Хүн төрөлхтөн цаашдаа газрын тосоор “цангаж” амьдарна | News.MN

Хүн төрөлхтөн цаашдаа газрын тосоор “цангаж” амьдарна

Хүн төрөлхтөн цаашдаа газрын тосоор “цангаж” амьдарна

Хүн төрөлхтөн цаашдаа газрын тосоор “цангаж” амьдарна

Коронавирусийн цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар газрын тосны хэрэглээ огцом буурлаа. Энэ байдал тэр чигээрээ үргэлжилж магадгүй юм. Дэлхий дээр оршин буй бүхий л хүмүүс ямар нэгэн байдлаар хөл хорионд орж, шатахуун, тийрэлтэт хөдөлгүүрийн түлшний эрэлт бараг үгүй болж, газрын тосны үнэ дахин сэргэхээргүй түвшинд хүртлээ уналаа.

Газрын тосны салбарын хямралын үр дагавар маш удаа үргэлжлэх төлөвтэй байна. Хүмүүс гэрээсээ  ажиллаж сурч байна. Аялал жуулчлалын салбар ч цомхон болж, сүүлийн хэдэн арван жил тэнгэрийн жинхэнэ өнгийг харж байгаагүй хүмүүс анх удаа уудам цэнхэр тэнгэрийг тольдож, засгийн газраасаа цаашид агаарын бохирдлын эсрэг дорвитой ажил хийхийг шаардаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн газрын тосыг ус шиг хэрэглэхгүйгээр амьдарч болдог гэдгийг батлан харуулж байна.

Цар тахлын өмнөхөн газрын тосны үнэ эрчимтэй нэмэгдэж байв. Хөрөнгө оруулагчид ч газрын тосны салбарт “шавж” байсан цаг саяхан. Гэтэл коронавирус гэгч гарч ирээд газрын тосны ирээдүйн талаар бүхий л өөдрөг таамаглалуудыг арчин хаялаа.

Энэ нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчид төдийгүй газрын тосны борлуулалтаас аж амьдрал нь шууд хамаардаг Техасаас Баруун Европ хүртэлх газрын тосны компаниуд ба тэдний ажилчид, цаашлаад Орос, Нигери, Ирак зэрэг орнуудад хүндээр тусна.

Парис дахь “BNP Paribas Asset Management”-ийн тогтвортой байдлын судалгааны төвийн тэргүүн Марк Льюис "Коронавирусийн хямрал эрчим хүчний шилжилтийг хөдөлгөгч хүчийг түргэсгэж байна” хэмээн хэлжээ. Намар халдварын хоёр дахь давалгаа нөмөрнө гэж олон улсын эрдэмтэн судлаачид үзэж байгаа. Хэрэв тийм зүйл болбол газрын тосны салбар улам л доройтно. Дэлхий даяар засгийн газрууд covid-19 өвчний тархалтыг зогсоохын тулд эдийн засгаа гүн царцааж, үүнийг дагаад эрчим хүчний эрэлт буурчээ. Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн газрын тосны эрэлт 2020 онд өдөрт л 9,3 сая баррелаар буурна гэж таамаглаж байна.

Парист төвтэй тус байгууллага энэ сарын эхээр газрын тосны эрэлт 1955 оны хэмжээнд хүрч буурна хэмээн мэдэгдэж байв. Саудын Араб, Оросын хооронд болсон богинохон, гэхдээ харгис үнийн дайны үр дүнд газрын тосны зах зээлд цоорхой үүссэн. Үүний ачаар өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тосны үнэ анх удаа сөрөг рүү орсон. Зах зээлээ сэргээх, үнийг дахин өсгөхийн тулд нийлүүлэлт эрс буурах ёстой бөгөөд энэ нь газрын тос олборлогч компаниудад хүнд цохилт болох юм.

"Хамгийн гол асуудал бол хүн төрөлхтөн энэ тахлыг хэзээ дарж авах, хэзээ энэ бүх хямрал төгсгөл болохыг хэн ч мэдэхгүй байгаа юм” хэмээн “IHS Markit” судалгааны компанийн түүхий тосны судалгааны удирдагч Жим Буркард хэлжээ.

Одоогийн Уолл-стритийн урьдчилсан тооцоогоор газрын тосны эрэлт нэг эсвэл хоёр жилийн дотор бүрэн сэргэх болно гэж таамаглаж байна. Энэ тохиолдолд эрэлт 2022 онд эргээд 2019 оны түвшинд хүрэх боломжтой гэж “IHS Markit” мэдээлэв. Энэхүү сэтгэл хөдлөм таамаглал үнэнд ойрхон байж болох юм. “Голдман Сакс”-ийн мэдэгдсэнээр сүүлийн долоо хоногийн тоо баримтаас үзэхэд дэлхийн хамгийн том хэрэглэгч болох Хятад дахь газрын тосны эрэлт хямралын өмнөх түвшинтэй харьцуулахад ердөө 5 хувь буурсан байгаа нь хонгилын үзүүрт гэрэл асааж байна.

Гэхдээ “IHS Markit”-ийн үзэж буйгаар засгийн газрууд хөл хорионы дэглэмээ цуцлахгүй удвал, халдварын хоёр дахь давалгаа эргэн ирвэл газрын тосны салбар эргэн өмнөх түвшиндөө хүрэхгүйгээр уналтад орно гэжээ.

Дэлхий даяар олборлосон газрын тосны бараг тал хувийг шатахуун үйлдвэрлэхэд ашигладаг байна. Харин энэ тахал хэзээ ч дууссан бай тэр үед гэрээсээ ажиллагсдын тоо нэмэгдсэн байх болно. Түүнчлэн цар тахал хүмүүсийн сэтгэл зүйд гүн гүнзгий нөлөөлснөөр аялал жуулчлалын салбар хэсэгтээ л хямарсан хэвээр байж, нислэгийн давтамж буурах болно.

“Lufthansa”, “British Airways” зэрэг агаарын тээврийн томоохон компаниуд салбарынхаа хямралыг урьдчилан харж бизнесээ хумих шаардлага үүсч байгааг сануулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт Ослод төвтэй "Ристад Энержи" зөвлөх компани энэ оны хоёрдугаар хагаст газрын тосны эрэлт өснө гэсэн урьдчилсан таамаглалаа өөрчилсөн.

Эдгээр бүх өөрчлөлтүүд нь засгийн газрууд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр илүү шийдэмгий арга хэмжээ авах, чулуужсан түлш ашиглахаас зайлсхийх замаар Парисын гэрээний дагуу улс орнууд хүлээсэн үүргээ богино хугацаанд биелүүлэх боломжийг бий болгох юм.

Ялангуяа Европын орнуудад 2030 он гэхэд утааг 1990 оны түвшнээс дор хаяж 40 хувиар бууруулна гэж тооцоолж байна. Германы канцлер Ангела Меркель коронавирусийн эсрэг тэмцлийн хажуугаар цаг уурын өөрчлөлттэй тэмцэх тэмцлийг мартаж болохгүйг сануулав. Европын хотууд энэхүү тахлыг агаарын бохирдлыг бууруулах боломж болгон ашиглах болно гэж яриад эхэлжээ. Милан хотын удирдлагууд хэрэв хөл хорионы дэглэмийг сулруулбал дугуй, явган зорчигчдод таатайгаар зам тээврийг зохицуулна гэж мэдэгдэв.

АНУ-ын хувьд 2020 оны сонгуулийн үр дүнгээс их олон зүйл шалтгаална. Ерөнхийлөгч Дональд Трамп бол газрын тос, байгалийн хийн салбарыг тууштай дэмжиж ирсэн. Харин түүний гол өрсөлдөгч АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден эдийн засгийг сэргээхэд “ногоон” шийдэл хэрэгтэй хэмээн ярьж байгаа.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-30 103.212.117.105

Tэнэг хөдөөний мал вээ энэ бичээч

Avatar

Зочин 2020-04-30 202.179.31.251

CNN гэдэг хөдөөний мал байна

Avatar

өө 2020-04-30 202.131.229.146

ховордох агуулгатай юм юу ч алга Амгалантуулаа чи гарчигаа солиочээ

Avatar

/*-*/ 2020-04-30 49.0.212.235

Цангах биш цалгих гэж бичих хэрэгтэй юм, Амгалантуул гэж толгой хоосон хөдөөний бичиг үсэггүй оорк вэ

Avatar

Polulism 2020-04-30 192.82.64.23

Polulism gej uuniig l heleh baih daa. Hun turolhton gazriin toson buteegdehuunees yamar ih hamaaraltai tuunguigeer amidral ni ugui bolno gedegee harin ch oilgoson odor saruud ehlej baina.

Avatar

sfghs 2020-04-30 202.179.27.43

Бас л IQ шаардсан мэдээ байна шүү

Avatar

Зочин 2020-04-30 202.131.233.50

Гарчиг буруу орчуулагджээ.

Avatar

Зочин 2020-04-30 66.181.184.188

сэтгүүлч нэртэй дебил вэ, ажилдаа тэнцэхгүй юм бн бичсэнийг нь харахад

Avatar

Зочин 2020-04-30 203.91.116.90

Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн газрын тосыг ус шиг хэрэглэхгүйгээр амьдарч болдог гэдгийг батлан харуулж байна. Цангана гэдэг үг хомсдоно, ховордоно гэх утгыг агуулна. Н.Амгалантуул ахын дүү кино жүжигчин үү.

Avatar

Зочин 2020-04-30 202.131.225.197

GARCHIG NI UTAGAASAI OGT OOR YUMAA.. YAJ INGEJ ORCHUULJ BNAA.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж