Мөс цөмөрч, 12 машин усанд унаад байна | News.MN

Мөс цөмөрч, 12 машин усанд унаад байна

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Мөс цөмөрч, 12 машин усанд унаад байна

2015 он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин суусан тохиолдол 12 удаа бүртгэгдсэн байна. Саяхан Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн Цэгээн нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад, мөс цөмөрсний улмаас усанд унасан хэрэг гарсан. Тодруулбал 38-99 БУА улсын дугаартай, таван тонны даацтай “ЗИЛ-130” загварын чиргүүлтэй автомашин унаж, аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран, уснаас бүрмөсөн гаргах ажил үргэлжилсээр байна. Одоогоор нуурын гүн гурван метр, мөсний зузаан 15 см орчим байгаа юм. Иймд, гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж