"Барилдах үед үзэгчид, наадамчид их нөлөө үзүүлдэг" | News.MN

"Барилдах үед үзэгчид, наадамчид их нөлөө үзүүлдэг"

"Барилдах үед үзэгчид, наадамчид их нөлөө үзүүлдэг"

"Барилдах үед үзэгчид, наадамчид их нөлөө үзүүлдэг"

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Хамаг Монгол” студи хамтран 2020 оны 05 дугаар сарын 03 буюу энэ ням гарагт Монгол Улсын шилдэг харцага, начин цолтнуудын багийн халз барилдааныг онлайнаар буюу үзэгчгүй зохион байгуулах гэж байна. Уг барилдаанд энэ цагийн идэр залуу хүчтэнүүдийн төлөөлөл болох Улсын харцага Б.Бат-Өлзий, Д.Анар, Б.Одгэрэл, М.Бадарч, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн, Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, Улсын начин Б.Амарзаяа, Ц.Одбаяр, Э.Даш, Б.Серик, Б.Орхонбаяр нар оролцох аж. Барилдааны орлогыг цар тахлын голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар болон Улсын онцгой комисст хандивлах юм.

Бид үүнтэй холбоотойгоор тус хандивын барилдааны зохион байгуулалтанд оролцож буй Улсын Харцага Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Т.Өсөх-Ирээдүйтэй ярилцлаа.


– Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргье. Манай уншигчдад ирэх Ням гаригт зохион байгуулагдах хандивын барилдааныхаа тухай мэдээллийг хүргээч?

– Сайн байна уу. Танай сайтын уншигчдад, Монгол бөхөө үзэх дуртай Монголын ард түмэнд болон бөхчүүддээ хаврын адаг сарын энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Манай бөх сонирхогч, бөхчүүд их сайн мэдэх биз ээ. "Хамаг Монгол" студиэс үндэсний бөхийн харцага, начин цолтой бөхчүүдийн барилдааныг өмнө нь бас гурав, дөрвөн удаа зохион байгуулж байсан. Би ч барилддаг байхдаа оролцдог байлаа. Үүнээс гадна өндөр чансаатай бөхчүүдийн халз барилдааныг ч зохион байгуулж байсан байх. Эдгээр барилдаануудын үргэлжлэл болж л энэхүү барилдааныг улс эх орон гэлтгүй дэлхий нийтэд нүүрлээд буй цар тахлын цаг үед ард түмэндээ зориулан зохион байгуулах гэж байна. Энэхүү барилдаанд маань зургаа, зургаан харцага, начин цолтой бөхчүүд баг болж, барилдана.

 Миний сонссоноор бол холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрлүүдийг нь авсан.

Монгол Үндэсний бөхийн холбоотойгоо хамтраад зохион байгуулж байна. Энэ барилдаан шинэ он гарснаас хойш цагаан сарын өмнөхөн хорио тавигдаж, янз бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулагдаагүй учир анхны томоохон барилдаан болж байна. Энэ бол урлагийн тоглолттой адилхан. Бөхчүүд маань л нийлээд хамтраад үүргээ гүйцэтгээд хандив тусламжаа үзүүлж байна гэсэн үг. Бөхийн барилдаанаа онлайн хэлбэрээр хүмүүст хүргэж, олсон орлогоо ХӨСҮТ-д хандивлана.

– Энэхүү барилдаан маань бөхийн өргөөнд, бүрэн үзэгчгүй зохион байгуулагдана гэж ойлгож болох уу?

– Тийм, бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Ер нь бол үзэгчгүй. Зөвхөн бөхчүүд, шууд дамжуулалтын баг хамт олон, жаяг дэгийн баг оролцоно.

– Барилдааны маань оноолт хэрхэн таарч байгаа вэ?

-Багийн барилдаан болохоор нэг бөх маань эсрэг багийнхаа бүх бөхчүүдтэй барилдана гэсэн үг. Хоёр багийн зургаа, зургаан хүн нийлээд нийт 36 барилдаан хийнэ л дээ. 18 болон түүнээс дээш даваа авсан баг нь л ялна. Хэрвээ 18, 18-аар тэнцвэл шийдвэрлэх гурван бөх сугалаагаар таарч барилдана.

– Хөл хорионы үед бөхчүүдийн бэлтгэл хэр байгаа вэ? 

-Ганцхан бөхчүүд гэлтгүй нийт спортын тамирчдад энэ хөл хорио тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Олимп болон бусад томоохон тэмцээн уралдаанууд хойшлогдож, цуцлагдсан болохоор яг ойрхон тэмцээн байхгүй байсан ч тамирчид өөрсдийн хэвшсэн форм гэж байдаг түүнийгээ алдахгүйн тулд боломж бололцоогоо ашиглаад бүгд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа байх. Миний хувьд голчлон "Цэцэрлэгт хүрээлэн" дээр л бэлтгэл хийж байна даа.

– Хэрвээ наадам зохион байгуулагдвал, наадмын бөхийн барилдааныг иймэрхүү янзаар үзэгчгүй зохион байгуулах боломж бий юу. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ?

-Яг энэ тал дээр тодорхой мэдэж байгаа юм бол алга. Мэдээж төрт ёсны том баяр шүү дээ. Онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед наадам хойшлох юм уу эсвэл зохион байгуулагдах юм уу энэ тал дээр ёстой мэдэх юм алга даа. Гэхдээ 1939 онд дайны жилд ч наадам зохион байгуулагдаж байсан юм байна лээ. Хойшлогдоод зохион байгуулагдахгүй нөхцөл байдал үүсвэл бас хэцүү. Наадам зохион байгуулагдах тухайн үед ч өнөөгийнх шиг гадуур тархалтгүй байвал ямар хэлбэрээр явагдах юм, болох л байлгүй дээ.

– Үзэгчгүй тэмцээнүүд зохион байгуулагдаад эхэлвэл бөхчүүдэд хэр санагдах вэ?

-Бөхчүүдийн хувьд үзэгчид, наадамчид их нөлөө үзүүлдэг шүү. Ялангуяа амьд харилцаа гэдэг чинь чухал. Хэлж мэдэхгүй л байна. Дараа нь л хэлэх байх. Одоо бол анх удаагаа үзэгчгүй, бөхчүүдээс өөр оролцогчгүй барилдаан болох гэж байна. Өмнө нь ийм тохиолдол таарч байсангүй. Ирэх Ням гаригт мэдэрнэ дээ. Эвгүй л байна даа.

-Саяхан Монголын Үндэсний бөхийн холбоо маань шинэ тэргүүнтэй боллоо. Ингэснээр он удаан жил үргэлжилсэн бөхийн холбооны маргаан цэгцэрсэн уу?

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн сонгуульт албад би тэргүүлэгчдийн тоонд багтдаг. Гэхдээ бас энэ үндэсний бөхийн холбооны талаарх янз бүрийн асуултанд хариулах надад мэдлэг болон боломж алга. Маргаан бол нэг талдаа шийдэгдээд нэг болж чадсан л гэж бодож байна.

– Нэг хэсэг үндэсний бөх, допинг гэж хүчтэй яригдсан. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлээч?

– За би бол анхнаасаа л энэ асуудал дээр эсрэг байр суурьтай, байнгын шүүмжлэгч байж ирсэн. Спортод ганц л зарчим байдаг. Спортын өрсөлдөөн үргэлж шударга, ил тод, нээлттэй байх ёстой.

– Ярилцсанд баярлалаа.

– Баярлалаа

Та бүхэн халз барилдааныг UNILIVE – 88, DDISH LIVE – 900 сувгуудаар зургаан мянган төгрөг төлж, шууд хүлээн авч үзэх боломжтой. 2020 оны нэгдүгээр сарын сарын 27-ноос хойш Үндэсний бөхийн заал, танхимын барилдаан зохион байгуулагдаагүй бөгөөд энэ удаагийн онлайн халз барилдаан нь бөх сонирхогч үзэгч түмний хүлээлтэд нийцсэн барилдаан болж буйгаараа онцлогтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2020-04-30 192.82.64.168

Энэ цар тахлын үеэр юуны чинь халз барилдаан вэ? УОК, ЭМЯ-наас хүмүүсийн өөр хоорондоо 2-4 зайтай бай гэсэн зөвлөмж гаргагсан. Үүний дагуу УИХ нэг танхимдаа хуралдахгүй байна. Гэтэл бөхчүүд юу сэдээд байгаа юм. Үнэхээр ханвид өгмөөр байгаа бол 10,10 сая төгрөг гаргаад өг л дөө. Та нар цөл авах болхоороо хэдэн зуугаар нь өгдөг гээ биз дээ. Бөхчүүд 2-4 зайнаас яаж барилдах юм. УОК үүнийг зөвшөөрч байгаа бол эхлээд хорио цээрээ цуцал.

Avatar

Boli boli 2020-04-30 103.212.116.241

Bolison ni deeree negd ta nar sonirholgyi bolchihson,hyn yzehgyi mungu orohgyi,aygyi bol barildsan 12 zasuul hiisen 6 ni mungu tsalin neheed suuchihna….iim l bodoltoi bolgoson doo ard tymener ta nar,handivaar bas gazriin huuli bus naimaachdiin reket hamgaalalt hiij olson mungunuusuu handiv uguuch,,,,yalanguya hujirtiin Sugarjargal metiin yvdag jorlonguud

Avatar

dsr 2020-04-30 122.201.22.196

Uzegchgui barildaan gecheed haanaas orlogo orj handiv uguh geed bn?

Avatar

123456 2020-04-30 49.0.212.134

Допингтой хөдөөний ооркууд

Avatar

z 2020-04-30 103.212.118.244

Бөх чинь хүн шүү дээ. Хэдэн төгрөг цуглуулж дэмжлэг болгох гээд хүмүүсийг эрсдэлд оруулах бий . Японд Сумо барилдуулж өвчин халдвар гарсан гашуун сургамж байна. тоостой хивсэн дээр гуталтай барилдан бөөн бохир орчин гээд бодох юм ихээ……. Та хэд маань түмэний шиг хүртсэндээ тэр хишигээсээ жаахан жаахан өгөөд эрсдэлгүй эрүүл байхыг хичээ. Үнэн үг хурц байдаг бодолцоороо

Avatar

Зочин 2020-04-30 202.55.188.39

Манай банди энэ 14 хүрнэ.Хичээл номондоо тааруу унтаж идэх нь дийлдэхгүй юм.Ойрноос гар хөл нь хүч хүрэхээ болилоо БӨХ болгоноо

Avatar

123456 2020-04-30 49.0.212.134

Ха ха ха, залуугаараа тархинд нь цус харвачихдаг юм билээ, Солонгос явуулж барилга дээр цемент үүзүүлж шавар зууруул, цалин нь 2,500,000-аас буудгүй юм бна лээ

Avatar

бох 2020-04-30 182.160.0.48

Урлаг уран сайхан дуу хуураас арай ондоо шуу. Хоёр хун холсоо гартал ноцолдоно. Магадгуй хамар амнаас нь цус гарах ч асуудал уусдэг. Засуулууд бохийн малгай биенд нь хурнэ. УОКомисс зовшоорсон нь буруу гэж бодож байна.

Avatar

COVID NACHIN 2020-04-30 43.242.242.57

NAADMAAR TSOL AVSAN BUHCHUUDED COVID NACHIN<COVID HARTSAGA TSOL UGNU GEJ NAADMIIN KOMICC SHIIDSEN SHUU

Avatar

ЗОЧИН 2020-04-30 202.21.120.42

ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.53

Энэ барилдаанд 12 бөх л оролцох юм байна. Бөхчүүд нь барилдаан болгоны өмнө гараа ариутгаад, бусад хүмүүс нь маскаа зүүх, гар ариутгах зэргээр эрүүл мэндийн дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй. Миний хувьд барилдаан гарч байгаа төлбөртэй сувгийг үзэж энэхүү хандивын аянд нэгдэнээ.

Avatar

Хашир 2020-04-30 202.21.98.10

Коронавирусын одоо үед үзэгчид, наадамчидгүй барилдаж үзнэ байгаа

Avatar

ХН 2020-04-30 202.179.25.25

АРД ОЛОН НААДМАА ХИЙХ БАЙХӨӨ… ДЭЭДЖС НОЁДУУД Ч НАЙРАА ХИЙХ БИЗ …

Avatar

zochin 2020-04-30 150.129.141.55

naad barildaanaa zogsoo . gay bolj emy , ontsgoygiinkhny gargaj buy khuchin charmayltyg uguy khiikh gej baygaa yum , nuguu buugnurul khaachiw , khandiw ugukh khuseltey bol khuwiasaa saya sayig niiluuleed l ugchikh, ta nar bololtsootoy , zun naadam ikh khesee biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж