ОХУ: Жижиг, дунд бизнесийг дэмжих багцыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.04.30-нд нийтлэгдсэн

ОХУ: Жижиг, дунд бизнесийг дэмжих багцыг баталлаа

ОХУ: Жижиг, дунд бизнесийг дэмжих багцыг баталлаа

Коронавирусээс үүдсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад жижиг, дунд бизнесийг дэмжих хоёр дахь багц арга хэмжээгээ ОХУ-ын Засгийн газар дөрөвдүгээр сарын 27-ноос хэрэгжүүлж эхэллээ.

Жижиг дунд бизнесийн салбарт маш олон хүн хөдөлмөрлөж байгаа учраас энэ багц арга хэмжээ онцгой ач холбогдолтойг Ерөнхий сайд Михаил Мишустин онцолсон байна. Багц арга хэмжээнд татаас, зээл, татварын хөнгөлөлт, буцалтгүй тусламж гэсэн хэд хэдэн хэлбэрийн арга хэмжээ багтжээ.

Тухайлбал, жижиг, дунд бизнест хамаарах компаниуд жилийн тав хүртэлх хувийн хүүтэй гурав хүртэлх тэрбум рублийн зээл авах боломжтой. Засгийн газрын тооцоогоор 11 мянган компани энэ зээлд хамрагдах ажээ. Ажлын байрныхаа 90 хувийг хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажилтны тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон дэмжлэг үзүүлнэ. Түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг өмнөх багцаар хоёр сар байсныг зургаан сар болгон сунгасан байна.

Нэг болон хоёр дахь багц арга хэмжээний нийт үнийн дүн 2,1 их наяд рубль болох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж