2020 он түүхэндээ хамгийн халуун жил болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

2020 он түүхэндээ хамгийн халуун жил болж магадгүй

2020 он түүхэндээ хамгийн халуун жил болж магадгүй

АНУ-ын үндэсний ус цаг уурын хүрээлэнгийн мэдээлснээр 2020 он түүхэндээ хамгийн халуун жил болох магадлал 75 хувь байгаа гэнэ.

Хөл хорионы ачаар агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байгаа ч агаар мандалд аль хэдийн тарсан хүлэмжийн хийнээс болоод агаарын хэм өсч байна хэмээн цаг уурч эрдэмтэд үзэж байгаа аж.

Хэрвээ 2020 он өмнөх хамгийн халуун жил болох 2016 оныхоос илүү халахгүй байлаа ч түүхэнд бүртгэгдсэн хамгийн халуун таван жилийн тоонд бичигдэж үлдэх гэнэ. “Энэ жил хүлэмжийн хийн ялгаралт багасах хэдий ч концентрацийн хувьд өссөөр байх төлөвтэй байна. Тиймээс хүлэмжийн хий буурсан нь бидэнд бодитоор бараг анзаарагдахгүй. Хүн төрөлхтөн коронавирусээс сурсан зүйлээ цаашид хэрэгжүүлж илүү байгальд ээлтэй болох хэрэгтэй” хэмээн Оксфордын их сургуулийн цаг уур судлаач Карстен Хаустейн ярьжээ.

Мөн The Met оффис 2020 он хамгийн халуун жил болох магадлал 50 хувьтай байна хэмээн мэдээлсэн байна. Бас НАСА өөрсдийн хийсэн судалгаан дээр үндэслэж 2020 оны агаарын хэм 2016 оныхоос илүү гарах магадлал 60 хувьтай хэмээжээ.

Аль нь ч байлаа гэсэн эрдэмтэд дэлхийн цаг агаар сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаад санал нийлж байгаа билээ. Эрдэмтдийн үзэж буйгаар өдгөө хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 3 сая жилд байгаагүй хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн бөгөөд үүнээс шалтгаалан газар дээрх агаарын дундаж хэм 3 хэмээр нэмэгдэж, далайн түвшин 15 метр дээшилсэн аж.

Түүнээс гадна далайн усны хэм Хирошимад дэлбэрсэн цөмийн бөмбөг секүнтэд тав дэлбэрч байгаа мэт хурдаар тасралтгүй өсч байна хэмээн эрдэмтэд тооцоолж байна.

Эх сурвалж: DAILYMAIL.CO.UK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
8
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж