Долоон жилийн өмнө манай улс барилгын материалынхаа 90 орчим хувийг импортоор хангадаг байлаа. Манай цементийн зах зээлийг Хятадын үйлдвэрлэгчид атгаж байсан үетэй харьцуулахад одоо үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болсон. Үндсэндээ монгол, хятад цементийн эрэмбэ, солигдоод буй.
Бүтээн байгуулалтын “талх” гэгддэг цементийн жилийн хэрэгцээ улсын хэмжээнд хоёр сая тонн. Харин дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал дөрвөн сая орчим тонн хангалттай давж байгаа тул цаашлаад монгол цементийг экспортлохоор үйлдвэрлэгчид том амбийц тээж байсан нь саяхан. Өөрөөр хэлбэл, “талх”-ны нөөцөө хангалттай бүрдүүлж, дотоодын хэрэгцээний 90 хувийг хангаж буй МАК, “Монцемент БМ” ХХК, “Хөтөлийн цемент” ХХК зэрэг томоохон дөрвөн цементийн үйлдвэр тус бүртээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гэхээр хамгийн багаар бодоход 4.2 сая тонн цемент үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадал бий гэсэн үг.
Барилгын материалын 2030 он хүртэлх хэрэгцээг “Барилга.мн” тооцоолон судалснаар цемент улсын хэмжээнд 2.6 дахин нэмэгдэж, 3.4 сая тонн болох төлөвтэй гэж үзжээ. Гэтэл дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын улмаас аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсч, олон оронд Хятад улстай үйлдвэрлэл, худалдааны шууд хамааралтай аж үйлдвэрлэл доголдож, зогслоо. Үүнд манай улс ч бас хамаатай.
Худалдаа аж аж үйлдвэрлэлийн олон салбарт урд хөрштэй хамтран ажилладаг монголчуудын хувьд цар тахал том цохилт болж, аж ахуй нэгжүүд үүдээ барих нь барьж, ихэнх нь орлого буурахад хүрсэн нь нууц биш. Цемент үйлдвэрлэгч томоохон компаниудад ч бас коронавирусийн сөрөг нөлөө мэдрэгдэж эхэлжээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн ч цементийн үйлдвэрүүд хорио цээрийн улмаас түүхий эдээ татан авах, нийслэл дэх цементийн нийлүүлэлт зогсох, эрэлтээ давж чадахгүй байх зэрэг асуудлаас үүдэн борлуулалт ч бас тодорхой хувиар буурсан байна.
Үндэсний үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болох Монцемент үйлдвэр нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Цар тахлаас үүдэн хорио цээрийн дэглэм тогтоосон учраас үйлдвэрийн хүчин чадлын 30 хувиар ажиллаж байгаа. Ингэхдээ ажилчдын хоорондын зайг 1,5-2 метрт барих, хүүхэдтэй ажилчидаа гэрээс нь ажиллах байдлаар зохицуулжээ.
Нөгөө талаас Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорионы арга хэмжээг шат дараалан хэрэгжүүлсэн. Үүний нэг нь хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гурав, дөрөвдүгээр сард хоёр ч удаа хязгаарласан нь цементийн нийлүүлэлт тасрахад хүрч, борлуулалт тодорхой хэмжээнд буурахад нөлөөлжээ. Дээр нь барилгын салбарт бас хямрал нүүрлэсэн нь үйл ажиллагаа доголдох, борлуулалт буурах нэг шалтгаан болсон гэж Монцемент компанийнхан үзэж байгаа юм байна. Тус компанийн зүгээс одоогоор үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй тул нийлүүлэлтээ 100 хувь хангаж чадахгүй байгаа гэх тайлбарыг өгсөн билээ. Хэрэв цаашид коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрвэл Монцемент компани үйл ажиллагааныхаа хүчин чадлаа бууруулж ажиллахаар төлөвлөжээ.
БНХАУ-д дэгдэж, дэлхийн 213 улсад зөөвөрлөгдсөн коронавирусийн халдварын сөрөг нөлөө ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид томоохон сорилт болоод байна. Зөвхөн Монцемент ч биш бусад цементийн үйлдвэрүүдэд ийм асуудал үүссэнийг үгүйсгэх аргагүй.
Хэдийгээр МАК евро цемент үйлдвэрийн тухайд үйл ажиллагаа болон борлуулалт буураагүй гэх тайлбарыг өгч байгаа ч цар тахлын хямрал зөвхөн тус компанийг тойрч өнгөрөөгүй биз ээ. Наад зах нь хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахад л нийлүүлэлт тасарч, эрэлт ихсэхэд хүрнэ. Энэ мэтчилэн коронавирусийн халдварын дэгдэлт, сөрөг нөлөө нь үндэсний үйлдвэрлэгчдэд том сорилт болсон тул сүүлийн үед цементийн эрэлт нь ихэссэн ч нийлүүлэлтээ 100 хувь хангаж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл байна. Мэдээж үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг үгүйсгээгүй ч халдварт өвчний сөрөг нөлөө бүтээн байгуулалтад чөдөр болж барилгын салбар, цементийн үйлдвэрүүдэд том цохилт болсон гэхэд хилсдэхгүй биз ээ. Хэрэв муугаар бодоход нөхцөл байдал хүндэрч "талх"-ны нөөц тасрахад хүрвэл бүтээн байгуулалт зогсох, улмаар хуурамч цементийн асуудал дахин сөхөгдөхийг ч үгүйсгэх аргагүй.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-04-30 103.242.47.94
ZA ANARKHUU ZAHIALGAAR IIM YM BICHMEERGU I BNA UNENDEE ENE OLON KOMPANI 2012 OND YU GJ HUTSAJ ZEEL AVCH BSANIIGNI ERGEED NEG HARAARAI 1 TONN TSEMENT 120.000 BNA GJ BSAN ODOO HED BGA BILEE DEER NI YAHAARAA HOMSTOL UUSDEG YM BAIR AVAH HUN BHGUI BANK ZEEL OLGOHGUI BHAD BITGII IIM YM ZAHIALGAAR BICHEED BNA BODITOI BNA SHU URD HYTAD ULSAD TUMUR BARAG UNEGUI BSON BNA ARMATUUR MASH HYMD BNA GETEL ODOO TSEMENT IIM BNA TIIM BNA GEED h*****d BHIIN BODITOI BAILDA BICHIJ BGA YM SUDLALDAAA YADAJ UNENDEE 1
Зочин 2020-04-30 202.21.109.46
Cementee erthen nootsloorei humuusee
мгл 2020-04-30 122.201.22.197
элдэв захиалгат юм бичээд байдгаа боль,хучин чадал нь хоер дахин давж байхад юу гэж доголдог юм,тээвэр огт саатаагуй!!!
бас бензин шатахууны луйварчид захиалгаар айлгаад байдгаа зогсоод 1000 тогрогоор унээ бууруул!!!!
ЗОЧИН 2020-04-30 139.5.216.151
ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ХАМГИЙН ЧАНАРТАЙ НЬ МАК ЦЕМЕНТ ГЭЖ БҮГД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БУЙ, ЕВРО СТАНДАРТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ, ЕВРО СТАНДАРГТЫН ЦЕМЕНТ УЧРААС ЧАНАР НЬ ХАВЬГҮЙ ИЛҮҮ АЖ.
Зочин 2020-04-30 64.119.20.123
Наадуул чинь санаатай үнээ нэмж новши рч байгаа чадахгүй бол боль, шууд импортын цементыг татвар аа төлөөд оруулж ирье. Чанар нь бараг илүү дээ. Цах ны үнэ тогтвортой. ШТМ буурсан байхад цемент ямарч шалтгаангүй 40-50% өслөө. Барилгачдын холбоо шууд Хятадаас оруулах хэрэгтэй.
Зочин 2020-04-30 202.126.88.142
МАК, Монцемент нь Чингис бондоос зээл авж барьсан.Төрийн өмчит Хөтөл цемент шохой бас зээл авсан.Одоо муу зээлдэгч болсон.
Зочин 2020-04-30 59.153.114.169
Цементээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангадаг боллоо гээд л хуцалдаад байгаагүй билүү. За тэгээд хамаг төсвөө бетон, барилга болгож худалдан авагч ч байхгүй сууж байснаас түргэн ашиг олох салбар луу хийвэл улсад хэрэгтэй байх дхх
Зочин 2020-04-30 64.119.23.72
Ад үзээд байсан МАК ийн цемент аминд орох нь ээ. Үндэсний үйлдвэр гээд байдгийн учир энэ биш үү
Зочин 2020-04-30 66.181.191.36
llm muuhai hundee odoo shataaj
Зочин 2020-04-30 66.181.161.43
Үндэсний үйлдвэрийг дэмжихээр л бүтээгдэхүүний үнэ талийчихдаг. Хятад цементийг бид 7500-8500 тѳгрѳгѳѳр авдаг байсан бол одоо 10000-12000.
Zochin 2020-04-30 103.229.120.197
Moncement argaguir dandaa hytad tonog tuhuurumjtei uildver .Mak cement europiin mash chanartai tehnik tonog tuhuurumjtei. Tuuhii edee ch uursduu uildverledeg tasraltgui ajillana.
Зочин 2020-04-30 202.21.97.30
ёстой ойлгомжгүй юм бичиж. Дөнгөж саяхан ашиглалтанд орсон үйлдвэрийн тоног төхөөрөмж засварт ороод байгаа ч гэх шиг… хэдхэн жил л болж байгаа биз дээ??? үйлдвэрийн хүчин чадал ин хэтэрсэн ч гэх шиг, тэгснээ эрэлт нь их байгаа ч гэх шиг… юу гэх гээд байгаа юм бол доо үүгээрээ???
huuchin haiguulchin 2020-04-30 202.9.46.143
Montsement yah geed bgaa yum oilgogdohgui bna utgagui medee bna
to
Зочин 2020-04-30 66.181.168.157
сайн л биз ХӨТӨЛийн цементийн үйлдвэрийг өргөтгөн шинэчилж ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжих боломж юм биш үүү