Н.Төгсцогт ээлжит тулаандаа ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт ээлжит тулаандаа ялалт байгууллаа

Мэргэжлийн бокст хүч үзэж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаандаа ялалт байгууллаа. Тэрбээр пүрэв гаригт/12.03/ АНУ-ын Калифорни мужид болсон хагас хөнгөн жингийн тулаанд Мексикийн Педро Мелог хүнд цохилтоор буулган авлаа. Н.Төгсцогтын хувьд он гарснаас хойш 4 тулаан хийж, бүх өрсөлдөгчөө ялаад байна.

Фотог: https://twitter.com/tugstsogtn хуудсаас авав.

Мэргэжлийн боксын хагас хөнгөн жингийн дэлхийн чансаанд Н.Төгсцогт 228 дугаар байрт эрэмблэгдэж байна. Мексикийн Педро Мело 148 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд нийт 27 тулаан хийснээс 13 ялж, 12 ялагдаад байна. Н.Төгсцогтын хувьд 4 тулаан хийж, 100 хувийн амжилттай явна. Энэ жинд 1174 боксчин багтдаг аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж