Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр /2020.04.29/ Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлснийг дэмжсэн бол Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг чөлөөлөх шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаад байна.
Ямар үндэслэлээр Д.Даваасүрэнг чөлөөлсөн бэ гэдэг асуудал тодорхойгүй ч зарим хэвлэлд ажлын хариуцлага алдсан гэж үзэн чөлөөлсөн тухай мэдээлжээ.
Сүүлийн жилүүдэд гадаадад томилогдон очсон дипломатууд хар тамхины хэрэгт нэр холбогдон, зарим нь хуулийн байгууллагад шалгагдаж буй дуулиан тасрахаа байсан. Энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага хөндөгдөв үү гэх асуудал ч яригдаж эхэллээ. Гэхдээ дипломатыг зөвхөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга дангаараа толгой мэдэн томилох боломжгүй тул хэрэв энэ асуудалтай холбогдуулсан бол жинхэнэ хэргийн эзэн нь сугарч үлдсэн байх болж буй юм. Өмнө нь түүнийг БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч дэмжээгүй тул буцаж байв.
Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадралын хувьд мэргэжлийн хүн ч тендер будилаантуулж, төрд хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулсан. Энэ хэргийг тус газар шүүхэд шилжүүлж буй мэдээлэл байсан ч сүүлдээ чимээгүй болсон.
Хуульд зааснаар Элчин сайдад нэр дэвшигчийн асуудлыг Засгийн газар дангаараа шийдэхгүй, Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-аар оруулж батлуулах ёстой.
Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаад байсан ч дараагийн хүнийг сайн судалж, томилох ёстой гэж үзэн, хойшлуулж ирсэн. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Бид өмнөд хөршдөө хамгийн хариуцлагатай хүнийг Элчин сайдаар томилох шаардлага бий” гэж мэдэгдэж байсан ч хуулийн байгууллагад шалгуулсан хүнийг нэр дэвшүүлсэн нь МАН боловсон хүчний нөөцгүй болов уу, эсвэл танил талаа татав уу, аль эсвэл "Увс" фракц улс төрд хүчтэй хэвээр байна уу гэдэг олон таамаглал дэвшүүлэхэд хүргээд байна.
Г.ХОРОЛ
Zochin 2020-04-29 192.82.67.77
Badral gedeg huniig ovoo sain bolovson huchin gej bodoj baitsl bas l asuudaltai yum gej uu. Mongol ulsiin irged mini daan ch hetsuu bolj dee. Hairan humuus.
Зочин 2020-04-29 139.5.216.151
ГАДААДАД БАЙГАА ДИПЛОМАТ НЭР ЗҮҮСЭН ХАР ТАМХИНЫ НАЙЧДААР ДҮҮРСЭН ЭНЭ ЯАМНЫ САЙД, ОФФШОРЧИН ЦОГТБААТАР ХАМГИЙН ТҮРҮҮНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ОГЦРОХ ЁСТОЙ.
zochin 2020-04-29 122.201.23.226
shahaa bailgui de
Bazar 2020-04-29 83.20.250.164
Topor badral hoer neg teregnii hoer dugui shuu za tegeed hiatad huleez avahgui ted bas hulgaichtai azillah zizig uls bish shuu dee
Зочин 2020-04-29 174.114.162.60
tsogtbaatar gedeg xuniig daryi chuluuluh xeregtei.
uuriinhuu tugsultiin xar 1000-n umiig tomillloo odoo boli
Зочин 2020-04-29 66.181.161.50
Бадралын хэрэг бүрэн шийдэгдээгүй байгаа шүү. Та нар тавьж явуулчихаад араас нь интерполоор зарлаж улсын нэр шившиглэв ээ.
зочин 2020-04-29 66.181.183.35
БАДРАЛУВСЫН ХҮН ҮҮ
Зочин 2020-04-29 192.82.77.45
Увсын дөрөд шдээ
Зочин 2020-04-29 202.126.89.82
Tsogtoo grj hudalch said im l hor hogiin l ym hineee
Зочин 2020-04-29 59.153.115.148
цогтбаатар сайд харин ч яамандаа хариуцлага тооцож чадаж байна.
Зочин 2020-04-29 66.181.190.170
Өөрөө хариуцлагаас бултахын тулд туйлын уйваагүй арга их хэрэглэж бгаа боловч олон хавар нэгтээ гэж үг бдаг даа
Зочин 2020-04-29 182.160.33.178
МАН үнэхээр боловсон хүчингүй болжээ