"Бидний хэдэн нөхөд ус руу үсрээд орчихсон, живэх нь живсэн" | News.MN

"Бидний хэдэн нөхөд ус руу үсрээд орчихсон, живэх нь живсэн"

"Бидний хэдэн нөхөд ус руу үсрээд орчихсон, живэх нь живсэн"

"Бидний хэдэн нөхөд ус руу үсрээд орчихсон, живэх нь живсэн"

Монголын банкны холбооны ерөнхийлөгч, Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Б.Мэдрээтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  


 ОЙРЫН ИРЭЭДҮЙД САНХҮҮГИЙН НЭЛЭЭН ГҮН ХЯМРАЛ БОЛЖ МЭДНЭ

 -Дэлхийд тархсан цар тахлын аюул Монголын банк, санхүүгийн салбарт хэр зэрэг хүнд тусч байна вэ?

 -Ер нь хэцүү байдал үүсгэж байна. Хугацаа хэтэрсэн зээл өмнөхөөсөө илүү их. Чанаргүй зээл нэмэгдэж байна. Зээлдэгч харилцагч нар маань зээлийн хугацаагаа сунгуулъя, хүүгээ тодорхой хэмжээнд бууруулж өгөөч гэсэн хүсэлтүүд байнга тавьж байна. Арилжааны 13 банк энэ чиглэлээр харилцагч, зээлдэгчдийнхээ зээлийн хугацааг сунгах, боломжоороо зээлийн хүүг нь бага зэрэг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг шат дараатай авч, банк бүр харилцагч нартайгаа тулж ажиллаад явж байна.

-Нийгэмд цаашид эдийн засаг нэлээн хүндэрнэ гэсэн айдас байна. Цар тахалтай холбоотойгоор биднийг ойрын ирээдүйд юу хүлээж байгаа бол?

-Ойрын ирээдүйд санхүүгийн нэлээн гүн хямрал болно байх. Санхүүгийн хямралаас улбаалаад эдийн засгийн хямрал руу орно байх. Цаг хугацаа нь тодорхой биш учраас. Нэгэнт санхүүгийн хямрал, эдийн засгийн хямрал руу орчихоор цаашлаад нийгмийн хямрал руу орох магадлалтай гэж харж байна.

-Дэлхийн Төв банкууд эрсдэлээс хэрхэн сэргийлж байна вэ?

-Дэлхийн бараг бүх улс банкны хоёр шатлалтай тогтолцоотой. Нэг нь Төв банк гэж, мөнгө зээлийн бодлого явуулдаг, нөгөөх нь арилжааны банк гэсэн хоёр шатлалтай. Арилжааны банк нь компанитай адилхан ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ресторан, дэлгүүр шиг өөрийнхөө бүтээгдэхүүнийг борлуулаад, зараад явж байгаа. Төв банк нь тухайн улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг, мөнгө хэвлэдэг, мөнгөний нийлүүлэлт хийдэг төрийн институц. Тэгэхээр дэлхийн бүх орны Төв банк санхүүгийн болон эдийн засгийн энэ хямралын үед бодлогын хүүг бууруулах, арилжааны банкууддаа бага хүүтэй, урт хугацаатай мөнгөний нийлүүлэлт, санхүүжилт хийж байна. Тэр мөнгөөр нь арилжааны банкууд зээлдэгч – харилцагчдадаа үйл ажиллагааг нь зогсоочихгүйн тулд ажлын байраа хэвээр хадгалж үлдээлгэхийн тулд дамжуулан зээлдүүлж, тэр аж ахуйн нэгж, компаниудыг санхүү, эдийн засгийн хямралаас гаргах үйл явцад нь туслаж дэмжлэг үзүүлж байгаа юм.

-Та Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хагас жилийн хугацаа өнгөрчээ. Зээлийн хүү бууруулах арга хэмжээг цааш үргэлжлүүлж, цогц арга хэмжээ авч ажиллана гэсэн. Таны төлөвлөснөөр ажил урагшилж байна уу?

-Миний бие өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр сонгогдсон. Санаснаар ажил урагшлаагүй гэж шууд хэлж болно. Яагаад гэхээр “Ковид”-ын улмаас цаг үеийнхээ асуудлуудтай улам илүү ажиллаж байна.

Зээлийн хүүг бууруулах асуудал нэлээн цогц, олон асуудлыг багтаасан, өргөн фронтоор хийх ажил байгаа юм. Тэрийгээ бид банкны холбооныхоо 2020 оны төлөвлөгөөнд тусгаж, тэрний дагуу мэргэжлийн зөвлөлүүд маань ажлаа бага багаар хийгээд явж байна.

Өнөөгийн өдөр тутмын нөхцөл байдалтай уялдуулаад энэ ажилдаа банкны холбоо гол анхаарлаа хандуулаад, долоо хоногт заримдаа нэг, хоёр удаа холбооны Удирдах зөвлөл хуралдах жишээтэй. Ингэж л үйл ажиллагаагаа явуулж байна.

"БОДЛОГЫН ХҮҮГ 5 ХУВЬ БОЛГОНО ГЭДЭГ ПОПУЛИСТ ҮГ БАЙНА"

-Зарим эдийн засагч бодлогын хүүг бүр 5 хувь хүртэл бууруулах боломжтой гэсэн байр суурь илэрхийлдэг. Яагаад бодлогын хүүг ийм хэмжээнд бууруулж болдоггүй юм бэ?

-Бодлогын хүүг үү, чээжний пангаар хэлсэн тоо байна. Ямар ч тооцоо судалгаагүй, популист маягаар хэлсэн үг гэж хэлье. Хэрвээ 5 хувь болгон бууруулчихвал нөгөө талд нь ам.долларын эсрэг төгрөгийн ханшаа алдчихна. Үндэслэлгүй л яриа байна.

-Түүхэндээ мөнгөний бодлогын хүү бүр тэр орчимд буурсан тохиолдол бий юү?

-Бодлогын хүү хамгийн багадаа 2006 онд 6.40 хувь, хамгийн өндөр нь 2012 онд 15,47 хувь болж байсан бол өнөөдөр (2020.04.30) 9 хувьтай байна.

-Бодлогын хүү 15 хувь болж өсөхөд гол нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?

-Инфляци их байсан нь нөлөөлсөн дөө.

-Төв банк арилжааны банкуудын санал зөвлөмжийг тэр бүр тоож авч хэлэлцдэггүй гэж Та банкир, сэтгүүлчдийн уулзалт дээр дурдсан. Монголбанк арилжааны банкуудтайгаа хэр нягт уялдаа холбоотой ажилладаг вэ?

-Товчоор хэлбэл, санасанд хүрэхгүй л байна. Мэдээж бид Монголбанкиндаа л асуудлаа тавьж ханддаг. Асуудал шийдэж байгаа нь санасанд хүрэхгүй байна. Зарим үр дүн гарч байгаа ч “Яст мэлхий”-н хурдаар явж байгаа гэж хэлэхэд болно.

-Та банк, санхүүгийн байгууллагад 30 гаруй жил ажилласан туршлагатай. Энэ салбарт дутагдалтай, өөрчилмөөр ямар асуудал байна вэ?

-Зээлийн хүүг яаж хоёр оронтой тооноос нэг оронтой тоонд оруулах вэ гэдэг дээр л бүх талаас нь анхаарч ажиллах ёстой. Банкинд үйлчилж буй 60 орчим хууль дандаа зээлийн хүүг өндөр болгоход чиглэсэн, хураамж шимтгэл нь өндөр батлагдсан хуулиуд. 70 – аад заавар журам байна. Бас л банкуудыг өндөр ашигтай гэж хэлээд, хураамж шимтгэлийг нь чангатгасан. Банкууд дундаа хамтарч ATM-ын болон Пос – терминалын асуудлуудаа нэгтгэх, татварын орчин, Монголбанктайгаа яриад валютын дуудлага худалдаагаа зөв зохистой хийлгэх буюу ханшаа алдахгүй байх, инфляц яавал зохих түвшинд байх вэ, хадгаламжийн хүүгийн зардлыг яаж бууруулах вэ, муу зээлийг яаж бага хувьтай байлгах вэ, банкуудын үйл ажиллагааны зардлуудыг яаж буулгах вэ гэх мэтчилэн нэлээн олон асуудлыг цэгцтэй бодлого болгон төлөвлөж, зохион байгуулж, хэрэгжүүлж, ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

-Төр, засгийн бодлого шийдвэр хэр мэдрэмжтэй, оновчтой байсан бэ?

-Хуулиуд нь үндсэндээ батлагдаж мөрдөгдөж байгаа юм. Даанч тэдгээр хуулиуд нь банкуудын зардал өртгийг ихэсгэх, чангатгасан, хатуурхсан агуулгатай гарчихсан. Гэхдээ яах вэ, мэр сэр хуулиуд одоо шинээр нэг нэгээрээ батлагдах гээд хэлэлцүүлэг, төсөл нь бэлтгэгдээд явж байна. Тэр бол сайн. Банкны бүх талын үйл ажиллагааны асуудлуудыг цэгцэлсэн хуулиуд байх ёстой.

"1993 ОНД ЖИЛИЙН 300 ХУВИЙН ЗЭЭЛ ӨГДӨГ БАЙСАН"

-Та Монголд анх банк байгуулсан хүмүүсийн нэг. Тухайн үед банк байгуулахад хэцүү байсан уу?

-Бидний нөхөд 1990 оны 10 дугаар сарын 19-ний өдөр анх банк байгуулж байсан. Ямар ч хууль дүрэм, журам, заавар байгаагүй. Ус руу бүгдээрээ үсрээд орчихсон, живэх нь живсэн. 34 банк байгуулагдсанаас 21 нь татан буугдсан. Өөрсдөө заавар журмаа боловсруулаад, яваандаа Төв банк ч байгуулагдаж, хуулиудаа боловсруулаад, эмхлэгдээд, цэгцлэгдээд, жигдэрсхийгээд явж байна. Илүү сайжруулах хэрэгтэй. Нэг амжилтаас дараагийн амжилт руу тэмүүлэх ёстой.

-Гэхдээ тэр үед хүмүүс нэг их зээл авдаггүй, харилцагч цөөхөн байсан болов уу?

-Тэр үед цалин, тэтгэвэр, картын зээл гэж байсангүй. Цөөхөн хэдэн байгууллага, Төмөр зам, МИАТ, ГОК гээд дөнгөж хувиараа байгуулагдаж байсан байгууллага, цөөхөн хүн зээл авдаг байсан болохоор хүртээмж нь болоод байсан. Одоо Улс даяараа зээл авдаг болоод ирсэн чинь хуримтлал багатай орон болохоор хүртээмж нь багасаад, хүү нь ч өндөрссөн. Гэхдээ буураад байгаа. 1993 онд жилийн 300 хувийн зээл өгдөг байсан бол одоо жилийн 16.60 (жигнэсэн дунджаар) хувийн зээл олгоод, буураад л байна. Банкууд аль болох зардлаа бууруулаад чардайгаад явж байгаа. Дээр хэлсэнчлэн одоо төрөөс нэг сайхан ивээд, дэмжээд өгвөл болчих гээд байна.

-Тухайн үед танай банк хэдэн ажилтантай байв?

-Анх бид 47-уулаа эхэлж байсан. Одоо 1920-иод ажилтантай, Монголдоо нэр хүнд бүхий компани болжээ, цаашдаа ч улам сайжрах байх.

-Монголд гадны банк орж ирснээр зээлийн хүү буурна гэдэгтэй Та санал нийлдэг үү?

-Хүү ялимгүй буурах болов уу. Гэхдээ эдийн засгийн үндэслэл байхгүй. Өнөөдрийн оруулж ирсэн нэг доллар нь жилийн дараа ханшийн алдагдлаас болоод тэр банкуудыг алдагдалд оруулна. Тухайн орны эдийн засгийн нөхцөл байдалд л тааруулж зээлийн хүү нь тогтоогддог. Нэг жишээ байна. Манай холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Амар ярьж байсан. Азийн хөгжлийн банк Олон улсын хөрөнгийн бирж дээрээс 0,47 гээд нэг хүрэхгүй хувьтай мөнгө босгосон гэж. Монголын инфляц, ханшийн зөрүү, бодлогын хүү, хадгаламжийн хүү гээд бүгдийг тооцоход 13 хувиас доошоо манай Монгол улсад зээл өгч чадахгүй болчихоод байсан. Хүмүүс тооцоо судалгаа, үндэслэлгүй юм их яриад байдаг юм. Диваажинд орчих юм шиг л.

Хэрвээ Монгол орон яг Япон шиг хөгжилтэй байсан бол хөгжлийнхөө дагуу инфляц, зээлжих зэрэглэл, хадгаламжийн хүүгийн төвшин, бодлогын хүүгийн төвшин, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ зэргээс хамаарч, зээлийн хүү нь бага тогтоогдож таарна шүү дээ. Бизнес, эдийн засгийн багтаамж багатай манайх тэс өөр төвшинтэй хөгжиж байгаа. Япон бол бүр өөр.

-Тэд орж ирснээр арилжааны банкуудын өрсөлдөх чадвар сайжирна гэж үздэг шүү дээ?

-Тэр гарцаагүй байх аа. Банк гэдэг байгууллага аль XVI зууны 1500-гаад онд, Төв банк нь Шведэд 1668 онд байгуулагдсан. Тэгэхэд манайд Төв банк 1991 онд байгуулагдаж байсан. Сүүлд банк хөгжсөн болохоор хөгжлөөрөө олон зуун жил хөгжсөн улсуудын тэргүүний туршлага, ололт амжилтыг бид өөртөө шингээж, нэвтрүүлэх хэрэгтэй. Түрүү гарсан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэдэг бил үү? Манай банкуудын технологийн дэвшил хөгжил өнөөдөр дэлхийд гологдохооргүй хэмжээнд хөгжсөн.

"БИ НЭР ДЭВШИХГҮЙ"

-Ирэх оноос бондуудын эргэн төлөлт хийгдэнэ. Манай эдийн засагт тэдгээрийг төлөх боломж, чадамж бий юү?

-Боломж бий. Гэхдээ шинэ нөхцөл байдал нөлөөлөөд эхэллээ шүү дээ. Коронавирусийн улмаас бүх улсын эдийн засаг хүндрэлд орлоо. Гэхдээ хугацааг нь сунгах, хойшлуулах боломжууд байгаа. Дэлхий нийтээрээ л ойлгоно байх.

-Төсөв тодотгох шаардлагатай гэж их ярьж байна. Таны бодлоор тодотгосон нь зөв үү?

-Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тэвчиж болох зардлуудыг тэвччих ээ гэсэн. Заавал сумын клуб, зарим нэг хөшөө дурсгалын зүйл бариад хэрэггүй. Тэдгээрийг тэвчиж болох байх. Тэр мөнгөө аж ахуйн нэгжүүд, иргэдээ дэмжихэд л зарцуулчих. Төсөв чинь өөрөө хязгаарлагдмал. Ямар гадны орнууд шиг баян цатгалан, хуримтлалын сантай улс биш.

Манайх “Чамлахаар чанга атга” гэгчээр бага ч гэсэн тэр тэвчиж болох зүйлүүдийг нь тэвчээд явсан нь зүйтэй байлгүй дээ. Бүх эдийн засагч тооцоо судалгаагаар нотолчихсон байна. Нэмж илүү юм яриад яах вэ.

-Та орон сууцны 8%-ийн зээлийг анхлан санаачилсан хүн. Одоо зорилтот бүлгийнхэн рүү чиглүүлээд, хүүг нь бууруулах боломжийг эрэлхийлвэл зүгээр санагддаг юм. Тэртэй тэргүй хоосон барилгууд их байгаа энэ үед.

-Боломж байгаа байгаа. Энэ чинь бодлогын зээл. Төрөөс ард иргэдээ орон сууцжуулах бодлоготой уялдуулж хийж байгаа. Тийм учраас ЖДҮ-гийн 3% гээд бодлогын зээл гаргаад байгаа шиг орон сууцны зээлийг тооцоолол хийж байгаад хүүг нь бууруулж болно. Дотор нь ангилж болно. 80 хүртэлх нь 3 байхад 90 хүртэлх нь 3.5, 90-100 нь 4 хувь гэх мэтчилэн дотор нь ангилаад, уян хатан байдлаар, яаж л бол яаж бууруулах боломжтой. Хамгийн гол нь төлбөр дээр нь анхаарах ёстой. Одоо үндсэн зээлээ ч 50 хувь, хүүгээ ч 50 хувь тэнцүү төлж байгаа. Энэ олон улсын тооцооллын арга хэрэгслийг эрс өөрчлөх хэрэгтэй. Үндсэн зээлээ 60 юм уу, 70 хувь төлөөд, хүүгээ 30 хувьд барьдаг бол хүмүүс орон сууцны зээлийн дарамтад орохгүй. Дараа нь орон сууц барьж байгаа компаниудын хүнд суртал, авлигын асуудлыг маш сайн хянаж, элдэв зөвшөөрөл олгох хэрэгтэй.

Нэгэнт барилга барьчихсан бол цахилгаан, цэвэр, бохир, халуун усны, газрын зөвшөөрлийг нь авлигажуулахгүйгээр өгчихвөл, нэг метр квадратын үнэ чинь хэт өсөөд байхгүй. Тийм юм байдаг учраас л сая 200 мянгаас сая 350 мянган төгрөгт баригдаж буй байр 3.2 сая, түүнээс дээш болчихоод байна.

-Ямартай ч тантай уулзаж, цөөн хором ч гэсэн ярилцаж амжлаа?

-Сүүлийн үед сонин, телевизээр ярихаар “Яасан ч их ярьдаг юм бэ. Нэр дэвших гэж байгаа юм уу” гэж хардаж байгаа юм. Би нэр дэвшихгүй.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-04-30 103.111.68.3

Өөрийнхөө банк санхүү, эдийн засгийн бодлогийг оночтой тодорхойлж чадахгүй байж "Энэ олон улсын тооцооллын арга хэрэгслийг эрс өөрчлөх хэрэгтэй." гэсэн байх юм. Дэлхий дээр манайх шиг мөнгө хүүлдэг банкны тогтолцоотой газар байхгүй байна шүү харин энэ тогтолцоог эрс өөрчлөх хэрэгтэй гээд яримаар юм.
Ард иргэд бүгд өндөр хүүтэй зээлээс зээлийн хооронд сөхөрлөө Банкны холбооны ерөнхийлөгчөө нэгийг бодож хоёрыг тунгаана байгаа.

Avatar

Зочин 2020-04-30 64.119.21.22

Банкны хүү хэт өндөр байна аа Энэ өндөр хүүг төлөх хөрс бааз суурь алга байна аа Банкны өндөр хүүд дарлуулж иргэд маань ар гэр эрүүл мэндээрээ үнэхээр дэчин тавьж талхигдалд орж ядарч зов байна Нийгмийн эрүүл харилцаа орчинг бүрдүүлэхэд банкны зээлийн өндөр хүүгээ буулгаж эрүүл монгол хүн байхад нь туслаач

Avatar

b 2020-04-30 122.201.22.99

ene hurdan uhej daldraasai

Avatar

Зочин 2020-04-30 207.6.112.23

Guz guz! Bah melhii zarailsan berd.

Avatar

bilgee 2020-04-30 122.201.22.196

Medree medrelteed bai! Valiutiig cham metiin luivarchid l huurguud ulsaa suiruuleh geed bgaag humuus meddeg bolson shuu!!!

Avatar

Зочин 2020-04-30 103.229.123.131

МЭДРЭЭ МИНЬ ОДОО ТОЛГОЙ БАГА УГАА БҮГД БАНКНИЙ ЛИБЕРАЛ ЗАРЧИМД ШИЛЖИХ СУУРИЙГ ТАВИХ СЭТГЭЛ ГАРГАХГҮЙ БОЛ ОЛОН ХҮМҮҮСИЙН х****л ИДЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР ТУЛ ГАДААДЫН БАНКИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХ БОЛОМЖ ОЛГОЖ 1ЖИЛИЙН 2 ХУВИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ АВЖ ИРГЭД АЖ АХУЙ НАРТ ГЭРЭЛ ХАРАХ БОЛОМЖИЙГ ГАРГАЖ ӨГӨӨ!!! ӨДИЙ ХҮРТЭЛ БАНКИРУУД УЛС ТӨРЧИД НИЙЛЭЭД ЗӨНДӨӨ ЯЗАРТАЛ БАЯЖСАН ОДОО ЦЭГ ТАВЬ!!!

Avatar

Зочин 2020-04-30 192.82.77.181

Хөөе, Хүүхдүүдээ ! мэдэхгүй ойлгохгүй зүйлдээ заавал "сэтгэгдэл" гээчийг бичих гээд яах юм бэ ? Наад хүнийхээ хэлснийг ойлгох гэж нэг оролдооч, Хоосон толгой

Avatar

Зочин 2020-04-30 207.6.112.23

Chinii tolgoi namag shavraar duursen bna.

Avatar

Чингэс хааны үр сад 2020-04-30 202.126.88.200

Энэ новшийг хурдан дуусгах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-04-30 124.170.1.120

Oron suutsnii zeeliin asuudlaa l hurdan shiideerei ta. ENE arai l huuleed bga shuu.

Avatar

АМУ 2020-04-30 192.82.69.67

ЭНЭ ӨВГӨН ХОЦРОГДСОНОО МЭДЭХГҮЙ ХУДЛАА НАМЖИРДААД БАЙХИЙМ ДАА. ИЙМ ДУРАКУУДЫГ ӨӨХШҮҮЛЭХЭЭ БОЛОИОЧ ДЭЭ.
СОНГУУЛЬ ДЭВШИХГҮЙ Ч ГЭХ ШИГ ЭНИЙГ ХЭН ТООЖ СОНГОХ ЮМ.

Avatar

Baatar 2020-04-30 192.82.69.67

hi

Avatar

Уншигч 2020-04-30 103.229.123.49

Мэдрээ одоо болно. Сайн банкир ч биш, эздийнхээ үгээр муу юм хийж гаршсан луйварчин учир МАНАН – ийн татлагаар амь зууж буй хорхой. Өтөл насаа шоронд өнгөрөөх гээгүй бол эх нутгаа, элгэн түмнээ бодоод нүглээ наминчлаад өошөөл гуй. Тэгээд мөрөөрөө амьдар. Чамд луйврын хангалттай хөрөнгө байгаа

Avatar

Хөгийн сайт 2020-04-30 202.126.89.157

News.mn танайх яагаад Элэгдоржийн нийтлэл дээр сэтгэгдэл бичүүлэхгүй байгаа юм. Эзнийхээ мууг уншихаас айгаад байна уу.

Avatar

ЗОЧИН 2020-04-30 202.126.89.208

МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД

Avatar

Zochin 2020-04-30 103.26.194.58

Medreee ahaa. MCS Enkhtuvshin Khurelsuhiinh uu? Yagaad zambraagui yum socialaar yriaad humuusiin dund ni yas hayaad yawaad bainaa???? Бас тэр Яатгах Тусам Нягтал гэж хэний явуулга вэ?

Avatar

30 жил хувалз шиг сорлоо. Одоо болсон. Хангалттай. 2020-04-30 192.82.67.252

Энэ овоолсон баасны үгийг битгий тоо. Гадаадын банкуудыг шууд оруулж ир.

Avatar

Гочоо 2020-04-30 64.119.17.76

Мэдрээ живэх цаг нь болсон, шунал нь түүнийг живүүлж байгаа юм даа. харин ард бид уснаас сэлээд гарчихнаа

Avatar

bat 2020-04-30 150.129.140.211

Chamaig hen devshuuleh ve de

Avatar

х** 2020-04-30 202.21.108.156

Энэ худлаа гар шүү Эрдэнэбилгийн 1 дугуй

Avatar

Зочин 2020-04-30 103.26.194.58

Sain hun saihan setgeltei

Avatar

Бат 2020-04-30 122.201.23.84

Япон улс миний сонсож мэдсэнээр бол хүний мөнгийг банк нь найдвартай хадгалж, хамгаалж, хүссэн үед нь өгдөг гэж байсан даа

Avatar

Зочин 2020-04-30 122.201.23.84

ХХБ зээлийн хүү бууруулж өгнө үү гээд хүсэлт өгөхөөр баахан юм нэхээд худлаа тооцоо хийгээд төр засгийнхаа бодлогыг эсэргүүцээд байгаа юм шиг, асуудлыг шийдэхгүй байна шүү дээ!!! 6-н сар зээл хойшлуулна гэхээр 3 сар л гэнэ, хүү бууруулна гэхээр шинээр зээл авч байгаа юм шиг баахан ажил удсан, төлбөр хураамж нэхсэн аль болох хүнийг залхаах бодлого барьж байна даа, луйврын банк

Avatar

Зочин 2020-04-30 192.82.64.212

Хэдэн цаас өгхөд энэний мэдлэг цаашаа, цаас хэрэггүй биздээ архи байхад л болоо. Царай ч чинь тэгж хэлнэ байна

Avatar

Зочиш 2020-04-30 202.131.227.82

Монголын ард түмэнтэй өөрсдийнхөө хэдэн ажилчидтайгаа харьцдаг шиг харьцах гээл хэхэ. Тийм юм байхгүй ш дээ. Бодох л хэрэгтэй дээ ганцхан өөрөө мөнгөтэй биш гэдгийг

Avatar

Зочин 2020-04-30 103.212.118.160

Мэдрээ Маш сайн банкир, унэн зов ярьсан байна, Амжилт хусье.

Avatar

Зочин 2020-04-30 43.242.242.59

Энэ нам гэж ярьдаг хөгшин төгцөг тэтгэвэртээ гарч залуучууддаа боломж олгодоггүй юм байхдаа. Арай дэндүү юмаа. Залуучууд нь чамтай хамт өтөллөөдөө

Avatar

ЧД иргэн 2020-04-30 202.179.25.155

Арилжааны банкууд сүүлийн 30 жил үнэн хэрэгтээ яг л ломбардууд шиг ажиллаж ирсэн. Иргэдийн хадгаламж ба өндөр хүүтэй зээлээр амьдарч, ашиг олж мөнгө хүүлж ирсэн. Одоо яг арилжааны банк ямар байх ёстой тэр жаягаар ажиллах цаг, шинэ нөхцөлтэй нүүр тулж байна. Иймэс энэ олон 13 арилжааны банкуудаас дампуурах нь дампуураад чадвартай 2-3 арилжааны банк үлдэхэд хангалттай. Учир нь, арилжааны банкны "эзэд" хуучин социалист нийгмийн сэтгэлгээгээр ерөнхий ня-бо-гийн ажил хийж ирсэн "мундаг" улсдаа.

Avatar

Зочин 2020-04-30 202.55.191.138

хадгаламжийн хүүгээ бууруулья гэж ярихгуй мөртлөө зээлийн хүүгээ бууруул гэх.

Avatar

Зочин 2020-04-30 202.126.88.141

Одоо дэлгэцний цаанаас байнга бусдыг үл хүндэлсэн, өөрсдийгөө ард түмэн гэж өргөмжлөөд өндөр сэнтий дээрээс том том дуугараад бусдыг доромжлоод байгаа бүдүүлэг этгээдүүдийг яг нэртэй устай, царай төрхтэй нь хармаар байна. Тэд нараас хамгийн бүдүүлгийг нь төлөөлөл болгож аваад ярилцлага хийвэл олон түмэнд хэн болох нь харагдах бус уу? Тэгэхгүй бол ард түмний дуу хоолой үнэхээр ийм сөрөг, ууртай, бүдүүлэг байгаа юм байна гэсэн буруу ойлголт олонд төрөөд байна.

Avatar

АРД ТҮМЭН 2020-04-30 202.9.46.112

БИ УУРТАЙ БАЙГАА ШҮҮ!!!

Avatar

gg 2020-04-30 66.181.183.71

ovoolson baaas gej tdb-g helne ddd, 2012ond yaaaj galzuurch blaaa, buur ichhgui erdenetiig luivardaj avch blaaaa, zugeer l zailtsgaaa mongoloos bankaa uldeeged orkhonoo, elbeg hulgaich, bah melhiiteigeen avad mongoloos zailtsgaaaa

Avatar

Зочин 2020-04-30 103.26.194.58

Hutsaa chi! TDB l mongoliig awch ywj baina

Avatar

Эдний томрох ч дээ 2020-04-30 64.119.16.168

Эдний томрох ч яамай байнаа. Ядуу Монголд хэдэн хүний мөнгийн хадгалж, түүнийгээ эргүүлж өндөр хүүтэй зээл олшож амьдарч буй лрмбардын зарчмаар ажиллагсад шүү дээ. Барууны орнуудын банк шиг үнэнч шударгаар бага хүүтэй зээл олгоод, нийгэмдээ банк шиг ажилла гэвэл хамраараа газар ш*** хүмүүс шүү дээ.

Avatar

Зочин 2020-04-30 202.131.225.53

Банк, санхүүгийн ажлын талаар өргөн мэдлэг. ажлын туршлагатай, зөв хүн шүү. Мэргэжил нэгт нөхөд нь таны ярилцлага, нийтлэлийг үргэлж сонирхож, анхаарч уншдагаа илэрхийлэхэд таатай байна. Танд ажлын амжилт хүсье.

Avatar

Арга зааж өгье. 2020-04-30 202.21.104.2

БХ-г 5 хувь болгон бууруулчихвал нөгөө талд нь ам.долларын эсрэг төгрөгийн ханшаа алдчихна. Үндэслэлгүй л яриа байна." гэж энэ нөхөр хэлжээ..ккк. Энэ бол худал тархи угаалт. Ийм юм болохгүй ! Болгохгүй байж болно.. Хамгийн гол нь банкууд ашгаа алдахаас, зүгээр сууж байгаад Төв банкнаасаа хүү цохиж байдаг залхуу бизенэсээ алдахаас айж байна! . Тэдэнд монголын эдийн засагт мөнгө орох, ААН дампуурах огт хамаагүй. БХ буурсанаас чөлөөлөгдсөн мөнгийг бодит салбарт оруул, экспорыг дэмж!

Avatar

Зочин 2020-04-30 202.179.25.254

Өөрсдөө юу ч хийдэггүй,юу ч бүтээдэггүй зөвхөн хүний хийж бүтээсэн бүхнийг шүүмжилж суудаг хүсүүсээр Монгол улс минь дүүрч дээ Монголын Банк сайн ажиллаж байгааг гадныхан хүртэл хэлдэг дээ

Avatar

zochin 2020-04-30 58.109.221.157

erdenetii 49 huviig luivardsan Ene hun ih gar huruu dursen dee

Avatar

Зочин 2020-04-30 103.20.152.50

Мэдрээ гуай та 30 жил банкны салбарт ажиллсан хүн байна даа. нэг удаа ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар зөв бодлого явуулж банкны хүүг жилийн 3 хувь болгооч. Танай банкны өөрийн чинь байрны зээлийн хүү гэж сарын аймшгийн өндөр хүү дээр нь100 сая төгрөгийн байрын зээлийг 20 жилийн дараа бараг 400 сая болж төлж дуусгаж байна. Таны боловсруулсан ипотекийн зээл ч гэсэн бөөн ард түмнийг шулж элгээр хэвтүүлсэн аргачлалтай зээлийн хүү!!!! Одоо зөв бодлого зоригтой явуулаач дээ

Avatar

Тулга 2020-04-30 202.55.191.138

хадгаламжийн хүүгээ бууруул гэж хэлэхгүй мөртлөө зээлийн хүүгээ бууруул гэх. хадгаламжийг зээл болгож гаргадаг гэдгийг ойлгодоггүй юм уу

Avatar

Одоо болио.! 2020-04-30 66.181.182.64

Монголын банкууд одоо болноо та нар. Хууль хүчин бүгд та нарын талд.. Та нар хичнээн жил ингнж борчуудыг ЛУЙВАРДАХ вэ дэээ….

Avatar

Зочин 2020-04-30 112.72.6.146

Бага хүүтэй гадны банкыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй тэгвэл манай үйлдвэрүүд сэргэж ард түмний амьдрал дээшилнэ дээ. Мэдрээ банкираа.Яасан идэж ууж хандаггүй шуналын туламнууд вэ?

Avatar

Зочин 2020-04-30 112.72.6.146

Мэдрээ гуай та 30 жил банкны салбарт ажиллсан хүн байна даа. нэг удаа ард түмнийхээ төлөө үнэнч шударгаар зөв бодлого явуулж банкны хүүг жилийн 3 хувь болгооч. Танай банкны өөрийн чинь байрны зээлийн хүү гэж сарын аймшгийн өндөр хүү дээр нь100 сая төгрөгийн байрын зээлийг 20 жилийн дараа бараг 400 сая болж төлж дуусгаж байна. Таны боловсруулсан ипотекийн зээл ч гэсэн бөөн ард түмнийг шулж элгээр хэвтүүлсэн аргачлалтай зээлийн хүү!!!! Одоо зөв бодлого зоригтой явуулаач дээ

Avatar

he he 2020-04-30 202.21.118.6

Bank ch geh shig Lombard baij

Avatar

Зочин 2020-04-30 202.55.191.205

medrel yum uu

Avatar

ЗОЧИН 2020-04-30 202.126.89.64

ХХБ ( ХУЛГАЙ ХИЙДЭГ БАНК ) ХА ХА !

Avatar

Зочин 2020-04-30 103.57.92.150

Үйлдвэрт биш оффисын барилгад монгол банк зээ олгосон явдал байна уу

Avatar

Иргэн 2020-04-30 103.57.92.150

Өөрөө толгойгоо ажиллуулалдаа. Төрөөс ямар дэмжлэг хүсээд байгаа юм бэ. Хууль юмаа сайн боловсруулж оруулаад , цаад 76- гаа юм мэдэхгүйг нь далимдуулаад давхар тонгороод орхилдоо.

Avatar

Зочин 2020-04-30 103.9.89.98

mongo xadagluulj baigaa xumuusiin xadaglamjiin xuug 0 bolgo ulmaar tatwar awax xadgalamjaas ni xuu awax xeregtei shuu Tegwel zeeliin xuu buurna

Avatar

Тэгвэл Монгол дампуурна 2020-04-30 202.126.89.222

Хадгаламжын хуу 0 болвол хумуус гадаадын банкинд 3% хуутэй $ хадгалуулж монголын банкууд эх уусвэргуй болж дамруураад хумуус ч зээл авч чадахгуй болно. 1 угээр хэлбэл Монгол улс тэр чигтээ дампуурна.

Avatar

oyun-erdene 2020-04-30 202.70.44.146

Uuruu devshihgui orondoo Suhbaatar duurgin hogni companin darga bsn huuhen oyun-erdeniig soih gej bga gee bizde. ter n haragdaach hahahahahaha….

Avatar

Мэдрээгийн шууд хэлээгүй үгс. 2020-04-30 202.179.26.141

30 – аас дээш жилийн хугацаанд өдөр бүр тогтмол 8 цаг нэмүү өртөг шингэсэн ажил хийдэг хүмүүсийн тоо нэмэгдэх дутам банкны хүү багасна. Халтуур хийж, хог түүж, нэг нэгнийгээ бас төрийн мөнгө хулхидан өдрийг өнгөрөөдөг хүмүүс банкний хүүг өндөр байлгадаг үндсэн бүлэг.

Avatar

Иргэн 2020-04-30 202.126.88.182

Миний уншсан хамгийн бодитой, сайн ярилцлага байна.

Avatar

Зочин 2020-04-30 192.82.70.9

Гадаадын Банкууд Монголд орж ирэх нь Монголчууд бидэнд ээлтэй Одоо үйл ажиллагаагаа явуулж Арилжааны банкууд бол цэвэр мөнгө хүүлэгчид Энд "цэвэр" гэсэн нь учиртай , манай Банкууд бизнесийг дэмжих асуудлаа хамгийн сүүлд тавьдагт гол учир нь байгаа юм , түүнээс биш Банк бол мөнгө хүүлж байж л оршин тогтнож байгаа хэрэг Манай Банк-д ямар ч уян хатан ажиллагаа байхгүй яг л "Тайхар чулуу" гэсэн үг Зээлдэгч : "Өрөөсөн бөөрөө зарж байж зээлээ төлье" гэвэл Банк: бушуухан бөөрөө зар ! гэнэ

Avatar

зочин 2020-04-30 49.179.135.65

Бага хүүтэй зээл олгодог гадны банк оруул. Танай банк оруулахгүй байх лобби байнга хийдэг. Та нарыг ядуу монголчууд хангалттай тэжээсэн. Болсон шүү. Одоо бүр уурхайн эзэн болох гээд. Больж үз даварсан гарууд.

Avatar

Иргэн 2020-04-30 202.126.88.43

Татан буулгаад гадны банк хурдан лруул

Avatar

ZOCHIN 2020-04-30 1.159.148.175

ER N BOL IH MUU HUN.SEJIG HURMEER SHUNALIIN TULAMNUUDIIN URUUSUN OIMOS.

Avatar

Ломбард банкууд сөнөтүгэй 2020-04-30 64.119.26.26

Зайл

Avatar

Эрдэнэтийн 49%, Хөтөл, Дарханы төмөрлөг, МонРосЦветМет, Асгат, лицензүүд, төв талбайн өмнөх газар ...... 2020-04-30 202.131.245.243

ХулгайХөгжлийнБанк

Avatar

Үйлдвэрлэгч 2020-04-30 202.126.89.207

Тооцоо судалгаа хийгээд бодлогын хүүг өндөр байлгаад байгаа юм байна л даа, 30 жилийн турш хэдэн үйлдвэр босгох гэж оролдлоо, эцэс сүүлд нь ийм өндөр хүүтэй, бага хугацаатай зээл аваад босохгүй, хөгжихгүйг ойлголоо. Хэдэн банкуудыг л баяжуулахад хувь нэмрээ орууллаа.
Гадны банк оруулахгүй бол ямар ч үйлдвэр хөгжихгүй юм байна.

Avatar

Зочин 2020-04-30 103.20.152.50

1990 ОНЫ ҮЕИЙН "алт дилерийнхээ мөнгө " -ийг улсад эргүүлж төлөөч …

Avatar

Зочин 2020-04-30 202.21.117.194

Одоо үндсэн зээлээ ч 50 хувь, хүүгээ ч 50 хувь тэнцүү төлж байгаа. Энэ олон улсын тооцооллын арга хэрэгслийг эрс өөрчлөх хэрэгтэй. Үндсэн зээлээ 60 юм уу, 70 хувь төлөөд, хүүгээ 30 хувьд барьдаг бол хүмүүс орон сууцны зээлийн дарамтад орохгүй. гэж ярилцлага өгчээ.
Миний хувьд ипотекийн 8 хувийн зээлтэй бөгөөд үндсэн зээл 30 хувь хүү нь 70 хувьтай байгаа. Санхүүгийн боломж гарахаар нь зээлээ төлөөд хаачихя гээд тооцоо хийхээр 20 гару хувийн хүү төлчих гээд болдоггүй. Тэгээд төлөөд л явж байна.

Avatar

Зочин 2020-04-30 150.129.141.84

ajil der ZOOS bankini office uzele changa yarigch mikropon stanz zalgaad ezest hurtel changalchina. ajil hiih yum bodoh sanhuu tootso bodoh arga alga. yaridag yum reketelsen ug helleg ashiglaad. ingey uzele asaagad zeel abdag yumuu. Nanzad gishuun uzele asaasan tolbort 300 say tugrug nehsen. ingey doromjilson baiy 300 say tugrug boldimuu. yun dabarsin. Ochir Undraa group iim hotsrogdson uzele amerikiin hog deers abchirsan geyuu.

Avatar

ЗОЧИН 2020-04-30 202.126.89.37

ТАХАЛТАЙ ТАРВАГА , САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ БАЙХГҮЙ ПИЗДЕЦ . АРААС НЬ ХХБАНК МӨН ПИЗДЕЦ .

Avatar

иргэн 2020-04-30 202.179.25.229

иргэд ээ Шулж мөлждөг Та нар хамгийн түрүүнд Шатна ,

Avatar

Зочин 2020-04-30 103.111.68.3

тахалтай
тарвага

Avatar

Зочин 2020-04-30 202.131.245.243

Сахалт эзний өвгөн боол хөзөр зөнөсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж