Онлайн курс, сургалтын эрэлт эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

Онлайн курс, сургалтын эрэлт эрс нэмэгджээ

Онлайн курс, сургалтын эрэлт эрс нэмэгджээ

Коронавирусээс үүдсэн нөхцөл байдлын улмаас энэ оны дөрөвдүгээр сард онлайн курс, сургалтын эрэлт эрс нэмэгдсэнийг “Үндэсний төлбөрийн картын систем” байгууллагын Владимир Комлев РИА Новости-д хэллээ.

"Хөл хорионд байгаа иргэд боловсролын чиглэлийн сургалт, курсуудыг захиалах нь нэмэгдлээ. Энэ оны дөрөвдүгээр сард онлайн сургалтад төлсөн төлбөр нь өмнөх оны эхний улирлын дүнтэй тэнцэж байна” хэмээн Владимир Комлев хэллээ.

Онлайн сургалтаас гадна картаар хамгийн их гүйлгээ хийсэн үйлчилгээг дурдвал супермаркет, эмийн сан, нийтийн тээвэр, хүргэлтийн хоол байна. Цар тахлын дэглэм үйлчилж эхлээгүй хоёрдугаар сарын сарын эхний 14 хоногт оросуудын төлбөр тооцооны дэглэмд ямар нэг өөрчлөлт ажиглагдаагүй байсан бол дөрөвдүгээр сарын эхний 14 хоногт төлбөрийн картаараа гүйлгээ хийх нь нэмэгдсэн байна.

Дэлгүүрүүдийн POS машинуудаар уншуулсан картын гүйлгээ 162 саяас 150 сая болж цөөрсөн байна. Харин дэлгүүрүүдийн онлайн захиалгын тоо 1,5 саяас 2.3 сая болон нэмэгджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж