© AP Photo/ Manu Brabo
Баг өмссөн үл танигдах этгээдүүд шатах бодистой лонхнуудаар Каир хотын шөнийн клубийг шидлэн шатаажээ. Энэ халдлагаар амь үрэгдэгсдийн тоо 18 болсон бөгөөд хэд хэдэн хүн шархадсан байв хэмээн интернет-портал "аль-Яум ас-Сабиа" мэдээлэв.
"Масрави" гэх мэдээний порталд бичсэнээр, "Шахразад" буудлын ойролцоох эль-Нил гудамжинд уг хэрэг гарчээ.
Амиа алдагсад ба шархтагсад тэр хавийнхан бөгөөд ихэнх нь зоогийн газрын ажилтнууд гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР