Аудитын газар хууль зөрчлөө

Хуучирсан мэдээ: 2020.04.29-нд нийтлэгдсэн

Аудитын газар хууль зөрчлөө

Аудитын газар хууль зөрчлөө

“Хэн, хэн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших болсныг зарлахгүй, нийт 208 хүн бие даан нэр дэвшихээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Бие даагчдын нэрсийг Аудитын байгууллага зарлавал хууль зөрчинө” гэх агуулгатай зүйлийг Үндэсний аудитын газрынхан ярьж байсан ч нэг хоноод л хуулиа зөрчив.

Ямар эрх ашиг сонирхол байсан болоод хууль зөрчин, 208 бие даагчдын нэрсийн жагсаалтыг Үндэсний аудитын газар зарлав  гэдэг өнөөдрийн хамгийн анхаарал татсан сэдэв болж хувираад байна.

Аудит нэр зарласны маргааш өдөр нь  Авлигатай тэмцэх газар /АТГ/ бие даагчдыг “намнах” ажиллагааг эхлүүлэв үү гэмээр хардлага дагуулсан мэдээлэл ч хөвөрч эхлэх нь тэр. Учир нь АТГ бие даан нэр дэвших жагсаалтад багтсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хэргийг прокурорт шилжүүлснээ зарлав.

УИХ-ын сонгууль дөхөхөөр хуулийн байгууллагынхны үйл ажиллагаа идэвхжиж, баривчилгаа ширүүсдэг нь зуршил болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Ямар аргатайдаа л шүүх нь Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг саатуулах шийдвэр гаргаж, урьдчилан саатуулах байранд хорих билээ.

Одоо тэгтэл сонгуульд нэр дэвшигчдийг “намнах ажиллагаанд” аудитын байгууллага нь татагдан оров уу гэлтэй хууль зөрчин, нэрс зарлаад л …Ийм байгууллагын эрх үүргийг нь нэмэгдүүлбэл ч толгой дээр “бөмбөг тэслээд” сууж байж ч мэдэх нь байна шүү. Хууль тогтоогчид бод, бод…

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж