Дани евро интеграцийн эсрэг санал өгөв

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Дани евро интеграцийн эсрэг санал өгөв

 

Европын холбоотой хууль зүй ба цагдаагийн салбарт цаашид хамтрах талаар хураасан бүх нийтийн санал асуулгад оролцогчдын ихэнх евро интеграцийн эсрэг санал өгсөн тухай Financial Times дамжуулав.

 

Эрх баригч Либерал нам уг санал асуулгыг явуулахаар шийдсэн юм. Ерөнхий сайдын хэлснээр санал хураалтын дүн эсрэгээр гарсан бол Дани Европын бүх хөтөлбөрт орж болохоор байлаа. Гэвч  саналын хуудсыг тоолсны дараа сонгогчдын 53,1%, нь эсрэг саналтай байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж