Хил хаагдсан гэх шалтгаанаар ногооны үнэ нэмэгджээ | News.MN

Хил хаагдсан гэх шалтгаанаар ногооны үнэ нэмэгджээ

Хил хаагдсан гэх шалтгаанаар ногооны үнэ нэмэгджээ

Хил хаагдсан гэх шалтгаанаар ногооны үнэ нэмэгджээ

Шатахууны үнэ төрлөөсөө хамаараад 183-309 төгрөгөөр буурсан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсонгүй. Татварын өөрчлөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханш жаахан чангарахыг анаж байсан юм шиг бараа, бүтээгдэхүүний үнээ нэмчихдэг наймаачид энэ бүхэн буурахаар нь дагаад үнээ буулгадаг нь ховор. Бараг үгүй дээ.

Тодруулбал, Нийслэлийн статистикийн газрын өчигдрийн /2020.04.29/ судалгаанд таван нэрийн барааны үнэ өссөн хэмээн дурджээ. Үүнд “Алтан тариа” дээд гурил, үхрийн цул мах, болон  байцаа, манжин зэрэг багтжээ.

  • Нэг килограмм байцаа дөрөвдүгээр сарын 10-нд 1945 төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын 29-нд 2455 төгрөг
  • Нэг килограмм манжин дөрөвдүгээр сарын 10-нд 2056 төгрөг байсан бол дөрөвдүгээр сарын 29-нд 2156  төгрөг болжээ. 

Тиймээс хүнсний ногоо ямар үнэтэй, ямар шалтгаанаар үнийг нь нэмж байгааг тодруулахаар томоохон зах, худалдааны төвөөр орлоо. Ихэвчлэн хотын төвийн оршин суугчид үйлчлүүлдэг “Меркури” худалдааны төвд 13.00 цагийн үед очиход  хөл хөдөлгөөн багатай, зарим худалдагч “50, 100 төгрөг хямдруулаад аваарай” гэсээр угтсан юм. Харин иргэдийн дунд “Өргөн хэрэглээний барааны  үнэ ингэж өсөөд байвал юугаа идэж ууж, яаж амьдрах юм бэ” гэсэн яриа хөврөх аж.

“ХЭЗЭЭ ИЙМ ҮНЭТЭЙ БОЛЧИХОВ”, “САЯХАН Л ТЭД ГЭЖ БАЙСАН БИЗ ДЭЭ”

Бид юуны түрүүнд хүнсний ногооны тасгаар орж, хүмүүсийн өргөн хэрэглэдэг ногооны үнийг тодрууллаа. Худалдагчдын лангуун дээр  лууван, байцаа, төмснөөс гадна өргөст хэмх, улаан лооль, салатны навч, вандуй, бууцай, хулуу, гоньд зэрэг  нарийн ногоо  өнгө алаглан харагдана. Хаалгатай ойрхон захын  лангуун дээр монгол төмс нэг килограмм нь 1200, лууван 2000, манжин 4000, байцаа 2500, сонгино 6000 мянган төгрөгийн үнээр зарж байв. Харин жаахан цаашлаад өөр лангууны худалдагчаас ногооны үнэ лавлахад монгол байцаа нэг килограмм нь 3500, хятад байцаа 2000, хятад сармис төрлөөсөө хамаараад  нэг килограмм нь 8000-25000 төгрөгөөр зарж  байгаа бол монгол сонгино 6500 мянган төгрөг байна.

“Монгол сонгино үнэтэй зарагдаж байгаа нь нөөц дууссан учраас,  Хятад сармисны үнэ өссөн нь хил, гааль хаасантай холбоотой. Цаанаасаа их өндөр үнээр ирж байгаа” гэх тайлбарыг тэд хэлж байсан юм.  

Анзаараад байхад  нарийн ногооноос бусад хятад ногоо зах зээлээс шахагдаж монгол ногоо эргэлтэд орж эхэлжээ. Ногооны тасгаар явж буй хүмүүс “Ямар үнэтэй юм бэ”, “Хэзээ ийм үнэтэй болчихов”, “Саяхан л тэд гэж байсан биз дээ” гэх мэтээр уулга алдсаар аргагүйн эрхэнд хоногийн хоолны ногоогоо авч байгаа харагдана.  Харин худалдагч нар “Үнэтэй гэж байгаа бол хятад ногоо авч болно шүү дээ” гэх нь сонсогдоно.

МОНГОЛ, ХЯТАДЫН  НОГОО 1000-2000 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЗӨРҮҮ  ГАРДАГ

Худалдагч эмэгтэй  хэлэхдээ “Монгол жилийн дөрвөн улиралтай учраас ногоо тарихад их хэцүү. Мөн тарьсан ногоогоо хураах зоорь, сав ч ховор. Тиймээс л хятад ногооноос үнэтэй зарагддаг. Иргэдийн хувьд яахын аргагүй  монгол ногоог үнэтэй байна гэдэг л дээ. Ер нь монгол, хятадын бүх  л ногоон дээр 1000-2000 мянган төгрөгийн зөрүү  гардаг” гэв. Шинэ ургацын ногоо гараагүй, нөөц бага байгаа учраас ногооны үнээ нэмсэн гэдэг тайлбарыг худалдагч нар хэлсэн юм.

Тэд цаашид ч дахин нэмж магадгүй гэдгийг тодотголоо. Монгол, хятад ногооны үнэ тэнгэр газар шиг зөрүүтэй. Монгол ногоо хэрэглэх хүсэл, байв ч тэнгэрт хадсан үнийг нь дийлэхгүй учраас яах аргагүй хятад ногоо сонгох хүн ч цөөнгүй харагдаж байв.

“Меркури” худалдааны төвөөс гараад  “Барс” захын ойролцоох бөөний худалдааны төвөөр ороход  монгол байцаа нэг килограмм нь 1800, сонгино 1500, лууван 1500, төмс 900 төгрөгөөр  зарагдаж байв.

Харин “Барс” зах дотор  монгол төмс нэг килограмм нь 900, байцаа 3500, хятад байцаа 1600, шар манжин 4000, улаан нь 2500, монгол сонгино 5500, орос сонгино 3000, хятад сонгино  нэг килограмм нь 10.000, буриад үрийн шар төмс 1100, лууван  1500 төгрөгөөр  тус, тус зарагдаж байна. “Одоо хүнсний ногоо  үнэд ордог цаг. Угаасаа нөөц багасаад эхэлсэн.  Шинэ ургац хүртэл ногооны үнэ өснө. Монгол сонгино гэхэд өмнө нь 3500 төгрөг  байсан бол одоо 6000 төгрөг болсон. Огцом өссөн шүү дээ” хэмээн худалдагч хэллээ.  Шинэ ургацыг хүлээх зуур хуучин ногооны үнэ өдөр бүр нэмэгдэх шинжтэй. Чухам хэд хүрэх нь худалдаачдын таалал бололтой. Худалдаачид шинэ ургацын ногоо гарахыг далимдуулан цаашид үнээ улам өсгөсөөр байх нь.

Үүнээс харахад импортын хүнсний бүтээг­дэхүүний хэмжээ буурснаар үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэх­үүний эрэлт сайжрах боловч нөгөө талдаа хүнсний ногоо ялангуяа улирлын чанартай хүнсний ногооны үнэ өсч, хэрэглэгчдэд үнийн дарамт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.

Уг нь төрийн түрийвчин дэх мөнгөний талыг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг атлаа өнөөдрийг хүртэл өргөн хэрэглээний барааны үнэ өслөө хэмээн дуугарч, гоншигнож байсангүй. Тэр хэрээр өссөн өртөгтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авч, хойд хормойгоороо урд хормойгоороо нөхсөн амьдрал нь яг хэвээр. 

Тэгвэл хүнсний ногооны импортын татварыг нэмэгдүүлснээр гадаадаас худалдан авч буй бүтээгдэхүүний үнэ өсөн, зах зээл нь хумигдан, дотоодын үйлдвэрлэгч, газар тариалан эрхлэгчдийг дэмжинэ хэмээн ХХААХҮЯ-ныхан тооцжээ.

ДОТООДЫН ХАНГАМЖ ААЖМААР ӨРГӨЖИН, ЯВААНДАА ХҮНСНИЙ ЗАРИМ НОГООНЫ ИМПОРТ ТЭГЛЭГДЭХ БАЙХ

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжил, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун:

-Хүнс үйлдвэрлэлийн салбар дахь импортын хамаарлыг бууруулах, эх орны бүтээгдэхүүнээр зах зээлээ хангахад дэмжлэг үзүүлэх нь төрөөс баримтлах үндсэн бодлого. Манай улс төмс, лууван, шар манжинг дотоодоосоо бүрэн хангадаг. Харин бусад төрлийн болон нарийн ногоо, жимс, жимсгэнийн нийт хэрэглээний 70 орчим хувийг импортолдог. Ер нь бүх төрлийн таримлын ургацыг өсгөх зорилгоор энэ онд улсаас жилийн гурван хувийн хүүтэй, 150 тэрбум төгрөг олгох юм. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдэд өвлийн хүлэмж барих дэмжлэг үзүүлж, ийм хүлэмж бүхий талбайн хэмжээг 20 га-гаар нэмнэ. Ингэснээр өвлийн хүлэмжийн одоо ашиглаж буй хэмжээг бараг хоёр дахин тэлэх юм. Гэхдээ татвар нэмсэн даруйд гадаад худалдан авалт багасч, үндэсний үйлдвэрлэгчдийн тариалалт, нийлүүлэлт өснө гэж болохгүй. Дотоодын хангамж аажмаар өргөжин, яваандаа хүнсний зарим ногооны импорт тэглэгдэх байх” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

84 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-04-30 202.9.46.72

Гаднаас орж ирж байгаа жимс, ногоог хэрэлэх нь хэрэглэнэ биз.Харин махны үнэ тогтмол нэмэгдэж байх юм. Төрөөс ард иргэдийн татварын мөнгөөр малчдад өчнөөн дэмжлэг үзүүлэж байна. Хамгийн сүүлд гэхэд ноолуурыг 100 мянгаар авлаа. Энэ мөнгө минь Улаан сайдын карманаас гараагүй ард түмнээс авсан татварын мөнгөнөөс гарч байгаа.Гэтэл цаг тутам тэтгүүлж байдаг малчид малын махаа тэнгэрт тулсан үнээр зарж байна. Бидний мөнгөөр тэтгүүлчихээд махны үнээ буулгахгүй юм бол төсвийн мөнгө битгий малчдад өг.

Avatar

t 2020-04-30 66.181.161.102

tom ovoriin mashinaar hytadaas odort heden zuun th-oor orj irj l bna le shv dee hvnsnii nogoo geh hytad hornuud

Avatar

Зочин 2020-04-30 203.91.115.51

ӨЛӨН ҮХЭР МОНГОЛЧУУД САЙН ЗҮЙЛ НЭГ Ч ХИЙХГҮЙ БАЙЖ НЭГИЙГЭЭ ШУЛАХ АРГАА САЙН МЭДНЭ

Avatar

Зочин 2020-04-30 64.119.20.93

Чингис Наме гэдэг номд Чингис хаан худалдаачнаас юм бүү асуу, шулахаа л бодно гэсэн байдаг юм гэнэлээ. Юмны үнэ өслөө гэж хий хашгираад байхаар, эдний аманд уналгүй, мах гурилаа идээд 10 хоног авахаа болиход эд нар шалдаа бууна шүү дээ…

Avatar

Зочин 2020-04-30 66.181.190.66

Hytad geltgui gadnaas irj baigaa nogoo ene muuhai havdar gegch ovchin uusgeh gol shaltgaan shuu nogoo namar hymdarch havar osjil baidag shdee 100 togrog nemegdlee gej baihaar nogoonii zoir oloniig bariulah heregtei tegvel unee togtmol barij chadna namriin nogoo haygdahgui miles hangachina

Avatar

Хужаагаас сальяа 2020-04-30 131.147.175.20

Хор идүүлсэнээс гаднаас оруулахаа зогсоож бүгд зовж үзэх хэрэгтэй. Цаг нь тулахаар бүгд л гэрийн гадаа ногоогоо тарьж эхлэх баылгүй. Хужаагаас сална гэвэл энэнээс өөо арга байхгүй. Их үсрээд 4-5 жил болж хөлөө олох байлгүй. Өөрсдөө хөдөлж эрүүл хооллох хэрэгтэй байна. Бэлэнчилж хордож бүгд л өвний үүртэй болно шдээ. Энэ хэцүү давааг хэрэгтэй алтан боломж болгож сольёоо

Avatar

Зочин 2020-04-30 198.16.76.28

fgghg

Avatar

Зочин 2020-04-30 185.220.70.51

hhhghg

Avatar

Зочин 2020-04-30 2.58.194.138

hunsnii asuudal

Avatar

Зочин 2020-04-30 103.9.89.222

hi

Avatar

tumsun tolgoit nogoonii chenjuud 2020-04-30 202.9.46.144

Tiimees gadaadaas nogoo oruulahiig herhevch horigloj bolohgui

Avatar

Зочин 2020-04-30 208.180.184.130

Гэхдээ татвар нэмсэн даруйд гадаад худалдан авалт багасч, үндэсний үйлдвэрлэгчдийн тариалалт, нийлүүлэлт өснө гэж болохгүй. Дотоодын хангамж аажмаар өргөжин, яваандаа хүнсний зарим ногооны импорт тэглэгдэх байх

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.72

Зооринд байгаа л ногоо ш дээ. Бензин үнэтэй байхад зарж байсан үнээсээ нэмэгдэх болсон шалтгаан нь юу вэ. Зоориноос лангуу хүртэл явдаг зардал чинь харин ч буучихаад байгаа. Энэ бол 1. барааны хомсдлыг далимдуулж үнийн хөөрөгдөл бий болгож байна ШӨХТГ хянах ёстой ажил нь. 2. Яагаад монгол ногоо хүрэлцэхээ болив. Хятад ногоо лангуун дээр байж л байна. Шалтгаан нь урд нь хятад ногоог монгол болгож зардаг байсантай холбоотой. МХяналт ажлаа хий.

Avatar

Зочин 2020-04-30 203.91.115.53

ардчилсан намын чингэс самурай бонд АСЕМ тарвагадорж батүүл энхсайхан нарын хулгай ард түмнийг алж байнаа

Avatar

Zzzz 2020-04-30 151.231.99.224

Ailbur nogoogoo taritsgaasannj deer shuu zavaan yumnuudiin shorootoi holiod mongol bgoj bgaa hujaa nogoog ni avch bhaar oorsdootariad id

Avatar

Zzzzz 2020-04-30 151.231.99.224

Manaihan iim.hogiin archaagui zantai end Europe d tahal bolood ihenh baraa buteegdhuu 00 tsaas hurtel gadnaas avdag ch nemegdsen yum neg ch bhgui. Hil haasan ch hunsnii buteegdhuun orj irdgeeree irj bgaa uchraas hamaaguishd. Hunsnii zahiin heden hudaldagch nar unen baliar . Manaihan 7 honog yu ch bitii avahgui guriichihvel muudaad hyamdruulj eheleh biz

Avatar

Mongolchuudiin zan 2020-04-30 202.126.89.225

Popuud Hyatad nogoo oruulj irehgui geed baisan ehleed beltgelee hangaa. Tegehgui bol toms kg ni 5000 manjin 10000 hurne. Mongolchuudiin zan

Avatar

mdku 2020-04-30 202.21.102.218

arai2

Avatar

иргэн 2020-04-30 202.131.227.82

chuham nogoogooroo dotoodiin zah zeelee hangaad baigaa gee boddee yun hil haasantai holbootoi vee

Avatar

tommy tommy 2020-04-30 192.82.64.106

hudaldaj avah bish hun bur uursduu heregleenii nogoogoo uursduu tarih heregtei.tegeh yum bol nuguu uuriin erhgui buuna.

Avatar

Иргэн 2020-04-30 192.82.72.114

Манай улсад бензиний үнэ нэмэгдсэн гээд л юмныхаа үнийг нэмдэг мөртлөө бензиний үнэ буухлаар үнээ буулгахгүй байх юм. Харин ямар нэг далим гаргаж үнээ нэмэхдээ гаргуунд юмаа.Ихэнх наймаачид их ашиг олохын төлөө л улайрч байна.

Avatar

Иргэн 2020-04-30 202.126.88.43

Дотоодоо дэмжие гэхээр ийм хогын пи нар шүү … хятадаас оруул оруул … хог гэж…

Avatar

/*-*/ 2020-04-30 49.0.212.235

Энэ зун идэх ногоогоо өөрсдөө тарих болох нь дээ, бас халуун ган болно гэж байгаа

Avatar

Зочин 2020-04-30 59.153.113.201

Зоориноосоо ногоогоо үнээр нь иргэддээ өгөөч. Бид өөрсдөө очоод авцгаая. Бид баячууд биш шүү дээ. Амьжиргаагаа л залгуулах гэж ядаж явна

Avatar

Ченжмаа 2020-04-30 66.181.186.118

Ногооны үнийг ченжүүд өсгөдөг, одоо сонгино 6000 байна. Үнэ 600,000 мянга болсон ч ченжүүд за одоо ч арай дэнднээ больё гэхгүй. Яагаад гэвэл бүх төрлийн бараа таваар худалдан авалтууд энэ ченж гэдэг хүмүүсийн гарт байсан цагт бууна гэсэн ойлголт байхгүй. Яагаад::махны ченж ногооны үнэ өслөө махаа өсгөе гэж бодно. Харин ногооны ченж нь гурил нэмэгдлээ ногоогоо өсгөнө. Харин гурилын ченж бензин гээд л өөрсдөөс нь шалтгаалаадд өсөөд байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй.

Avatar

Иргэн 2020-04-30 103.212.119.254

Болорчулуун даргаа тариалалтын хугацаа дуусахад хэдхэн хоног үлдэж байхад хөнгөлөлтэй зээл олгож дэмжих юм яриад яахав дээ. Бас л сайдынхаа ноолуур гэдэг шиг хулхидах нь уу. Энэ намар идэх гурил ногооны хомсдолд орох нь тодорхой. Энэ мэт ажлаа мэдэхгүй худал ярихаас цаашгүй яамны нөхдөөс болж их л

Avatar

Зочин 2020-04-30 202.21.109.46

Ногооны үнэ жаахан нэмэгдэх ёстой. Доллараар тооцвол хамгийн хямдхан сайн чанартай ногоо монголд л байна. Тариаланчдын хөдөлмөрийг үнэлэх ёстой.

Avatar

зочин 2020-04-30 202.179.25.3

чи муу х***а ногоо угааж зардаг баас байна л даа

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ЧИ ТЭГВЭЛ ЦАЛИНГАА НЭМ. ИРГЭДИЙН ЦАЛИН 600-700 МЯНГА БАЙХАД ЯАЖ 5-6 МЯНГААР 1 КГ НОГОО АВАХ ЮМ. ТЭГВЭЛ БҮХ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ БАС ҮНЭЛЖ, ДОЛЛАРААР ТООЦВОЛ 210-335 АМ.ДОЛЛАР БАЙГАА ЦАЛИНГ БАС НЭМЭГДҮҮЛЬЕ

Avatar

Зочин 2020-04-30 192.82.72.236

БУРАМ ГУАЙ ТА БАЯН БАЙЖ БОЛНОО ГЭХДЭЭ ИЙМ ЮМ БИЧИХДЭЭ ОЛОН НИЙТ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ХАР ХОРИН, БАЯНЗҮРХ ЗАХЫН ҮНИЙГ БИЧИЖ БАЙ ГЭЖ ЗӨВЛӨХ БАЙНА. ТЭТГЭВРИЙН ЭМГЭН НАДААС ДОР ЮМАА. МЭРКУРИЙГЭЭС ЦӨӨН ХҮН ХҮНСЭЭ ЦУГЛУУЛДАГ ӨНДӨР ҮНЭТЭЙ ЗАХ ТА ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭЭД БАЙГАА ЮМ УУ ОЙЛГОСОНГҮЙ.

Avatar

Зочин 2020-04-30 39.115.114.99

Энэ жил тариа ногоо таривал мөнгө олох вм бишүү

Avatar

Зочин 2020-04-30 39.115.114.99

Бусад оронд ийм үёд хүнсний үнэ нэмэхийг хорьж байгаа. Шалшаад торгууль ногдуулж хаах арга хэмжээ авч байна

Avatar

Kkk 2020-04-30 202.9.46.144

ugiin yaduu p i z – uud n setgel ni hurtel yaduu shd, deer ni ulun nudtei, harvaas zalilah, mehleh huurah, zavshihsan gesen shg hartstai yumnuud nogoo zardag shd,

tulgunduu tsadaagui bol, hurgandaa maildag gedeg dee, ted yaduugaaraa duusna

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ТАРИА, НОГОО ТАРЬСАН ХҮМҮҮСТ ЗАСАГ МӨНГӨ ӨГЧ БАЙНА ГЭЭД МАНАЙ ТЭР ХАВИЙН МӨНГӨТЭЙ ГЭСЭН БОЛГОН ТӨВ АЙМАГТ ГАЗАР АВЧ ТАРИА, НОГОО ТАРЬСАН. ТЭГЛЭЭ ГЭЭД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ СЭРГЭЭГҮЙ. ӨНӨӨДӨР 90-ЭЭД ОНООС ХОЙШ ЯРЬСАН ХЯТАД НОГООГОО ЯРЬСААР Л БАЙНА. ЗАХ ЗЭЭЛ НЬ ӨӨРӨӨ ШИЙДДЭГ АСУУДЛЫГ ТӨР НЬ ТАТВАР ЭНЭ ТЭР ГЭЖ ШОУ ХИЙГЭЭД САМРААД БАЙХ ЮМ. НАМАР ОДОО НОГООНЫ ИМПОРТЫН ТАТВАР 30 ХУВЬ НЭМЭГДЭХЭЭР ЯАНАА ДАА

Avatar

Zochin 2020-04-30 66.181.185.145

Odoo erh barij bga namiig l songoh gui bh heregtei

Avatar

Zochin 2020-04-30 66.181.161.10

Nogoo geltgui mahnii une bs ikh ussun baisan hynaltiin baiguulguud coronogiin uyer halit shalgaad odoo bur martd zorgooroo nemj bn unee hudaldaachid

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ НЭРЭЭР ХЭДЭН ХҮНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХЭЭ БОЛЬМООР БАЙНА. ЭНЭ САЙТАД БАС СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ МӨНГӨ ОЛГОНО Л ГЭНЭ. ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ ГЭЭД БҮР ТУСГАЙ САН БАЙГУУЛСАН ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ??? ӨНӨӨДӨР ЯГ ОДОО БИД ЭНД ХЭЛЭЛЦЭЭД СУУЖ БАЙНА. ҮҮНТЭЙ АДИЛХАН Л ЮМ БОЛНО. ДООР БАЙГАА ЦЕМЕНТ ШИГ Л БОЛНО. БҮХ АСУУДЛЫГ ЗАХ ЗЭЭЛ НЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛААД ӨГӨХ БАЙТАЛ ТӨР НЬ ӨӨРСДӨӨ ИДЭЖ УУХ ГЭЭД ИРГЭДЭД НЭМЭЛТ ДАРАМТ ҮҮСГЭЖ, ТӨСВИЙН МӨНГИЙГ ДЭМИЙ ЗАРЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-04-30 43.228.131.45

Засгийн газар нэ цар тахлыг далимдуулаад 3 жилийн хугацаанд хүнсний ногоо импортлохгүй гэсэн бодлогыг явуулах хэрэгтэй. Энэ хугацаанд дотооды үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын сүлжээ тогтворжиж, боловсронгуй болж улмаар гаднаас импортлох шаардлага огт байхгүй болно. Мөн үр тариа, хүнсний ногооны бордоо, аюулгүй хүнсний стандартыг маш хатуу баримтлах, хяналт тавьдаг болох хэрэгтэй. Гаднаас ногоо оруулахгүй байснаар хятад ногоотой хольдог эсхүл монгол гэж хуурдаг байдал бүрмөсөн зогсоно.88

Avatar

Зочин 2020-04-30 43.228.131.45

Засгийн газар нэ цар тахлыг далимдуулаад 3 жилийн хугацаанд хүнсний ногоо импортлохгүй гэсэн бодлогыг явуулах хэрэгтэй. Энэ хугацаанд дотооды үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын сүлжээ тогтворжиж, боловсронгуй болж улмаар гаднаас импортлох шаардлага огт байхгүй болно. Мөн үр тариа, хүнсний ногооны бордоо, аюулгүй хүнсний стандартыг маш хатуу баримтлах, хяналт тавьдаг болох хэрэгтэй. Гаднаас ногоо оруулахгүй байснаар хятад ногоотой хольдог эсхүл монгол гэж хуурдаг байдал бүрмөсөн зогсоно.6

Avatar

Zochin 2020-04-30 66.181.185.145

Iim hongiin setgelgeetei uuldverlegch tariachidtai bhad demjeed yahiin ursuldugchtei bhad une ni bolood bsan hirnee ursuldugchgui bolohoor unee nemne gedeg uneheer novshnuud gehees uur yu geehiin eh hutsval importiin huns oruulj ir gej chaardah bolno lagaanuudaa ta nar shig novshnuudiig yamar eh oronch Mongol hun gehiin

Avatar

Зочин 2020-04-30 43.228.131.45

Засгийн газар нэ цар тахлыг далимдуулаад 3 жилийн хугацаанд хүнсний ногоо импортлохгүй гэсэн бодлогыг явуулах хэрэгтэй. Энэ хугацаанд дотооды үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын сүлжээ тогтворжиж, боловсронгуй болж улмаар гаднаас импортлох шаардлага огт байхгүй болно. Мөн үр тариа, хүнсний ногооны бордоо, аюулгүй хүнсний стандартыг маш хатуу баримтлах, хяналт тавьдаг болох хэрэгтэй. Гаднаас ногоо оруулахгүй байснаар хятад ногоотой хольдог эсхүл монгол гэж хуурдаг байдал бүрмөсөн зогсоно.

Avatar

bold 2020-04-30 202.55.191.138

Naadakh chini bol tsever shantaaj bna, khileer khun l orj garch bolokhgui, ternees bish baraa tavaar zugeer bgaa. Bitgii ingej chono boroonoor gegcheer baildaa musain khugiiin Mongolchuudaa. Undesnii erkh ashig khun chanartai baildaa muusain business iinkhen nertei luivarchdaa!!! ta nar iin ur khuukhed l zoviishuu!!!!

Avatar

зочин 2020-04-30 122.201.21.183

Газар тариалангийн салбараа дэмжмээр юм. Өөрсдөө ногоогоо тарьж хэрэглэвэл хэрэгтэй дээ. Боловсон хүчнээ сайн бэлдэж, бодлогоо цэгцтэй байлгамаар юмаа. Эрдэмтэд байх л юм төр засаг нь үгийг нь сонсож газар тариалангийн үйл ажиллагаанд тусгахгүй байгаа бхоо. Улс төрч бүгдийг мэддэг юм шиг л ярьж хийх юм. Яг үнэндээ тэд хор хутгахаас өөр шидгүй, ухаан, боловсрол муутай хогийн амьтад ш дээ.

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ НЭРЭЭР ХЭДЭН ХҮНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХЭЭ БОЛЬМООР БАЙНА. ЭНЭ САЙТАД БАС СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ МӨНГӨ ОЛГОНО Л ГЭНЭ. ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ ГЭЭД БҮР ТУСГАЙ САН БАЙГУУЛСАН ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ???? ЯГ ОДОО БИД ЭНД ХЭЛЭЛЦЭЭД СУУЖ БАЙНА. ҮҮНТЭЙ АДИЛХАН Л ЮМ БОЛНО. БҮХ АСУУДЛЫГ ЗАХ ЗЭЭЛ НЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛААД ӨГӨХ БАЙТАЛ ТӨР НЬ ӨӨРСДӨӨ ИДЭЖ УУХ ГЭЭД ИРГЭДЭД НЭМЭЛТ ДАРАМТ ҮҮСГЭЖ, ТӨСВИЙН МӨНГИЙГ ДЭМИЙ ЗАРЖ БАЙНА.

Avatar

с 2020-04-30 192.82.67.107

Монгол ногоо юугаараа илүү юм бэ? Харин ч норм, дүрэмгүй, хараа хяналтгүй пестицид химийн бодис хэрэглэж байгаа. Гаднаас орж байгаа нь ядаж л лабораторийн шинжилгээгээр орж байгаа байх шүү.

Avatar

Зочин 2020-04-30 27.123.214.2

Бид хятадуудыг газар доогуур ортол муулдаг мөртлөө өөрсдөө хэкээ ч эх оронч байж чаддаггүй, өөр өөрсдийнхөө амьдралыг доройтуулдаг. Одоо хар л даа ногоочдыг . Гарчигаас харахад нөөц байга гээд үнээ нэмнэ гээд,

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.32

Япончууд бусад улсаас цагаан будаа авдаггүй, өөрсдийн жижигхэн арал дээрээ цагаан будаагаа тариалдаг. Европын улсуудын дийлэнх нь хөдөө аж ахуйгаа их хэмжээний татаасаар авч явдаг.

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ТЭНД ОРЛОГОТОЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД ХҮНС ХЯМД, ГЕРМАН, АНГЛИД ЗАРИМ ХҮНС МОНГОЛООС ХЯМД БАЙДАГ

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.67

Ганц хоёр жилийн дэмжлэг татаасаар ийм үр дүнд хүрэхгүй. Олон жилийн турш тасралтгүй хэрэгжүүлсэн, цогц арга хэмжээний үр дүн байж таарна.

Avatar

Зочин 2020-04-30 68.113.83.194

Япон Америкаас цагаан будаа авдаг.

Avatar

Япон чинь харин ч цагаан будаа гаднаас авлага араа дэлхийд эхний 3т багтана шүү 2020-04-30 202.126.89.155

Япон чинь харин ч цагаан будаа гаднаас авлага араа дэлхийд эхний 3т багтана шүү

Avatar

ТЭНЭГҮҮД 2020-04-30 66.181.177.158

Нөгөө гайхуулдаг үндэсний үйлдвэрлэл чинь энэ.Яагаад ч дэмжээд нэмэр байхгүй тэнэг монгол үйлдвэрлэл.ҮНЭХЭЭР өлөн нөхөд.Үндэсний үйлдвэр гэж хуцдаг нөхөд үнэ нэмэгдмэгц яг дугараач.Өлөн гэхэд арай л өлөн нөхөд

Avatar

ТЭНЭГҮҮД 2020-04-30 66.181.177.158

Нөгөө гайхуулдаг үндэсний үйлдвэрлэл чинь энэ.Яагаад ч дэмжээд нэмэр байхгүй тэнэг монгол үйлдвэрлэл.

Avatar

zochin 2020-04-30 202.170.68.38

namar tertee tergui hyatadaas nogoo orj ireh n bagasdag gesen,manai nogoo tedniihees hyamd uchir,havar noots n bagasaad hyatad nogoogoo idhees oor argagui boldog gesen

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ НЭРЭЭР ХЭДЭН ХҮНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХЭЭ БОЛЬМООР БАЙНА. ЭНЭ САЙТАД БАС СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ МӨНГӨ ОЛГОНО Л ГЭНЭ. ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ ГЭЭД БҮР ТУСГАЙ САН БАЙГУУЛСАН ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ???? ӨНӨӨДӨР ЯГ ОДОО БИД ЭНД ХЭЛЭЛЦЭЭД СУУЖ БАЙНА. ҮҮНТЭЙ АДИЛХАН Л ЮМ БОЛНО. ДООР БАЙГАА ЦЕМЕНТ ШИГ Л БОЛНО. БҮХ АСУУДЛЫГ ЗАХ ЗЭЭЛ НЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛААД ӨГӨХ БАЙТАЛ ТӨР НЬ ӨӨРСДӨӨ ИДЭЖ УУХ ГЭЭД ИРГДЭД НЭМЭЛТ ДАРАМТ ҮҮСГЭЖ, ТӨСВИЙН МӨНГИЙГ ДЭМИЙ ЗАРЖ БАЙНА.

Avatar

Би эх орондоо хайртай 2020-04-30 64.119.20.247

Засгийн газар нэ цар тахлыг далимдуулаад 3 жилийн хугацаанд хүнсний ногоо импортлохгүй гэсэн бодлогыг явуулах хэрэгтэй. Энэ хугацаанд дотооды үйлдвэрлэл, хадгалалт, борлуулалтын сүлжээ тогтворжиж, боловсронгуй болж улмаар гаднаас импортлох шаардлага огт байхгүй болно. Мөн үр тариа, хүнсний ногооны бордоо, аюулгүй хүнсний стандартыг маш хатуу баримтлах, хяналт тавьдаг болох хэрэгтэй. Гаднаас ногоо оруулахгүй байснаар хятад ногоотой хольдог эсхүл монгол гэж хуурдаг байдал бүрмөсөн зогсоно.

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ НЭРЭЭР ХЭДЭН ХҮНИЙ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХЭЭ БОЛЬМООР БАЙНА. ЭНЭ САЙТАД БАС СҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИЖ МӨНГӨ ОЛГОНО Л ГЭНЭ. ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ ГЭЭД БҮР ТУСГАЙ САН БАЙГУУЛСАН ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭВ???? ӨНӨӨДӨР ЯГ ОДОО БИД ЭНД ХЭЛЭЛЦЭЭД СУУЖ БАЙНА. ҮҮНТЭЙ АДИЛХАН Л ЮМ БОЛНО. ДООР БАЙГАА ЦЕМЕНТ ШИГ Л БОЛНО. БҮХ АСУУДЛЫГ ЗАХ ЗЭЭЛ НЬ ӨӨРӨӨ ЗОХИЦУУЛААД ӨГӨХ БАЙТАЛ ТӨР НЬ ӨӨРСДӨӨ ИДЭЖ УУХ ГЭЭД ИРГДЭД НЭМЭЛТ ДАРАМТ ҮҮСГЭЖ, ТӨСВИЙН МӨНГИЙГ ДЭМИЙ ЗАРЖ БАЙНА

Avatar

Зочин 2020-04-30 64.119.20.123

Импорт гэхээр Хятад гэж худлаа хашги рах аа боль нарийн ногоог дундад Азийн орнууд Узбек, Тажик, Киркиз , Украйн, Молдаваас чөлөөтэй орууүах жнь сонгино сармис дээрх орнбудад илүү хямд чанартай юм билээ.

Avatar

Цэцгээ 2020-04-30 103.29.144.170

Импортын гурилыг оруулахыг болингуут үнээ өсгөж байсан .Одоо импортын ногооны татварыг нэмэхээр манай ногоочид үнээ шууд өсгөж таарна.Манай монголчууд ер нь их шуналтай ард түмэн

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ШУНАЛТАЙ БИШ ҮХЭЖ БАЙСАН ӨЛӨН АРД ТҮМЭН. 76-ГААСАА ЭХЛЭЭД

Avatar

Зочин 2020-04-30 66.181.187.188

Ер нь энэ ченжийын тухай түрээслэгчийн тухай хууль гаргамаар дан мөлжлөг амархан мөнгө олохыг л сүвэгчлэнэ бас хирэндээ сүлжээтэй .ижил бараа тэнд нэг энд нэг өөр үнэтэй байх шиг.

Avatar

Зочин 2020-04-30 64.119.20.123

Ногоочид эрх ашиг нэрээр хил хаах, импортыг татварыг хамаагүй нэмж болхгүй ээ, бэлэн жишэн хэлье цемент дээр бүрэн хангана гээд л импорт хаасан 19 онд тн нь 170,0 К байсан одоо 250,0 К боллоо, ингэж дураараа үнэ нэмж монопол байдлбг 2,3 хүний эрх ашиг хангагдаж таарахгүй ээ. ШТМ цах ны үнэ нэмэгдээгүй байхад хэдхэг сарын дотор үнээ 40-50% нэмдэг тэгэхлээр мпортыг цементыг татвараа төлөөп оруулах хэрэгтэй байрны үнэ шууд өсөх нөхцөл үүсэхыг ЗГ анхааралдаа авах

Avatar

Зочин 2020-04-30 192.82.65.224

үнээ нэмээд байвал гаднаас хүнс оруулж ирээд бүгдийн дампуурууп.

Avatar

Зочин 2020-04-30 192.82.65.224

Монгол ногоочид хүнсний ногоогоор улсаа хангана гээд хуцаад байдаг хаа бйана аа. зүгээр л бие биенээ шулах гэсэн мөнгөний төлөө хар бирдүүд.

Avatar

Зочин 2020-04-30 202.21.107.96

Үнээ нэмж болно. Гэхдээ ганц кг ногоон дотор ялзарсан зөөлөрсөн юмаа холиод өгөөд байдгийг ойлгохгүй байна.

Avatar

Зочин 2020-04-30 202.179.26.189

Импортын ногоог оруулах ёстой. Тэгэж байж зах зээлийн өрсөлдөөн бий болно. Түүнээс яг банк шиг монополи үйлчилгээ өртгөө бууруулахгүй.

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ИМПОРТЫН НОГООГ ЧӨЛӨӨТЭЙ ОРУУЛЖ ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛГОХГҮЙ БОЛ ИНГЭЖ БАЙГАА Ш ДЭЭ. ХЯТАД НОГОО ГЭЭД НАД РУУ ХҮМҮҮС ДАЙРАХ Л БАЙХ. ТЭДЭНД ХАНДАЖ ХЭЛЭХЭД ТА НАР АМЬДРАЛЫН БОЛОМЖТОЙ МӨНГӨТЭЙ ЮМ БАЙНА. ӨНДӨР ҮНЭТЭЙ МОНГОЛ НОГООГОО ИД. МӨНГӨГҮЙ БИД НАР ҮНЭ ХЯМД ХЯТАД НОГОО АВЬЯ. 9 САРААС ИМПОРТЫН ТАТВАР 30 ХУВЬ НЭМЭГДЭХЭЭР ХЯТАД НОГООНЫ ҮНЭ ӨСНӨ. ҮҮНИЙГ ДАГААД НАЙМААЧИД Ч ҮНЭ НЭМНЭ. ТЭР ҮЕД МӨНГӨГҮЙ БИД ХЯТАД НОГООГОО Ч АВЧ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХ БАЙХ

Avatar

zochin 2020-04-30 150.129.141.55

MANAY MONGOLCHUUD CHINI BIE BIENEE KHUURCH < DEEREMDEJ , KHULKHIDAJ , SHULJ BAYJ KAYF AWDAG MUUKHAY ARD TUMEN SHUU DEE, TER b** KHEL AKH DUU , AMRAG SADANGAA SHULNA SHUU DEE

Avatar

Иргэн 2020-04-30 76.107.165.63

Монгол байцаа гэж одоо байх уу. Наймаачид ч сийхгүй худлаа хэлнэ шүү дээ

Avatar

Зочин 2020-04-30 202.126.89.163

Үндэсний үйлдвэрлэлээ дэмж гэчихээд амандаа орсон үнэ хэлээд цагаан сараар хулхи цагаан идээ зараад баяр болохоор үнээ тэнгэрт хадаадаг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих хэрэг байгаа юмуу.

Avatar

irgen dorj 2020-04-30 96.60.214.119

Odoo gazar tarilaltiin ue elne.Ter ued ter JDY xyy bagatai zeelee nogoochid, gazar tarilan erhelj baigaa humuustei ogoh heregtei. urgac huraasnii daraa ter shaardlaga tavi

Avatar

Zochin 2020-04-30 202.179.26.169

China b**s, schees idechgui odoo bollooooo,odor bolgon, tsag dutam undesnii nogoochdoo tor zasag demjich estoi. Naad nudee neegeech

Avatar

Зочин 2020-04-30 180.149.93.98

ТӨР ЗАСАГ НЬ ОЛИГТОЙ АЖИЛЛААД, АРД ТҮМЭН НЬ БИЕ БИЕЭ БОДДОГ БАЙСАН БОЛ ХААНААС ХЯТАД НОГОО ИДЭХ ЮМ. ЧАМ МЭТИЙН НАЙМААЧИД САНААНЫ ЗОРГООР ҮНЭ НЭМЭХЭЭР ХЯТАД НОГОО АВАХААС ЯАХ ЮМ.

Avatar

Зочин 2020-04-30 119.40.103.6

Төр, засаг зарим нэг хүнсний хэрэгцээний бүтээгдэхүүний үнэ ханшд нөлөөлөх шаардлага байна даа

Avatar

Эсэргүү 2020-04-30 49.0.212.60

Хятад ногоог бүү оруул Монгол ногоогоо аваарай бид хямд үнээр зарна үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гээд байсан ногоочид яагаад үнээ хөөрөгдөөд байна вэ. Ядарсан үед л энэ хүмүүсийн хүн чанар мөн чанар тодрох юмаа

Avatar

Зочин 2020-04-30 64.119.20.247

Ногооны үнэ нэмэгдэх ч яамай байна аа. Үүнийг далимдуулж урьдаас ногоо оруулж үнэ бууруулвя гэж л ард түмэн минь тэнэгтэхгүй байгаасан. Угаасаа төмс, хүнсний ногоогоо урьдаас авахгүй, дотоодын хүчин чадлаар хангадаг болохоор болсон ш дээ.

Avatar

Монголчуудын санаа 2020-04-30 185.220.102.7

Ийм болхоор хилээ нээлттэй байлгадаг юм даа. Хил хаалвал талх 10000₮ хүрнээ.

Avatar

зочин 2020-04-30 202.131.251.130

uul n ert urgatsiin nogoo garsan bna lee, daanch une diildehgui ondor baina. gadnaas nogoo oruulahgui bol bur aimaar osno doo. gaaliin tatvariig tegleh heregtei.

Avatar

Иргэн 2020-04-30 192.82.64.220

Ийм гадаадын импорт багассан үед хүнсний ногооны гаалийн татварыг нэмдэг мэргэн бодлоготой улс төрчидтэй улс шүү. Нэг гараараа гаалийн татвараас чөлөөллөө гээд, нөгөө гараараа нэмдэг. Монголын жишгээр гаалийн татвар нэмсэн гээд ногоочид, наймаачад ногооны үнээ улам нэмнэ, улс төрчид, яам хямдарна гээд солиотой галзуу юм аа яриад явж байна. Махтай адил ногооны магнаг болно доо. Монголд цалин бусад улстай харьцуулахгүй бага, зарах болохоор дэлхийн жишгээр үнэ тогтоож зарна, мах мэтчилэн.

Avatar

Иргэн 2020-04-30 103.57.93.98

Ухнаагийн Хүрэлсүх Улайдаггүй Улаан нарын увайгүй бодлогын үр дүнд ард түмэн шулуулж хохирдог болжээ

Avatar

монгол 2020-04-30 192.82.77.63

хөл хорионы үед ямарч хязгаарлалтанд ороогүй хүнсний худалдаа үнээ улам нэмж ард иргэдээ шулж байгаа, мөн хөлсний тэрэгний жолооч нар ч үнээ буулгахгүй байгаа нь ядарсан олны амьжиргаанд нэрмээс болж улам бухимдал нэмж байна.

Avatar

монгол 2020-04-30 103.57.93.43

Баянзүрх зах дээр монгол сонгино 6000, манжин 5000 болсон байна. Тийм үнэтэй хэрнээ зарим нь ялзарсан. Ногоочдоо төр дэмжиж үнийн нь нэмүүлжээ. Харин нийт хэрэглэгчдээ хэн хамгаалах юм бол доо. Манай ногоочид хэзээ зөв ногоогоо зөв тарьж, хадгалаж сурах юм бол доо. Одоогоор үнээ галзууруулж л чадаж байна

Avatar

Төмөр 2020-04-30 150.129.141.231

Жилийн 3 хувийн хүүтэй зээл жирийн ногоо тариалагчдад олдохгүйн билээ, рапс таригчид бүгдийг нь авч байгаа. Ж.Энхбаяр үүний тод жишээ. Монгол улс хэзээ ч дотоодоосоо хүнсний ногоогоо хангаж чаддаггүй, тийм боломж ч байхгүй, энэ яамныхан гэж бөөн авилга хүнд суртал худал хуурмаг. Дан хятад ногоо бид идэж байгаа шүү, юу үнэн энэ үнэн. Тариаланч хүний хувьд үнэнийг хэллээ.

Avatar

иргэн 2020-04-30 66.181.187.188

Ногоон дунд ялзарсан нэг хоёр ширхэг байвал шууд торгох хэрэгтэй эрүүл мэндийн эсрэг гэмт үйлдэл маск зүгээгүйтэй нэгэн адил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж