхуу Z хоёр хүн хэлмэгдүүлэхээ болиоч ээ! Өөрсдөө жинхэнэ том авилгачид байж бусдыг хилс хэрэгт гүтгэхээ боль! 1937 оныг авчрах гээд байгаа бол ёстой дэмий шүү!!!

Avatar

Зочин 2020-04-30 202.21.107.93

Энхсайханыг суллах хэрэгтэй наад хүн чинь ажлаа л хийж бсан

Avatar

Зочин 2020-04-30 122.201.24.141

Хоосон хонгио толгойтой Жанхуугийн захиалгаар хүн хэлмэгдүүлэхээ болоиочээ АТГ, ПРОКУРОР, ШҮҮХийн ажилтнуудаа, цаг цагаараа байдаггүй, наад Жонхуу чинь 2021 онд зайлаад өгнө. Тэр үед та нар хүн хэлмэгдүүлснийхээ шанг хүртэнэ шүү

Avatar

ХУУЛЬЧ 2020-04-30 192.82.64.190

ГЭМ БУРУУГИЙН НЬ ТОГТООГООГҮЙ БАЙЖ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ХУУЛИЙН 14,9 ,14,10 ЗААСАН ЗААЛТАА ЗӨРЧИН ЦАГДАН ХОРИХООР ТЭР ХҮНИЙГ ДЭЭРЭЭС ЗААВАРЛАСАН БОЛЖ ТААРААД БАЙГААМ ДАА ,,,МЭДЭЭЖ ЭЛЛБЭГДОРЖ,,,,САЙХАНБИЛГИЙН ӨМНӨӨС ТУГ ТАХИЖ КОМ -СОЦ ЗАНГАА ДЭЭДС ГАРГАЖ БАЙГАА ХЭРЭГ ,,ТЭР ХҮН САЙД БОЛОХООС УЛС ТӨРИЙН ШИЙД ГАРГАЖ УЛСЫН ИХ ХУРАЛД ХУУЛЬ ӨРГӨН БАРЬДАГ ЭТГЭЭД БИШ Л ,,ДЭЭ ,,ТЭГЭЭД СЭХЭЭТЭН МОНГОЛ БИШ ГЭЖ ЦОЛЛУУЛСАН ХҮН ЯЛЛАГДАХ УЧИРТАЙ ,ГЭЭД БАЙГАА ЮМ ,,,ИНГЭЭД ,МОНГОЛ ЯЛЖ БАЙГАА ХЭРЭГ

Avatar

Зочин 2020-04-30 112.72.6.122

ТҮҮНИЙГ СУЛЛААЧ ,ИНТЕНЕТЭД ИДЭВХИТЭЙ БАЙНА ГЭЭД ХҮН ШОРОНД ХИЙДЭГ УЛС ОРНОО БОДДОГГҮЙ ХАЧИН ГАРУУД ВЭ, МОНГОЛЫГ ДЭЛХИЙ ШООЛЖ БАЙНА Ш ДЭЭ. ЯМАР КОММУНИСТ ОРОН БИШ ДЭЭ.
ЯАРАЛТАЙ СУЛЛААЧ
ТЭР ХЭЗЭЭЧ БУРУУ ЗҮЛЙ ХИЙГЭЭГҮЙ

Avatar

Zochin 2020-04-30 66.181.161.66

gen buruutaig ny guitsed togtooj bj huniig ter muuhai shorondoo horij baigaa ch ,teeel heregjuleh gesen hun yagaad urvagch horlogch boldgin, tegeed heregjeegui biz dee ulsad hedii hemjeenii hohirol uchruulsan yum

Avatar

Зочин 2020-04-30 202.9.40.140

Энхсайханыг чөлөөл. Шүүх тийм шударга юм бол иргэн шударгаар шүүлгэх эрхийг нь боогдуулах ёсгүй. Цаг нь ирэхээр хонгилын шүүгч нар өөрсдөө шүүхийн сандал дээр суух л юм. Энэ бол байгалийн хууль.

Avatar

с 2020-04-30 192.82.67.107

Женкодоо улсаараа тархиа угаалгачихаад, жинхэнэ ажил хэрэг, үйлдэл, гэрээ, дүрэм журам мэддэг улсуудаа үзэн ядаад тэнэгтэж байхдаа таарсан улсууд билээ, бид

Avatar

Зочин 2020-04-30 203.91.115.45

хулгайч нарыг суллахгүй байхаа. нөгөө цагдаа тэвэрч шимээд байсан тарваганы хорио тавигдсан уу?

Avatar

Зочин 2020-04-30 207.6.112.23

he he yasan goe helvee.

Avatar

Zochin 2020-04-30 122.201.31.202

Free Enkhsaikhan

Avatar

Зочин 2020-04-30 202.179.25.59

MEGA ТӨСӨЛ ГЭЖ МУНДАГ УХААНТАЙ ЯРЬЖ БАЙГААД ШАЛ ЭСРЭГ ӨӨРИЙН БОЛОН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН АШИГ ХОНЖООГ ШАААДАГ ХҮН.

Avatar

Naraa 2020-04-30 202.179.25.59

MEGA ТӨСӨЛ ГЭЖ МУНДАГ УХААНТАЙ ЯРЬЖ БАЙГААД ШАЛ ЭСРЭГ ӨӨРИЙН БОЛОН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮСИЙН АШИГ ХОНЖООГ ш****г ХҮН.

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.127

Новшийг цаазлах ч багадана….

Avatar

Зочин 2020-04-30 103.212.119.47

Free Энхсайхан

Avatar

Зочин 2020-04-30 202.131.233.214

F u c k

Avatar

ИРГЭН 2020-04-30 49.0.149.20

МОНГОЛЫН ГАЗАР ШОРООГОО ГАДНЫ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮС ҮНЭГҮЙ НЭРТЭЙ ӨГЧ ШАН ХАРАМЖ АВАХЫГ ЗАВДСАН ХЭН БОЛОВЧ ЯЛ ЭДЛЭХ ЁСТОЙ ИНГЭЖ ИРСЭН УЧИР МОНГОЛЧУУД ХОЁР ТОМ ГҮРНИЙ ДУНД УУСАХГҮЙГЭЭР ҮЛДЭХ ЖАМТАЙ ЕР ТЭГЭЭД УРД ХӨРШ МААНЬ 50-ОН ГЭХЭД МАНАЙ ОРНЫГ ЭДИЙН ЗАСАГ БУСАД ЗҮЙЛЭЭР ЭЗЛЭХ БОДЛОГО ЯВАГДАЖ БАЙГАА ҮҮНИЙ ЖИШЭЭ ЭНЭ МЭТИЙН ЭРЛИЙЗҮҮДИЙН СҮЛЖЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА ТЭДНИЙ ГАР ХӨЛ БОЛЖ БАЙГААГ МОНГОЛЧУУД САЙН ОЙЛГОХ ЁСТОЙ ШҮҮ

Avatar

Зочин 2020-04-30 192.82.75.176

#freeEnkhsaikhan

Avatar

Зочин 2020-04-30 207.6.112.23

F U C K YOU!

Avatar

Хүний эрхийн төлөө 2020-04-30 88.21.70.239

Монголын шоронг аягүй хүйтэн хүн тэсэхийн аргагүй гэх юм. Хичнээн шорон ч гэсэн хүнд аюултай нөхцөл байх ёсгүй шүү дээ. Элэнцэгийн нь ардчилсан орон. Хүн гэм буруутай гээд дээрээс нь эрүүл мэндээрээ хохирч байх ёстой юу!? Эмнэлэг нь гараараа шалаа угаадаг сэжиг гоожмоор шорон нь хүн тамалсан аймшгийн.. Улс гэж нэрлэхэд хэцүү л байна шүү

Avatar

Зочин 2020-04-30 207.6.112.23

yasan hamsaatnuud chin daaraad baina uu. Ard tumniig huitnees doloon dor amidruulj baigaa hulgaich nart huiten orchin zugeer baihaa, yadaj amarhan omhiirch yalzrahgui bizdee

Avatar

Зочин 2020-04-30 103.11.192.34

хүний зовлонгоор бахаа хангадаг чи өөрөө, эсвэл ойр дотнын хүмүүс шоронд орох өдөр ирнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж