Өнөөдөр транзит нислэгээр 273 иргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Өнөөдөр транзит нислэгээр 273 иргэн ирлээ

Өнөөдөр транзит нислэгээр 273 иргэн ирлээ

НЭМЭЛТ:

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас нийт 273 иргэн иргэн эх орондоо ирлээ. Онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд 20:41 цагт газарджээ. Эдгээр иргэдийн дунд
60- 62 настай ахмад настан хоёр, нялх хүүхэдтэй эх хоёр, байгаа бол бусад нь залуус байгаа аж.
Уг нислэгт дараах хүндэтгэх шалтгаантай  иргэд хамрагдаж буй.

Бага насны хүүхэдтэй
Эрүүл мэндийн шалтгаантай

Өндөр настан
Жирэмсэн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд татан авч байгаа юм.


Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосон талаар Шуурхай штаб энэ сарын 23-ны өдөр мэдээлсэн билээ. Өмнө нь мэдээлснээр дөрөвдүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл рүү, тавдугаар сарын 2-нд Германы Франкфурт руу тусгай үүргийн онгоц нисгэхээр байсан ч Сөүл рүү дахин нэг үүргийн нислэг хийхээр болсон нь энэ юм. Тодруулбал,

  • Өнөөдөр /2020.04.30/ Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байгаа иргэдийг татан авах юм. Нийт долоон улсаас  273 зорчигч ирнэ.
  • Тавдугаар сарын 1-нд зөвхөн БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ирнэ.
  • Тавдугаар сарын 3-ны үүрээр Улаанбаатар хотод газардах Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 зорчигч ирэх юм. 

Эдгээр иргэдийг авчирсны дараа эрүүл мэндийн байгууллага дараах зарчмаар ажиллах аж. Эрүүл мэндийн яам  /ЭМЯ/-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

ХӨСҮТ-ИЙН ХАЛДВАР СУДЛАГЧ НАР ОНГОЦ ГАЗАРДСАН ДАРУЙД ОЧИЖ ХҮН БҮРЭЭС СУДАЛГАА АВНА

-Тусгай үүргийн онгоц удахгүй нисэх учраас эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Мэдээж хэрэг хүний нутагт өвчин зовлонтой байгаа хүмүүсээ бид авахгүй, эмчлэхгүй гэх эрх байхгүй. Тухайлбал, ОХУ-аас ирсэн 32 оюутан ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлэгдэж байна. Нийт 80 гаруй оюутан ирэхэд ХӨСҮТ-ийн тандалтын алба 32 оюутныг эрсдэлтэй гэж үзэн ялгаж авсан. Эрсдэлтэй ялгаж авсан бүлгээс 21 хүнд халдвар илэрсэн. Тэгэхээр манай халдвар судлагч нар эрсдэлт бүлгээ зөв олж харж байгаагийн илрэл гэж харагдаж байна. Хоёрдугаарт, ихэнх оюутнууд хүнд хэцүү нөхцөлд буюу метронд хоол, ундгүй олон хоносон учраас дархлаа нь унаж халдвар авах үндэс суурь болсон.

Мөн гурван удаагийн онгоцоор  ирэх бүх хүнээс коронавирусийн халдвар илрээгүй гэсэн шинжилгээний бичигтэй байхыг шаардаж байгаа.

Гадаадын зарим оронд шинжилгээ хийхгүй байгаа бол зарим нь дамжин нислэгээр ирж байгаа хүмүүс шинжилгээнд хамрагдах боломжгүй зэрэг асуудал үүсч байна. Тиймээс ХӨСҮТ-ийн халдвар судлагч нар онгоц газардсан даруйд очиж хүн бүрээс судалгаа авна. Тэндээс өвчлөлд өртөж болзошгүй эрсдэлт бүлгээ ялгаж аваад ХӨСҮТ-д тусгаарлана. Бусад эрүүл гэж үзсэн хүмүүсийг амралт, сувиллын газар байрлуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Мэдээж хэрэг эмнэлгийн тусламж авах шаардлагатай БНСУ-д хагалгаа хийлгэсэн зэрэг шалтгаантай хүмүүсийг цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх зохион байгуулалт хийсэн.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар Монгол Улс бусад улс оронтой харьцуулахад тайван байна гэж байгаа боловч коронавирусийн халдвар бидний ард биш урд байна.

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан тохиолдлуудаас өвчлөл бүртгэгдэж байгаа учраас халдварыг тархаахгүй барьж байна. Гэхдээ аюул ойрхон байна” гэв. 

Дашрамд дурдахад, Монгол Улс хоёрдугаар сараас хойш  гадаадаас нийт 4300 иргэнээ татан авчээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж