Коронавирусийн халдвар аваад эдгэрч эмнэлгээс гараад удаагүй байгаа Их Британийн Ерөнхий сайдад сүйт бүсгүй нь дахин баярт мэдээ дуулгалаа.
Борис Жонсоны залуухан сүйт бүсгүй Кэрри Саймондс өчигдөр /2020.04.29/ Лондон хотын эмнэлэгт амаржиж, эрүүл саруул хүү төрүүлжээ.
Өдгөө 55 настай Борис Жонсон нь өөрөөсөө 23 насаар дүү бүсгүйтэй өнгөрсөн оны сүүлээр сүй тавьсан ба 2018 онд салсан хоёр дахь эхнэрээсээ төрсөн дөрвөн хүүхэдтэй юм.
Ерөнхий сайдын сүйт бүсгүй нөхрөөсөө халдвар авсан нь тогтоогдож, гэрээр эмчилгээ хийлгээд эдгэрсэн бөгөөд ийнхүү эрүүл саруул хүүхэд төрүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ