ОХУ үр тариа экспортлохыг түр хориглолоо | News.MN

ОХУ үр тариа экспортлохыг түр хориглолоо

ОХУ үр тариа экспортлохыг түр хориглолоо

ОХУ үр тариа экспортлохыг түр хориглолоо

ОХУ үр тарианы экспортоо түр зогсоох шийдвэр гаргалаа. Орос нь дэлхийн улаан буудайн гол экспортогч орны нэг юм. Хөдөө аж ахуйн яамнаас энэ оны экспортын квот болох долоон сая тоон буудайг энэ шийдвэрээс өмнө экспортолсон байна. Энэ 2010 оноос хойш буудайн экспортод анх удаа хориг тогтоож байгаа явдал боллоо.

"Засгийн газраас олгосон улаан буудай, эрдэнэ шиш, арвай, хөх тарианы экспортын квот гүйцсэний дараа эдгээрийн экспортыг түр хугацаагаар буюу 2020 оны долдугаар сарын 1 хүртэл зогсоолоо. Энэ хориг Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад хамаарахгүй” хэмээн Хөдөө аж ахйн яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Газар тариалангийн нөхцөл байдлын хүрээлэнгийн мэдээгээр энэ оны Засгийн газраас тогтоосон үр тарианы экспортын квот бүрэн экспортлогдож дуусаагүй байгаа ажээ. Гэхдээ экспортын мэдүүлгээ өгсөн учраас квотод багтсан үр тариа тав, зургадугаар сард экспортод гарах ажээ.

2010 онд ган болсны улмаас үр тарианы экспортод хориг тавьж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-30 202.131.245.243

Монгол Улс ЕвроАзийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсэх ёстой.

Avatar

Мийгаа 2020-04-30 66.181.161.108

Монгол улсад тушаагаадаг хэн бэ?чи.Дурлаад байвал орост ч юмуу очоод амьдар.

Avatar

123456 2020-04-30 49.0.212.134

Харин тийм, бүр магтаад өмөөрөөд байдаг хойд солонгос руугаа тонилбол таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж