Ойрын үед тайваньчууд олон тооны амны хаалт, биеийн дулаан хэмжигч, бугуйн дулаан хэмжигч зэргийг эмнэлгийн хэрэгслийг найрамдалт харилцаат улс орнуудад хандивлан, коронавируст халдварын /Covid-19/ эсрэг тэмцэх үйл хэрэгт нь дэмжлэг үзүүлж, “Тайваньчууд тусламж хэрэгтэй тохиолдолд дэмжлэг үзүүлэх чадамжтай, дэмжлэг үзүүлж ч байна” /Taiwan Can Help, and Taiwan is Helping/ гэдгээ илтгэн харуулав. Монгол Улс болон дэлхийн бусад улс орны хувьд тайваньчууд олон жилийн турш эмч эмнэлгийн мэргэжилтэн сургаж, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивласаар ирсэн. Тиймээс Тайванийг удаан хугацааны туршид дэмжлэг үзүүлсээр ирсэн /Taiwan has been helping/гэж хэлж болох юм.
Тухайлбал, алс холын Номхон далайн төв хэсэгт орших Гуам арал оршин суугч нэгэн эр туйлын эрүүл чийрэг, эрч хүчтэй байсан хэдий ч харамсалтай тохиолдлоор үе мөч, нурууны өвчнөөр өвдсөний улмаас 9 жилийн туршид хэвийн алхаж гишгэх, машин барих, унтаж амрах боломжгүй болоод байсан бөгөөд өвчнөөсөө болоод маш ихээр шаналж байжээ. Тэрбээр 2019 онд гэр бүлийн гишүүдийн хамтаар Тайванийн Хятадын уламжлалт эмнэл зүйн их сургуулийн харьяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд гурван удаагийн хагалгаа болон эмнэлгийн баг, ажилтнуудын асаргаа сувилгааны ачаар аюулт өвчнөөс ангижирсан байна.
Олон жилийн туршид тайваньчууд дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа хүн зоны эрүүл энх сайн сайхан, нийгмийн эрүүл мэндийн төлөө өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тухайлбал, Тайванийн Чан Гэн эмнэлэг болон Нордхоффын сангийн хамтарсан эмнэлгийн баг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монголын 200 гаруй хүүхэд багачуудад эрүү нүүрний согог заслын мэс ажилбар хийж, хүүхэд багачуудад нүүр дүүрэн инээмсэглэлийг бэлэглэжээ. Тайваньчууд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын /WHO/ Ерөнхий ассамблейн хуралдаанд /WHA/ оролцох, ДЭМБ-ын тогтолцоонд хамрагдах боломжгүйгээс үүдэн Тайванийн 23 сая ард иргэдийн эрүүл энх аж төрөх эрх зөрчигдөж байгаа асуудалд Монгол анд нөхдийн зүгээс анхаарлаа хандуулахыг хүсэхийн ялдамд Монгол орны нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд Тайваийг ДЭМБ-ын үйл ажиллагаанд бодитоор оролцох, олон улсын нийгэмлэгтэй хамтран коронавируст халдварын /Covid-19/ эсрэг тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар