Сайн мэдээ: “Remdesivir” эм covid19-ийн эсрэг өндөр үр дүн үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Сайн мэдээ: “Remdesivir” эм covid19-ийн эсрэг өндөр үр дүн үзүүлжээ

Сайн мэдээ: “Remdesivir” эм covid19-ийн эсрэг өндөр үр дүн үзүүлжээ

АНУ-ын "Gilead Sciences" компанийн бүтээгдэхүүн “Remdesivir” гэх эм нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг туршигдаж буй, хамгийн өндөр хүлээлттэй байгаа эмнүүдийн нэг билээ. Тус эмийг Хятад улсад туршсан туршилтийн үр дүн тааруу байсан гэх мэдээлэл гарч, ДЭМБ анх энэ мэдээллийг задруулсан ч туршилтын үр дүнд гүйцэт шалгаж дуусаагүй байсан гэх шалтгаанаар эргэж мэдээллээ устгасан юм.

Харин АНУ-ын мэргэжилтнүүд уг эмийг туршиж үзэхэд сайн үр дүн гарсныг зарлажээ. Энэ удаагийн туршилтыг АНУ-д холбооны засгийн газрын оролцоотой зохион байгуулсан ба тус улсын засаг захиргаа “remdesivir” эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглах зөвшөөрөл өгч магадгүй болж байна.

АНУ-ын зүгээс Хятадын талыг туршилтын үр дүн хараахан гарч амжаагүй байхад туршилтг зогсоосон учир эмийн үйлчилгээг харж амжаагүй хэмээн үзсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп туршилтын үр дүнг сонсоод баяртай байгаагаа илэрхийлсэн бол тус улсын коронавирусийн эсрэг кампанит ажлыг ахалж буй халдвар судлаач мэргэжилтэн Энтони Фаучи уг туршилтыг маш чухал ач холбогдолтой туршилт боллоо хэмээгээд улам гүнзгийрүүлэн судлахыг зөвлөсөн байна.

ХДХВ-ийн эмчилгээнд ашигладаг уг эм нь вирусийн үржиж олшрох механизмийг зогсоодог үйлчилгээтэй эм бөгөөд АНУ-д явуулсан туршилтаар “remdesivir” эмийг хэрэглэсэн өвчтөнүүд хэрэглээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад 31 хувиар илүү түргэн эдгэрсэн байна. Одоо хөндлөнгийн судлаачдын санал бодлыг сонсох ба үүний дараа бүх үр дүнг нэгтгэж тавдугаар сард албан ёсоор олон нийтэд зарлах ажээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж