Өдгөө дэлхий даяар гурван сая гаруй хүн халдвар авч, нийт хүн төрөлхтний гуравны нэг нь хөл хорионд байгаа билээ. Хөл хорио дууссаны дараа ч вакцин гартал халдварын эрсдэл арилаагүй байх бөгөөд тэр үед хүмүүсийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөн байхыг хэн ч хэлж мэдэхгүй.
Ийм хүнд үед загвар зохион бүтээгч нар өөр өөрсдийн өвөрмөц шийдлийг танилцуулах болжээ. Жишээ нь Италийн загварын ДизайнЛиберо студи шинэ төрлийн хамгаалах хувцас бүтээсэн байна. Тус хувцас олон нийтийн газарт хүмүүсийг нэг нэгнээс нь тусгаарлан хамгаалах зориулалттай аж.
Уг хувцас хуванцар төст материалаар бүтсэн бөгөөд өмсч тайлахад амар байх үүднээс оройгоос ёроол хүртлээ цахилгаантай гэнэ. Түүнээс гадна орой дээрээ байрлах нарны зай хураагуурын ачаар бөмбөлөг дотор агаар шүүгч, сэнс зэрэг төхөөрөмжүүд үргэлж ажиллана. Загвар зохион бүтээгчид эл бүтээгдэхүүнээ цар тахал дарагдсаны дараа ч агаарын бохирдлоос хамгаалахад хэрэгтэй хэмээн санал болгож байна.
Мөн Сун Даён компани ч гэсэн өөрсдийн гэсэн хамгаалах бамбай танилцуулжээ. Дээрх бөмбөлгөөс ялгаатай нь уг бамбайг өмсөх биш нуруундаа үүрдэг гэнэ.
Эх сурвалж: BUSINESS INSIDER