Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ

Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжжээ

Засгийн газрын өнөөдрийн /2020.04.29/ хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Т.Бадралын намтар:

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал 1966 онд төрсөн.

  • 1974-1984 онд Улаанбаатар хотын 18 дугаар сургууль, Эрдэнэт хотын 1 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн.
  • 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд суралцсан
  • 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр
  • 1999-2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр
  • 2013 онд Улаанбаатар – Эрдэм дээд сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэй тус, тус сурч төгссөн.

2004 онд Узбекистан улсад “Цэрэг-иргэний харилцаа, НҮБ-ын Цэрэг-иргэний хамтын ажиллагаа”, 2005 онд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газарт “Олон улсын хүмүүнлэгийн хариу арга хэмжээ”, 2005 онд АНУ-ын Агаарын цэргийн тусгай сургуульд “Дотоодын хөгжил дэх цэрэг-иргэний стратеги”, 2008, 2010 онд НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын гамшгийн үнэлгээний багийн гишүүн бэлтгэх сургалт, 2009 онд Япон улсад НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссариатын газрын “Гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт”, 2013 онд Герман улсад Ж.Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Үндэстэн дамжсан аюулгүй байдал болон Ази, Номхон далайн аюулгүй байдлын төвийн удирдах ажилтны “Бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг олон улсын сургалтуудад хамрагджээ.

Н.ЭРДЭНЭТУЯАГ БНСУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХЫГ ДЭМЖЖЭЭ

Мөн Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг Гадаад харилцааны яамнаас танилцуулж,  Засгийн газрын гишүүд хэлэлцэн дэмжиж, энэ тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтов.

Намтар:

  • 1970 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХИС-ыг төгссөн.
  • Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй.
  • Шадар дипломат цолтой.
  • Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй.

Ажлын туршлага: 

  • 1993-1996 онд ҮХЯ-нд мэргэжилтэн
  • 1996-1998 онд ГХЯ-нд мэргэжилтэн
  • 1998-2004 онд Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе
  • ГХЯ-ны Азийн газарт 2004-2007 онд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга,
  • Сөүл дэх Элчин сайдын яаманд 2007-2010, 2012-2015 онд тус тус хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар болон зөвлөхөөр ажиллаж
  •  2018 оны наймдугаар сараас эхлэн БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд Элчин зөвлөх, Хэргийг хамаарагчаар өдгөө хүртэл ажиллаж байгаа аж.

Төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

М.БАЯРМАГНАЙГ ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛЛОО

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Мягмарсүрэнгийн Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо. Тэрбээр 2019 оны зургадугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байв. 1999-2008 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд  БОАЖЯ-ны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ. Түүний ажлын туршлага, ажиллах чадвар, удирдан зохион байгуулах болон ажил хэрэгч чанарыг харгалзан тухайн албан тушаалд томилох үндэслэл болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж