Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг, Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токио хотноо өнөөдөр эхэллээ. Энэ оны сүүлийн “Их дуулга”-д 94 орны 474 (эрэгтэй 294, эмэгтэй 180) жүдоч өрсөлдөж буй. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг-ын жингийн барилдааан болж, аваргууд тодорлоо.

Токиогийн Их дуулгын эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзлэв.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд нийт 45 жүдоч барилдсанаас Д.Төмөрхүлэг "С" хэсгийг тэргүүлэн барилдлаа. Тэрбээр хэсгийн эхний тойрогт хийлж, Польш, Казахстаны бөхчүүдийг ялж, шөвгийн наймд үлдсэн ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Шо Татеямад хожигдсон. Улмаар дагах барилдаанд Их Британи Колин Оатес, хүрлийн төлөө Польшийн жүдоч Серхю Оленыцээг юүко үнэлгээгээр яллаа.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Сумъяа "A" хэсгийг тэргүүлэн барилдлаа Тэрбээр эхний тойрогт хийлж, Япон, Германы жүдочдыг хожин шөвгийн наймд үлдсэн. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Цүкаса Ёшидатай барилдан ялагдсан ч Бразилийн жүдоч, дэлхийн аварга Рафаель Силваг юүко үнэлгээгээр буулгаж авлаа.

Эхний өдрийн таван жинд бүгдэд нь Японы жүдочид түрүүлжээ. Энэ өдөр Япон улс 5 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль авсан бол Франц, ОХУ тус бүр нэг мөнгө, Монгол 2, Бразил, БНСУ, Унгарын бөхчүүд тус бүр нэг хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид нар барилдана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж