Сонгууль 2020: Баянзүрхчүүд сонголтоо бататгах уу, солих уу? | News.MN

Сонгууль 2020: Баянзүрхчүүд сонголтоо бататгах уу, солих уу?

Сонгууль 2020: Баянзүрхчүүд сонголтоо бататгах уу, солих уу?

Сонгууль 2020: Баянзүрхчүүд сонголтоо бататгах уу, солих уу?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 22,23-р  тойрог буюу Баянзүрх дүүргийг онцолж байна.


Нийслэлийн хамгийн их амтай дүүргийн нэг болох Баянзүрх дүүргийг энэ удаад тойрогт хуваан таван мандаттай болгосон. Өөрөөр хэлбэл, Баянзүрхчүүдийг хоёр хувааж, хоёр, гурван төлөөлөлттэй байхаар зохицуулалт хийсэн. Найрамдлын ройныг өнгөрсөн удаагийн сонгуулиудаар Багахангай, Налайх дүүрэгтэй нэгтгэж, торогт хуваадаг байсан бол энэ удаад дүүргийг дангаар нь хоёр тойрог болгосон нь энэ. Нийслэлийн хүн амын дийлэнх хувь нь оршин суудаг Баянзүрх дүүргийн сонгогчид өнгө алаг гэж хэлэхэд болно. Тиймдээ ч өнгөрсөн долоон удаагийн сонгуульд улаан, цэнхэр, бие даагч гээд өнгө алаглуулан сонгож байсан түүхтэй. Хамгийн сүүлд буюу 2016 оны сонгуульд баянзүрхчүүд МАН-ыг үнэмлэхүй олонх нь дэмжиж, АН-д нэг, МАН-д дөрөв, нэг бие даагчид санал өгсөн байдаг. Баянзүрх дүүргээс сонгогдсон ганц бие даагч нь С.Жавхлан. Тэрбээр энэ удаад ч мөн бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байгаа.

МАН ШИНЭ, ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮСЭЭ ИЛГЭЭНЭ

Баянзүрх дүүрэгт бараг л багаараа ялсан МАН-ынхан энэ удаад багтаа бага зэрэг сэлгээ оруулахаар яригдаж байна. Харин хууччуулаас УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээс бусад нь сонгууль өнжих, эсвэл нэр дэвших нь тодорхой бус байгаа юм.  МАН-ын хувьд судалгаагаар нэр дэвшигчдээ тодруулж байгаа учраас Б.Саранчимэг гишүүний хувьд рейтинг өндөртэй, тойрогтоо анхаарсан байдал бусдаасаа илүү гэдгийг тойргийн иргэд нь тодотгож байгаа учраас энэ удаад дахин өрсөлдөх нь. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд энэ удаагийн сонгуульд өрсөлдөхгүй байж магадгүй гэсэн таамаг их явж байгаа.  Тэрбээр өөрөө ч гэсэн нэр дэвшихгүй, нам ялбал гүйцэтгэх засаглалд орж ажиллана гэдээ зарим намын нөхдөдөө дуулгасан сурагтай. Гэвч намын Бага хурал, Удирдах зөвлөл, намын даргын шийдвэр эцэслэгдээгүй байгаа. Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадаагүй чөлөөлөгдсөн. ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас зээл олгохдоо бусдад давуу байдал үүсгэсэн хэмээн хэрэг нь шүүхэд шилжсэн учраас өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөөд буй.

Тиймээс энэ удаад Баянзүрхийг зорих багт сэлгээ орж магадгүй байна. Баянзүрх дүүрэгт МАН-ынхан УИХ-ын гишүүн  туршлагатай Б.Саранчимэгийг дагуулж, гавьяат эмч Ж.Чинбүрэн,  Хууль зүйн яамны дэд сайд Б.Энхбаяр, "Эрдэнэс Монгол"-ын дэд захирал асан О.Одбаяр, Ийгл телевизийн редактор Б.Жаргалмаа нарыг нэр дэвшүүлэхээр яригдаж эхэлжээ. МАН-ын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон Д.Оюунхоролын хувьд тойрог нь тодорхойгүй байгаа гэнэ.

ХСҮТ-ийн захирал асан, гавьяат эмч Ж.Чинбүрэнгийн  хувьд салбартаа төдийгүй олон нийтэд танигдсан мэргэжлийн эмч.  Харин хуульч Б.Энхбаярын хувьд Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан, салбартаа танигдсан нэгэн.  Хэдийгээр шинэ нэр дэвшигчдийн хувьд баянзүрхчүүдэд шинэ хүмүүс гэсэн үг. Гэхдээ салбар салбартаа мэргэшсэн шинэ горилогчид гэж тодорхойлж болно. Нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорхой болоогүй бөгөөд тавдугаар сарын 15-нд намын Бага хурал эцэслэнэ.

АН ШИНЭ, МЭДЛЭГТЭЙ ХҮМҮҮСЭЭ ЗҮТГҮҮЛНЭ

Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлэх бол гэдэг эргэлзээ дагуулж байна. Угтаа бол Ардчилсан намаас хоёр ч удаа сонгогдсон Ж.Батзандан зүсээ хувиргаагүй бол энэ удаад нахих байсан болов уу. Гэвч тэрбээр ШИНЭ нам байгуулж, өөрийн багаа бүрдүүлж эхэлсэн учир багтайгаа орно гэж үзэх болов уу. Тиймээс Ардчилсан намын хувьд энэ удаад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг,  жүжигчин Ж.Баясгалан, тус дүүргийн Засаг дарга асан Б.Пүрэвдаваа, жүжигчин Ж.Баясгалан нарын нэрс яригдаж эхэлжээ. Жүжигчин Ж.Баясгалангийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөхөөр Ардчилсан намд саяхан элссэн юм.  Мөн НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, БЗД-ийн ИТХ төлөөлөгч Ш. Ганчимэг нарын нэрс ч дуулдаж байгаа. Энэ дунд бас нэгэн сонирхолтой нэр дэвшигч байгаагийн нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд. Түүнийг олон тойрогт судалгаа хийснээс Дархан-Уул аймаг, Баянзүрх дүүргийн аль нэг дээр нь рейтинг нь арай гайгүй гарсан гэж үзээд, аль нэг тойрогт нь нэр дэвшинэ хэмээн яригдаж байгаа юм.

С.ЖАВХЛАН ДАХИН  БИЕ ДААНА

УИХ-ын 2016 оны сонгуулиар баянзүрхчүүд ганц бие даагчийг сонгосон нь УИХ-ын гишүүн С.Жавхлан. Дээл, морь хоёроо хослуулсаар сонгогдсон тэрбээр нэг л хууль санаачилсныг эс тооцвол өөрөөр хийж бүтээсэн зүйл тун ховортой нэгэн. Гэхдээ тэрбээр 2020 оны сонгуульд дахин өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд буй.

Мөн Баянзүрх дүүрэгт ХҮН намаас Ардчилсан намын гишүүн Р.Гончигдоржийн охин Г.Ариунхишиг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД:

  • 1992 он: Найрамдал, Налайх, Багануур дүүрэг 4 мандаттай байсан бөгөөд МАХН-ын гишүүн Т.Очирхүү, Ж.Бямбажав, Д.Батбаатар, Н.Жамбалжав.
  • 1996 он: Ардчилсан холбоо эвсэл С.Болдхэт, Х.Хулан, Ц.Төмөртогоо
  • 2000 он: МАХН-ын гишүүн Т.Ганди, МАХН-ын гишүүн Р.Амарсайхан, Р.Гаваа
  • 2004 он: МАХН-ын гишүүн Т.Ганди, Эх орон-Ардчилал эвсэл Д.Ганхуяг, МАХН-ын гишүүн Ж.Гүррагчаа
  • 2008 он: АН-ын гишүүн Ч.Сайханбилэг, Бие даагч З.Алтай, Д.Ганхуяг, МАХН-ын гишүүн Ц.Батбаяр
  • 2012 он: АН-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Б.Болор,
  • 2016 он: МАН-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, Б.Батзориг, АН-ын гишүүн Ж.Батзандан, бие даагч С.Жавхлан

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2020-04-30 202.9.46.55

Б.Энхбаяр бол ёстой зөв хүүхэд гэдгийг өвгөн ах нь хэлье.

Avatar

Баатар 2020-04-30 202.72.245.122

Булгантуяа дэд сайдыг дэмжиж байна. Залуучуудад үлгэр дуурайлал болсон ёс суртахуун өндөртэй улс төрч.

Avatar

Зочин 2020-04-30 202.55.183.178

Хуульч Б.Энхбаяр нээрээ хотод дэвшчихээсэй. ЖДҮ дуучин бөхчүүдээс залхаж бн

Avatar

зочин 2020-04-30 103.229.121.28

АН болон бусад жижиг нам эвсэл биё даагчдыг түлхүү сонговол манайд тулгарсан энэ хүнд үёд Монгол улс ёстой урагшаа алхана гэж байхгүй дээ Хувь заяагаа 2012-2016 оныхоос ч муутгах сонирхолтой байгаа бол эднүүдийг төр засагтаа сонго сонго гарга гарга

Avatar

Зочин 2020-04-30 202.55.183.178

Сонголтоо бол тодорхой хуульч энхбаяр л байна амжилт хүсье

Avatar

mm 2020-04-30 66.181.168.8

манай Ганди аниа дахиад дэвшихгүй юм байх даа?

Avatar

Зочин 2020-04-30 150.129.143.111

Б.Энхбаяр манайд дэвшиж байгаа бол гоё. Дэмжинээ

Avatar

zochin 2020-04-30 66.181.161.122

saranchimeg demjij bn olon jil yu ch hiigdeegui horoonudad ih yum hiisendee

Avatar

zochin 2020-04-30 202.126.89.95

J.Enkhbayar.Javhlan Batzorig..B.Enhbayar.Chinburen .B.Saranchimeg Z.Enhbold nar l songogdoh baih gej bodoj bn

Avatar

Зочин 2020-04-30 66.181.167.239

Bayanzurh ruu songoltgui songolt yavuuldag um. Batzorig Batzandan JEnhbayar Javhlan Anujin geed umnuh songuuliar ineedtei ners baisan, argaguin erhend duguilsan daa….

Avatar

ХУУЛЬЧ 2020-04-30 192.82.64.190

ХЭН БАЙХ НЬ ГОЛ БИШ НАМААС НЭР ДЭВШИГЧ НЬ БАГААР АЖИЛЛАЖ ЧАДДАГ ӨӨРИЙН ЗАРЧИМ ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ АЖИЛЛАХ АЖЛЫН ЧАДАМЖТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ ,,,,ТЭР ХҮН УРЬД НЬ ЯМАР НАМ БАЙСАН НЬ ЮУ ХИЙСЭН НЬ ЧУХАЛ БИШ ДЭЭ,,,,,,ХЭРЭВ НАМД ,ЭРЭЭВЭР ХУРААВРУУД НИЙЛЭХЭЭР ХООРОНДОО БУЖИГНЭЭД ЭХЭЛДЭГ ТҮҮХ 30 ЖИЛ ДАВТАГДАЖ БАЙНА ДАА ,,,,НАМ ГЭДЭГ ЧИН ҮНЭТ ЗҮЙЛ ЗАРЧИМТАЙ,САХИЛГА БАТ ДЭГ ЖУРАМТАЙ УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БАЙДГИЙГ КОМПАНИ ХОРШОО НӨХӨРЛӨЛӨӨР БОДХООР БОЛОХГҮЙ БОЛДОГ ЮМ ,,,,,,

Avatar

Зочин 2020-04-30 66.181.177.115

Ineed hureed eleg hushih ni yun Jargalmaa,yun Bayasgalan. Togloj bgaa bailgui de.Ingedeg bol saihan zuulun b*** bno do

Avatar

Зочин 2020-04-30 43.242.243.20

ийгль тв Б.Жаргалмаа чинт улаан ардчилагч шүү дээ. Жаргалмааг болих хэрэгтэй. МАН ийм тэнэг юм бүү хий.

Avatar

Иргэн 2020-04-30 121.168.50.25

Баянзүрхийнхан бид нам сонгохгүй ээ. Бид ухаантай зөв хүмүүсд саналаа өгнө. Энхбаярыг бие даасан бол өгөх байлаа, МАН гэж бодхоор бараг санал бага авах байхдаа. Юу болохыг харж л байя.

Avatar

ЗОЧИН 2020-04-30 139.5.216.151

2016 ОНД ТАСАРХАЙ ЖДҮЧИН САРАНЧИМЭГ, Ж.ЭНХБАЯР, БАТЗОРИГ, БАТЗАНДАН,ХУЛГАЙЧ ОЮУНХОРОЛ, 4 ЖИЛ ҮР ДҮНГҮЙ ӨНГӨРӨӨСӨН ЖАВХЛАН НАР СОНГОГДСОН, ОДОО ЭДНУУС ТАНИГДСАН, ШОРОНД ОРОХОО ХҮЛЭЭГЭЭД ТӨРИЙН ОРДОНДП ТҮР ХОРГОДОН БҮГЭЖ БУЙ ХУЛГАЙЧИД Ш ДЭЭ, ЮУН ДАХИН НЭР ДЭВШИХ ВЭ, БҮРЭН ЭРХ ДУУСМАГЦ ШОРОНРУУГАА МАРШ ХҮН СҮГНҮҮД Ш ДЭЭ.ЭНЭ ХОГНУУД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ОЛОНТАА ДОРОМЖЛОЖ БАСАХГҮЙ БИЗЭЭ.

Avatar

зочин 2020-04-30 202.72.242.139

Саранчимэг минь больж үз. Чиний сонгогдсон 14-р хороог хар. Замын орох, гарах гарц байхгүй, тэр ахмадын хорооллын эргэн тойрныг хар.

Avatar

Зочин 2020-04-30 64.119.26.75

Хууль зүйн дэд сайд байсан өмхий дөрвөдтэй тэрсэлдээд ажлаа өгсөн Энхбаяр сонгогдож магадгүй өөр сонголт алга даа поп оо

Avatar

Зочин 2020-04-30 64.119.26.75

Саранчимэг балайр авгай нөхрөө буудлын даргаар тавиулж дүү нь ЖДҮ гусч Миеэгийн талд орсон . Хүүжгий хэнд нь мандат өгөөд хэнийг нь жийх гээд байна

Avatar

Зочин 2020-04-30 202.126.88.142

МАН.ынхан бол Б.Энхбаяраас бусад нь өөрийн толгойгүй намын боолууд байна.Шинэ Монголын Наранбаяраас өөр сонголт алга.

Avatar

ХУУЛЬЧ 2020-04-30 192.82.64.190

УЛС ТӨРИЙН НАМУУД СОНГУУЛЬ ХҮНИЙ НЭР ДЭВШҮҮЛДЭГ НЬ УЧИРТАЙ Л ДАА,,,,,,,, ТЭР НЭР ДЭВШСЭН ХҮМҮҮС НАМ ГЭХЭЭСЭЭ УЛС ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ БАГААР АЖИЛЛАЖ ЧАДНА ГЭЖ ИТГЭЖ ТЭДЭНТЭЙ ГЭРЭЭ ХИЙЖ СОНГУУЛЬД НЭР ДЭВҮҮЛДЭГ ЮМ ,,,,,,,,ТЭР БАГТ ХУВЬ ХҮНИЙ ТОГЛОЛТ БИЙ БОЛОХООР БИЕ ДААГЧ ЖАВХЛАН БОЛДОГООРОО ОНЦЛОГОТОЙГ МАРТААТ ХЭРЭГҮЙ ,,,,,,,,,

Avatar

Иргэн 2020-04-30 103.57.93.98

Манай Баянзүрх дүүргийнхэн сонголтоо бараг л хийчихсэн байгаа. ЖДҮчин Батзориг шоронд орох нь тодорхой болсон Араас нь Саранчимэг явна. Тэгэхээр бид энэ удаад МАН-д саналаа өгөхгүйгээр шийдлээ

Avatar

ХУУЛЬЧ 2020-04-30 192.82.64.190

АРГАГҮЙ УРЬДАХ СОНГУУЛЬ ОРОС МАЯГААР ЗӨВ ХҮН МАНАЙ ХҮН ГЭДЭГ ШИНЖЭЭР СОНГОЛТ ХИЙЖ БАЙСАН БОЛОХООР ТЭД МАШ ХУРДАН БОХИРДСОН ХЭРЭГ ,,,,,,,АЛИВАА НАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭТ ЗҮЙЛ ЗАРЧИМ НЬ ЭХЛЭЭД ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛТ ЦЭЦЭГЛЭТИЙН ТӨЛӨӨ ,ДАРАА НЬ ИРГЭДИЙНХЭЭ ҮНДСЭН ЭХ ЭРХЧӨЛӨӨГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ДАРАА НЬ НАМЫНХАА ҮНЭТ ЗҮЙЛ ЗОРИГИЙН ТӨЛӨӨ ЭЦЭСТ НАМЫН ЖУРМЫН НӨХДИЙН ТӨЛӨ БАЙДГИЙГ ЭСРЭГЭЭР ХИЙХЭЭР ТИЙМ БОЛОХ НЬ АРГАГҮЙ ,,,,

Avatar

Зочин 2020-04-30 66.181.161.100

Шинэ монголын захирал Наранбаяр БЗД-ээс нэр дэвших юм биш үү?

Avatar

zochin 2020-04-30 66.181.161.30

Saranchimeg gishvvniig demjij bna hiisen zviltei heleh vgtei mundag shiidemgii hvn baina lee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж