“Илрүүлэлт” арга хэмжээг энэ оноос улирал бүр зохион байгуулна | News.MN

“Илрүүлэлт” арга хэмжээг энэ оноос улирал бүр зохион байгуулна

“Илрүүлэлт” арга хэмжээг энэ оноос улирал бүр зохион байгуулна

“Илрүүлэлт” арга хэмжээг энэ оноос улирал бүр зохион байгуулна

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2019 онд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран долоон арга хэмжээ хэрэгжүүлсэн байдаг. Тодруулбал, тус газар гэрээсээ дайжсан хүүхдүүдийг илрүүлж, цахим тоглоомын газарт тавих хяналтаа сайжруулахад анхаарч ажиллажээ. Гэрээсээ дайжсан хүүхдүүд дэн болон зочид буудал, саун массажны газар, авто угаалгын газарт хоноглож, РС тоглоомын газраар үйлчлүүлэх нь элбэг аж. Тус газраас 2019 онд гэрээсээ дайжсан 678 хүүхдийг илрүүлсэн бол энэ оны эхний улиралд 105 хүүхдийг илрүүлээд байна. Улмаар 89 хүүхдийг гэр бүлд нь нэгтгэж, долоон хүүхдийг халамж, асрамжийн төвд шилжүүлжээ. Тус газраас 2020 онд 11 төрлийн ажил зохион байгуулахаар ажиллаж байна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас илрүүлсэн онцлох нэг нь “Хүүхэд хамгаалал төсөл” юм. Хүүхэд хамгааллын тухай хуулиар та, бид хүүхдийг таван хамгаалах үүрэг хүлээсэн. Гэвч хүүхэд хамгааллын асуудал тэднийг сургуулиас гэртээ хүрэх замд орхигддог байна. Тиймээс тус газраас “Хүүхэд хамгаалал төсөл” хэрэгжүүлжээ. 2019 онд сургуулийн 40 автобус хүүхэд хамгаалагч ажиллуулсан энэ онд хүүхэд хамгаалагчдыг тоог нэмэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-04-29 103.212.118.16

Илрүүлэлтээ эхлээд дор хаяж сар бүр хийхгүй бол болохгүй. Дараа нь золбин хүүхэд цөөрвөл улиралд нэг удаа болгож болох юм. Тэгээд ч цогцоор нь энэ ажлаа хийхгүй, хүүхэд гэрээсээ дайжих, тэнэж золбинтох язгуур шалтгааныг нь арилгах талаар ажиллахгүй бол үр дүн багатай л байх байхдаа. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, салалт, ажилгүйдэл ядууралтай нь хамт шийдэх ёстой л доо, уг нь. Загдаатай тэмцэж шоудахаас өөр юу хийж гийгүүлсэн этгээд юм болдоо, энэ ямбатан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж