Өмнөд Солонгосын Ичонь хотод орон нутгийн цагаар лхагва гаригийн /2020.04.29/ 13.30 цагийн орчимд баригдаж буй барилгад гал гарч, галын улмаас 38 хүн амь үрэгджээ. Дахин 10 гаруй хүний биеийн байдал тааруу байгаа ба хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байгаа тухай албаны хүмүүс мэдээлжээ. Амиа алдсан 38 хүний 15-ийг хэн болохыг олж тогтоогоод байгаа ба цогцос таниулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Амиа алдсан хүмүүс бүгд барилгын ажилчид ба тус барилгын зоорийн давхарт 80 орчим хүн ажиллаж байхад гал гарч, маш хурдан шатаж эхэлсэн байна. Амь үрэгдсэн ажилчдын дунд гадаад ажилчид ч байгаа юм байна. Гал зоорийн давхарт дулаалга суурилуулахад ашигласан шатамхай бодис дэлбэрснээс болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.
Галыг унтраахад 400 орчим гал сөнөөгч ажилласан бөгөөд оройн 18.00 цагийн үед галыг бүрэн унтрааж дуусчээ. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин яаралтай хурал зарлаж, Үндэсний аюулгүй байдлын албаны дарга Чун Еү-Ён, шуурхай штабын дарга Но Ян Мин нарыг дуудан хуралдаж холбогдох яамдаас бүх нөөц бололцоогоо дайчлан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, галын улмаас амиа алдсан болон шархадсан гадаад ажилчдын ар гэрийнхэнтэй яаралтай холбоо барьж, Өмнөд Солонгост ирэхийг хүсвэл тэдэнд бүрэн тусламж үзүүлэхийг холбогдох албаныханд даалгажээ.
Жич, Тус барилга дээр нэг монгол иргэн ажиллаж байсан ба гал гарахын өмнөхөн хажуугийн барилга руу шилжин ажилласнаар осолд өртөөгүй байна.
Эх сурвалж: BBC, Korea Times, Reuters
Зочин 2020-04-30 202.9.46.89
yamar teneg n ineegeed bdg bnaa
Зочин 2020-04-30 211.245.26.24
Tsoomoo bysdaa aztai bysdaa shvv gal garhiin umnuhun hajuu barilgaruu ajilhaar yvsan gesen
zochin 2020-04-30 192.82.73.176
haramsaltai um aa, gevch manai irgen ter ued ni baigaagui ni aztai
Zochi 2020-04-30 192.82.69.25
MANAI HED BGAAGUI BIZ DEE BURHAN MINI
Зочин 2020-04-30 192.82.69.25
Manai hed gaigui bgaa
nuudel 2020-04-30 64.120.88.65
Haramsaltai yum boljee.Manaihan gaigui baigaa. Burhan urshuug
zochin 2020-04-30 66.181.184.195
manaihan bgada yanaa ihenhi n barilga deer bdg shd
сараа 2020-04-30 117.111.19.1
Ичон хот шүү. инчеон бишшүү