Аудитын газар хууль зөрчлөө | News.MN

Аудитын газар хууль зөрчлөө

Аудитын газар хууль зөрчлөө

Аудитын газар хууль зөрчлөө

“Хэн, хэн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших болсныг зарлахгүй, нийт 208 хүн бие даан нэр дэвшихээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Бие даагчдын нэрсийг Аудитын байгууллага зарлавал хууль зөрчинө” гэх агуулгатай зүйлийг Үндэсний аудитын газрынхан ярьж байсан ч нэг хоноод л хуулиа зөрчив.

Ямар эрх ашиг сонирхол байсан болоод хууль зөрчин, 208 бие даагчдын нэрсийн жагсаалтыг Үндэсний аудитын газар зарлав  гэдэг өнөөдрийн хамгийн анхаарал татсан сэдэв болж хувираад байна.

Аудит нэр зарласны маргааш өдөр нь  Авлигатай тэмцэх газар /АТГ/ бие даагчдыг “намнах” ажиллагааг эхлүүлэв үү гэмээр хардлага дагуулсан мэдээлэл ч хөвөрч эхлэх нь тэр. Учир нь АТГ бие даан нэр дэвших жагсаалтад багтсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хэргийг прокурорт шилжүүлснээ зарлав.

УИХ-ын сонгууль дөхөхөөр хуулийн байгууллагынхны үйл ажиллагаа идэвхжиж, баривчилгаа ширүүсдэг нь зуршил болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ямар аргатайдаа л шүүх нь Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг саатуулах шийдвэр гаргаж, урьдчилан саатуулах байранд хорих билээ.

Одоо тэгтэл сонгуульд нэр дэвшигчдийг “намнах ажиллагаанд” аудитын байгууллага нь татагдан оров уу гэлтэй хууль зөрчин, нэрс зарлаад л …Ийм байгууллагын эрх үүргийг нь нэмэгдүүлбэл ч толгой дээр “бөмбөг тэслээд” сууж байж ч мэдэх нь байна шүү. Хууль тогтоогчид бод, бод…

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-04-29 202.179.8.4

Монголын сошиалд нууц гэж байдаггүй юм

Avatar

зочин 2020-04-29 202.179.26.30

ҮАГ Согуулийн тухай хуульд зааснаар Нам, эвсэл , бие даагчдын мөрийн хөтөлбөр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд л дүгнэлт гаргахаар заасан. Нууцын түвшинд хийгддэг. Нэрийг зарлахгүй. Хууль зөрчиж байна. Төрийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагын улс төржилт үүгээр батлагдаж байна.

Avatar

irgen 2020-04-29 66.181.184.38

Zuv yum bishuu? Huuliin baiguullagad asuudaltai hun uls turd orvol darhlagdsan hulgaich gedeg n bolno bizdee.Horol hemeegch nuhur yu bicheed,bod bod gej h*****d baigaan.

Avatar

Зочин 2020-04-29 121.168.50.25

Зарлах хуулийн хугацаа гэж байдаг, Монголд хууль хэрэгжэхгүй юмдаа…! Одоо зарлаж байгаа нь ойлгомжтой л байна. Нэр дэвшүүлэхгүй гэсэн бие даагч нарыг одооноос оролдож байгаад хэрэг зохиох, шүүхэд өгөх гээд сонгуульд оруулахгүй гэсэн санаа л байна шдээ!

Avatar

Gan 2020-04-29 59.153.87.207

Ямар хууль зөрчсөн гэж

Avatar

Зочин 2020-04-29 202.55.191.130

tegeed yax yum, nuuj bgaad genet zarlax yumuu?

Avatar

Зочин 2020-04-29 203.91.115.47

энэ ардчилсан намын сайтыг хаагаач ээ. хутган үймүүлж улс орныг самарсаар олон жил боллоо. энэ элбэгдоржийн сайт.

Avatar

Зочин 2020-04-29 66.181.167.53

ИЙМ ЗҮЙЛ МОНГОЛД Л ТОХИОЛДОНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж