Ерөнхийлөгч “өөрийн хүмүүсээ” бие даалгана

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “өөрийн хүмүүсээ” бие даалгана

Ерөнхийлөгч “өөрийн хүмүүсээ” бие даалгана

Үндэсний аудитын ерөнхий газарт 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй бие даагчид мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд буй. Тус газрын мэдээлсээр нийтдээ 208 нэр дэвшигч буюу түүхэндээ анх удаа ийм олон бие даагч нэр дэвшиж буй.

Энэ удаагийн бие даагчид намтайгаа толхилцсон, сошиал  “од”, УИХ-ын гишүүд, экс гишүүд гээд ёстой л өнгө алагласан гэхэд болно. Тэгвэл эдгээр бие даагчид дунд Ерөнхийлөгчийн гэх “тодотголтой” хэд хэдэн нэр дэвшигч байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Ц.Хулан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн анхны эхнэр Ц.Энхтуяа гэх мэт хүмүүс бие даахаар болжээ. Тэднээс гадна Ерөнхийлөгчтэй тун ойрын гэгддэг АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, Баянхонгор аймгийн угшилтай Б.Мөнх-Эрдэнэ, Утааны эсрэг тэмцэгч Пүрэвхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын зөвлөх асан Ц.Буянцогтоо ч бий.

Энэ мэтчилэн бие даагчдын дотор Ерөнхийлөгчтэй холбоотой, холбогдож байсан хэд хэдэн нэр дэвшигч байгаа нь анхаарал татаж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж