Хүүхэд зодсон тогоочийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Хүүхэд зодсон тогоочийг шалгаж байна

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч хооллож буй хүүхдээ хэрцгийгээр зодож, загнаж байсан бичлэг цахим хуудаснуудад тархаад байна. Яг одоо бага насны хүүхдэд гар хүрч, танхайрсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ.  Тус цэцэрлэгийн хүүхдүүдийг багш нар нь тогтмол дарамталдаг байсан уу зэргийг тогтоохоор Дундговь аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газруудаас ажлын хэсэг томилогдон “Оюуны хөгжил” цэцэрлэгт шалгалт явуулж эхэлжээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хүүхдэд ёс зүйгүй хандсан этгээдийг ажлаас нь чөлөөлөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлага тооц гэсэн үүргийг тус аймгийн Боловсролын газарт өгсөн байна.

Харин аймгийн удирдлагууд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн "Оюуны хөгжил" цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, багшийн хүүхэд зодсон үйлдэлтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагад Оюуны хөгжил хүүхдийн цэцэглэгийн багшийн ёс зүйтэй холбоотой иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу хууль хяналтын байгууллагатай хамтран холбогдох шалгалтыг хийж байна.

Posted by Дундговь Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар on Thursday, December 3, 2015

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж