Covid-19: Эдгэрсэн хүний тоо нэг сая давлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: Эдгэрсэн хүний тоо нэг сая давлаа

Covid-19: Эдгэрсэн хүний тоо нэг сая давлаа

Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 81,678 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвартай хүний тоо 3,218,184 болсон бол нас барагсдын тоо 6,589-өөр нэмэгдэж 228,026 болсон байна. Харин уг халдварыг аваад эдгэрсэн хүний тоо 1,000,033 болжээ.

Нийт идэвхтэй байгаа 1,9 сая халдварын тохиолдлын гурван хувь нь буюу 59,812 хүний биеийн байдал хүнд байгаа бол 97 хувь нь хөнгөн болон дунд зэргийн шинж тэмдэгтэй байгаа аж.

Дэлхий даяар нэг сая хүн тутмын 413 нь халдвартай байгаа бол нэг сая хүнд ногдох нас баралт 29 байна. Тивээр нь авч үзвэл одоогийн байдлаар Европ тивд 1,3 сая, Хойд Америкт 1,1 сая, Азид 500 мянга, Өмнөд Америкт 165 мянга, Африкт 37 мянга, Австрали болон далайн орнуудад 8,300 орчим хүн халдвар аваад байна.

Хамгийн их халдвар бүртгэгдсэн 10 улсын дэлгэрэнгүй мэдээлэл 2020.04.30-ны 09.00 цагийн байдлаар:

Эх сурвалж: Worldometers

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж